Хамгийн дур булаам улс төрч бүсгүйчүүд

Улс төрч гэдэг үг хүмүүст бага зэрэг халзан, махлагдуу, хослол өмсөж, зангиа зүүсэн ахимаг насний, эрэгтэй хүнийг санагдуулдаг. Одоо танилцуулах гэж байгаа 12 бүсгүй энэ төсөөллийг тань эвдэж, улс төрийн тавцанг илүү гэрэлтүүлэх болно. Гоо сайхан ба оюун ухааныг хослуулан амьдардаг улс төрч бүсгүйчүүдийн тухай мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Хамгийн дур булаам улс төрч бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мара Карфагна (Mara Carfagna)

Энэ бүсгүй 2004 оноос, өнөөдрийг хүртэл Италийн улс төрчийн албыг хашиж байгаа бөгөөд өмнө нь телевизийн нэвтрүүлэгч, загвар өмсөгчөөр ажиллаж байсан ажээ. Тэрээр ийнхүү телевизийн салбарт ажиллаж байхдаа Италийн "Forza" намд суудал авч, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөн анх улс төрд хөл тавьжээ. Мара 2008 онд биеэ үнэлэлтийг гэмт хэрэг гэж үзэн хуулийн хариуцлага оногдуулах төслийг батлан гаргасан юм. Үүнээс хойш түүнийг Мара Ла Белла (Mara La Bella) буюу "Үзэсгэлэнт Мара" хэмээн улс төрчид хүлээн зөвшөөрч эхэлсэн ажээ. 

Мара Карфагна (Mara Carfagna)

2 Кармен Касс (Carmen Cass)

Эстонын шатрын холбооны ерөнхийлөгч (2004-2011) асан энэхүү бүсгүйг "хамгийн үзэсгэлэнтэй шатарчин" ч гэж нэрлэдэг. Тэрээр бага наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч гэсэн хүүхдүүдтэй тоглож, зааж сургах дуртай ажээ. Шатрын холбооны тэргүүний хувиар тэрээр "Таллины" тэмцээнийг зохион байгуулахад идэвхтэй оролцдог бөгөөд боломж олдвол өөрөө ч тэмцээнд оролцож хүчээ сорьдог.

Кармен Касс (Carmen Cass)

3 Гита (Gytha)

Гита бол Леваны хамгийн алдартай сайхан эмэгтэй, улс төрчдийн нэг юм. Тэрээр Ливанд, Сирийн дэглэмийг идэвхтэй эсэргүүцэгч байсан бөгөөд үүгээрээ ард түмний хүндэтгэлийг хүлээсэн билээ. 1994 онд түүнийг улс төрийн тавцанд хөл тавих тэр үед, Леваны намууд татан буугдаж, нөхөр нь шоронд хоригдсон хэцүүхэн үе байсан юм. Гэсэн ч тэрээр улс төрийн сүрдүүлэг, баривчилгаа, хавчлагаас иргэдээ болон нөхрөө чөлөөлөхийн төлөө тэмцсэн. Энэ тэмцэл 11 жилийн турш үргэлжилж, 2005 онд нөхөр нь суллагджээ. Тэр цагаас хойш нөхөртэйгөө хамтдаа жил бүр "Ливийн хүч" намаа төлөөлөн, орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байгаа дайчин бүсгүй билээ.

Гита (Gytha)

4 Хатан хаан Раниа Ал Абдула (Queen Rania al-Abdullah)

Иорданы Абдулла II дугаар хааны эхнэр Хатан хаан Раниа Ал Абдула ч мөн энэ жагсаалтад багтана. Тэрээр 1995 онд төрөөс хараат бус "Иордан сан"-г үүсгэн байгуулсан юм. Өдгөө тэрээр эн сангийн тэргүүний ажлаа хийж, залуу үеийн эмэгтэйчүүдэд санхүүгийн тусламж үзүүлэн, хувийн компанитай болоход нь тусалж байгаа ажээ.  Түүний байгуулсан энэ сан нь эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлтэй тэмцэх өргөн хүрээтэй компанит ажил санаачлан, явуулж, өөрийн гэсэн хэд хэдэн асрах төвүүдийг байгуулсан юм. Үүний зэрэгцээ засгийн газар болон орон нутгийн гэр бүл хамгааллын газруудтай хамтран ажиллаж тусламж хэрэгтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг ажээ. 

Хатан хаан Раниа Ал Абдула (Queen Rania al-Abdullah)

5 Кристина Элизабет Фернандез де Киршнер (Christina Elizabeth Fernandez de Kirchner)

Кристина Элизабет Фернандез де Киршнер хэмээх энэ бүсгүй 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс, 2015 оны 12-дугаар сарын 10-нийг хүртэл Аргентин улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Кристина өөрийн бүрэн эрхийн хугацаандаа олигарх бүлгүүд болон тэдэнтэй хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хүчтэй шүүмжилж, католик сүмийн шаталсан олон захиргаа, цэргийн салбарын хууль бус наймаа зэрэг өөрийн улсад тулгараад байсан томоохон асуудлуудыг цэгцэлж чадсан.  
Аргентин улс нь гадаад өрийн дарамтаас ангижирч, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого нэмэгдсэн билээ.  Үүнээс гадна тэтгэврийн тогтолцоог үндэсний хэмжээнд цэгцлэн, зохион байгуулж, гэр бүл, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуулийг санаачлан батлуулж, ажилгүйдлийг огцом бууруулж чадсан гайхалтай эмэгтэй юм. Тэрээр 2019 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд Аргентинчууд ч түүнд одоог хэр нь итгэл хүлээлгэдэг ажээ.

Кристина Элизабет Фернандез де Киршнер (Christina Elizabeth Fernandez de Kirchner)

6 Орли Лэвай (Orly Levy)

Загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, Израилийн улс төрч энэ эмэгтэй бол хүүхдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм. Тэрээр өөрийн улс төрд орсон зорилго нь өсвөр үеийнхний хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, шүдний үнэгүй тусламж үйлчилгээг өргөжүүлэн, цэцэрлэгийн төлбөрийг хөнгөлөх, баян ба ядуугийн ялгааг багасгах, нийтийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажээ. Мөн түүний хөтөлбөрт хэрэв гэр бүлийн гишүүд нь хүүхдэдээ ямар нэг дарамт, шахалт, хүчирхийллийн хэлбэрийг үзүүлсэн бол шүүхээс ногдсон татвар болон зардлыг улсаас бус гэмт этгээд олгох хэрэгтэй гэж заажээ.

Орли Лэвай (Orly Levy)

7 Раби Дарла (Rabi Dholla)

Канадын Конгрессын гишүүн (2004-2011 онуудад) асан, Болливуудын кино жүжигчин Раби Дарла ч мөн энэ жагсаалтад багтана. Тэрээр Канадын Либерал намын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд 1984 онд болсон Энэтхэгийн мөргөлдөөний үед Ерөнхий сайд Гандид хандан, Пенжаб дахь цэргийн үйл ажиллагааг зогсоохыг хүссэн захидал бичжээ. Тухайн үед Дарла ердөө 10 настай байжээ.

Раби Дарла (Rabi Dholla)

8 Ева Кайли (Eva Kylie)

24-хөн настай бүсгүй Эва Грекийн Тесалоник хотын зөвлөлд сонгогджээ. Тэрээр хэдий нас залуу ч Грекийн парламентын гишүүн, Үндэсний батлан хамгаалах болон гадаад харилцааны хорооны гишүүний албыг хашиж буй чадварлаг улс төрч юм. үүгээр ч зогсохгүй тэрээр гадаад амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, улс төрийн бус байгууллагад ажилладаг байна. Улс төрд орохын өмнө тэрээр сэтгүүлч, телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Грекийн гол суваг болох Mega Channel-ийн тойм нэвтрүүлгийг хариуцан ажилладаг байжээ.

Ева Кайли (Eva Kylie)

9 Коистэн Гиллибранд (Kirsten Gillibrand)

Энэ бүсгүй  2009 оноос хойш Нью-Йорк хотын туслах сенатын албыг хашж байгаа юм. Кристэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд болон 911 утасны үйлчилгээг сайжруулан, үр ашгийг дээшлүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа билээ.
Одоогоор их сургуулийн оюутны байран дахь болон цэргийн бааз цол хэргэмээс үүдэлтэй бэлгийн дарамт болон албан тушаалын дарамтын эсрэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Мөн албан ёсны айлчлал, , улс төрчдийн хувийн хөрөнгийн мэдээлэл, бараа материал худалдан авах болон онлайн татварын өгөөж зэрэг мэдээллийг нийтэд нээлттэй болгох ажлыг эхлүүлж, анхны илтгэлээ тавиад байгаа юм. 

Коистэн Гиллибранд (Kirsten Gillibrand)

10 Шэридан Оливериа (Sheridan Oliveria)

Шэридан 2014 оныг хүртэл Бразилын "Хүний нөөцийн хөгжлийн төв"-д нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Хэрэв та санаж байгаа бол 2014 онд Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефийн албан тушаалаас нь огцрох санал өгсөн анхны эмэгтэй тэр бөгөөд тухайн жилдээ конгресст хамгийн өндөр саналаар гарсан гишүүн юм. 
Шериданы ачаар иргэдийг дэмжих олон төсөл, хөтөлбөрүүд боловсруулагдан хойд Бразил орчмын оршин суугчдын амьдралыг өөрчилсөн билээ. Тэрээр 50,000 гаруй хөдөө аж ахуй эрхэлдэг гэр бүлүүдэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулж, зээл олгох боломжийг нээж өгсөн юм. 

Шэридан Оливериа (Sheridan Oliveria)

11 Колинда Грабар-Китарович (Kolinda Grabar-Kitarovich)

линда бол Хорватын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч, улс төрч, дипломатч, эмэгтэй юм.

Колинда Грабар-Китарович (Kolinda Grabar-Kitarovich)

12 Моза Бинт Нассер Ал Миснед (Moza Bint Nasser Al Misned)

Катарын "саарал кардинал" Энэ үгээр Катарчууд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдээ нэрлэдэг юм. Моза бол Арабын төрийн тэргүүн хадагтай төдийгүй хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг ажээ. Тэрээр Катарыг Силиконон хот болгох санаачлалыг гаргасан бөгөөд түүний санаачлалаар 2008 оны сүүлээр шинжлэх ухаан, технологийн шинэ парк байгуулагдсан юм. Тус парк нь "Microsoft", "Shell", "General Electric" гэх мэт дэлхийд тэргүүлэгч компаниудаас 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Үүнээс гадна тэрээр Катарын ойролцоо 2,500 акр газар бүс нутагт  "Боловсролын хот" бий болгон, Их сургуулийн хотхон байгуулах төслийг санаачлан эхлүүлж,  энэ сургуулиудад АНУ-аас ирсэн хамгийн шилдэг доктор, профессорууд лекц унших ажлыг эхлүүлсэн ажээ.

Моза Бинт Нассер Ал Миснед (Moza Bint Nasser Al Misned)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()