Дэлхийн хамгийн тансаг хувийн онгоцтой танилц!

Энэ онгоцыг "VVIP B787 Dream Jet" гэж нэрлэдэг. Тус онгоцыг "Dream Jet" компани "Boeing 787" онгоцыг засч сайжруулан бүтээжээ. Энгийн "Boeing 787" онгоц 240-335 хүний суудалтай байдаг бол энэ онгоц ердөө 30-хан хүний суудалтай гэнэ. Гэхдээ мэдээж илүү гарсан зайг нь гайхалтай ашиглаж чаджээ. "VVIP B787 Dream Jet" дотор хэд хэдэн унтлагын өрөө, угаалгын өрөө, хоол идэх заал гээд байхгүй юм байхгүй. Ийм ч учраас тус онгоцыг дэлхийн хамгийн тансаг хувийн онгоц гэж нэрлэх болсон байх. 

Дэлхийн хамгийн тансаг хувийн онгоцтой танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"VVIP B787 Dream Jet"-ийг хөлсөлье гэвэл нэлээд их мөнгө буюу цагийн 250 мянган ам.доллар шаардагдана. Энэ нь Лондонгоос Нью-Йорк хот хүртэл ниснэ гэвэл 250 мянган ам.доллар төлнө гэсэн үг юм. Гэхдээ мэдээж дэлхийн баячууд энэ зэргийн мөнгийг тоохгүй биз.

Тус онгоц нь нийт 700 квадрат метр талбайтай, хурлын танхим, 8 унтлагын өрөө, хэд хэдэн угаалгын өрөө, хоолны өрөөтэй. Мэдээжийн хэрэг, гоёл чимэглэлийн зүйлс нь хамгийн сайн материалыг ашиглан хийгдсэн. Угаалгын өрөө нь бүхэлд нь гантигаар чимэглэсний дээр шал нь гараар нэхсэн хивс, ширээ нь хатуу царс хийгдсэн. Мөн багийн гишүүд дизайнерын хувцас өмссөн.

"VVIP B787 Dream Jet" нь 15 мянган километр зайг 17 цагийн дотор туулдаг бөгөөд дотроо нэмэлт түлштэйгээр нисдэг байна. Үйлчлүүлэгчдийн хамгийн түгээмэл нисдэг чиглэл нь Лондон - Бээжин, Хонг Конг - Лос Анжелес аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()