Өндөр өсгийт дээр хэрхэн зөв алхаж сурах вэ?

Зун цаг болж байхад охид бүсгүйчүүд маань өндөр өсгийт дээр, өөртөө итгэлтэй алхахыг хүсэж л байгаа биз дээ. Даанч дасал болоогүй, нэгэнт өмсөж сураагүй гэх шалтгаанаар өсгийтэй гутлаас татгалзаж, үргэлж л нам гутлыг хайж явдаг. Тэгвэл охид бүсгүйчүүддээ зориулаад өндөр өсгийт дээр хэрхэн алхаж сурах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Өндөр өсгийт дээр хэрхэн зөв алхаж сурах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аль болох ойрхон алх

Хэрвээ анх удаа өсгийтэй гутал өмсөж байгаа, тэрчлэн сурахыг хүсэж байгаа бол аль болох ойрхон алхам алхаарай. Яваандаа алхаад сурсан үед, хөлийн алхамаа өөрөө тохируулах боломжтой. Мөн өвдгөө нугалахгүйг хичээж, нуруугаа аль болох цэх, шулуун байлгах хэрэгтэй.

Аль болох ойрхон алх

2 Өлмий дээрээ явах

Өсгийтэй гутал өмсөхдөө юун түрүүнд хөлийн өлмийгөө бага зэрэг өргөхийг хичээгээрэй. Мөн тэгшхэн газраар сургуулилт хийж, тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Учир нь өлмий дээрээ ачаалал өгснөөр алхахад илүү хялбар болдог.

Өлмий дээрээ явах

3 Нуруугаа цэх байлга

Өндөр өсгийт дээр алхаж байхдаа нуруугаа бөгтийлгөн, өвдгөө нугалах юм бол та үнэхээр онцгүй харагдах болно. Тиймээс нуруугаа аль болох цэх, харц дээгүүр, өвдөг тэгш, байх хэрэгтэй. Нуруу цэх болоход булчин чангарч, гэдэс хэвлийн булчин татагдаж, бие илүү цэгцтэй, туранхай, гоолиг харагддаг.

Нуруугаа цэх байлга

4 Шулуун шугамаар явах

Цэх харж, урдаа байгаа зүйлийг харан, түүнийгээ чиглэн аль болох шулуун явах гээд үзээрэй. Үргэлж хөлөө харсаар явах нь тохиромжгүй бөгөөд урдаа байгаа, өөрт ойр зүйлийг чиглүүлэн алхах нь илүү хялбар байдаг. Эхний удаа бага зэргийн сургуулилт хэрэгтэй боловч, дараа дараагийн удаагаас илүү сайн алхах болно.

Шулуун шугамаар явах

5 Гэртээ бэлтгэл хийх

Гэнэтийн шаардлагаар өндөр өсгийт өмсөх хэрэг гарвал яах вэ? Иймд, та доорх зүйлсийг сайтар анхаарах нь чухал юм. 

- Хөлдөө эвтэйхэн өндөр өсгийтийг сонгож, уланд нь хальтрахаас хамгаалсан наалтыг наагаарай. Ингэснээр алхаж байхдаа хальтарч, бэртэхээс таныг давхар хамгаална. 

- Үнэтэй, чанартай брэнддээ гол нь биш, та хамгийн гол нь өөртөө эвтэйхэн, хагас өсгийтэй гутлыг сонгох нь зүйтэй. Мөн ул зөөлөнтэй байх нь өлмий өвдөхөөс сэргийлнэ.

-Мөн шинэ гутал хөл холгохоос сэргийлж, хөлс дарагчийг хөлөндөө түрээрэй. Энэ нь хөлрөлтөөс үүсэлтэй үрэлтийг багасгаж, холгохоос хамгаалдаг. Мөн шинэ гуталныхаа дотор ноосон оймс өмсөөд 10 минут орчим гэрээ тойрон алхаарай. Ингэснээр гутал хэвшиж, хөл холгохгүй юм. 

Гэртээ бэлтгэл хийх

6 Өндөр өсгийт дээр зогсож сурах

Энэ мэдээж, танд маш хялбар сонсогдож байж болох нь анхлан өмсөж байгаа охидуудад тэнцвэрээ олоход жаахан хүндрэлтэй байдаг. Мөн биеийнхээ жинг өсгийн дээрээ авсаар хөл өвдөж болдог. Тиймээс нэг газраа удаан зогсоод байлгүй, ойр орчмоороо алхаж, сургуулилт хийгээрэй.

Өндөр өсгийт дээр зогсож сурах

7 Хөлөө амраа

Өсгийтэй гутал өмсөж байгаа бол та сандал дээр сууж, хөлөө амраан, амсхийх хэрэгтэй. Ялангуяа анхлан сурж байгаа хүмүүст хэт бариу, жижиг өмсгөлтэй, хөл өвтгөх гутлыг сонгоод хэрэггүй юм. Энэ нь хөлыг маш ихээр ядрааж, дахин өсгийтэй гутал өмсөх бодлыг тань үгүй хийж ч мэдэх юм.

Хөлөө амраа

8 Үргэлж өндөр өсгийт өмсөхөөс татгалзах

Үргэлж өндөр өсгийт өмссөөр байх нь хөлийг эвэршүүлэн, цэврүү үсэргэх аюултай. Тиймээс та үргэлж өндөр гутал өмсөлгүй өнжөөд нэг ч юм уу, бусад нам гуталтайгаа хослуулан, сөөлжлөөд өмсөөрэй. Энэ нь элдэв асуудлаас таныг холдуулах болно.

Үргэлж өндөр өсгийт өмсөхөөс татгалзах

9 Зөв гутлыг сонгох

Хамгийн чухал нь та өмсөх гутлаа хөлөндөө хэр зэрэг эвтэйхэн, чийг татдаг эсэх, чанарт нь анхаараарай. Чанар муутай гутлын өсгий унах, хөдөлгөөнд орох, хөл холгох зэрэг асуудалтай. Тиймээс тэдгээр асуудалд орохоос аль болох зайлсхийх нь чухал юм.

Зөв гутлыг сонгох

10 Хэмжээ хамгаас чухал

Охид бүсгүйчүүд анх удаа өөртөө гутал авч байхдаа гутлаа томдуулах, багадуулах зэрэг асуудлыг үргэлж гаргадаг юм. Тиймээс ч та өөртөө бага, бас том ч биш таарсан гутлаа сонгон авах нь чухал билээ.

Хэмжээ хамгаас чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()