Ахлах сургуульдаа дээрэлхүүлдэг байсан халуухан одууд

Өнөөдөр Холливуудын улаан хивсэн дээр зогсож байгаа олны танил сайхан бүсгүйчүүд, залуучуудад ч гэсэн ахлах сургуулийн дурсамж бий. Тэд бүгд олны танил алдартай, урлагийн авъястнууд байсан уу гэвэл үгүй юм. Өнөөдрийнх шиг алдар нэртэй, мөнгөтэй, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болохын тулд тэд маш их хичээж хөдөлмөрлөн өөрсдийн байр сууриа тогтооцгоосон билээ. Ингээд уншигчиддаа ахлах сургуульдаа хэнхэг байсан Холливуудын хамгийн эрэлттэй жүжигчдийн жагсаалтыг танилцуулъя.  

Ахлах сургуульдаа дээрэлхүүлдэг байсан халуухан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Glee" телевизийн мюзикл шоуны жүжигчин Наяа Ривэра (Naya Rivera)

Тэрээр "Glee" телевизийн мюзикл шоунд сургуулийн олны танил хөөрхөн охины дүрийг бүтээдэг ч, түүний бодит амьдрал шоуны хамгийн азгүй, хэнхэг дүрүүдтэй ижил байсан гэнэ. Тэрээр хэлэхдээ: "Намайг хүүхдүүд тоодоггүйгээс болоод би үргэлж тэдэнд таарч тохируулан амьдардаг хүүхэд байсан" гэжээ. Тэрээр өөрийгөө шоуны тэргэнцэртэй залуутай харьцуулан, "Би яг түүн шиг л байсан" гэж нэмж хэлсэн байна. Магадгүй үүнээс болоод тэр ирээдүйгээ өөрчилж одоогийнх шигээ Холливуудын сайхан бүсгүй болж хувирсан биз. 

"Glee" телевизийн мюзикл шоуны жүжигчин Наяа Ривэра (Naya Rivera)

2 Жүжигчин Жэннифер Гарнер (Jennifer Garner)Саксфон тоглодог байсан

Түүнтэй танилцсан хэн ч түүнийг үнэхээр догь, харц булаам гэж дүгнэдэг. Харамсалтай нь түүний ахлах сургууль ийм сайхан үгэн дунд өнгөрөөгүй гэнэ. Тэрээр ахлах сургуулийнхаа хөгжмийн хамтлагт донтсон нэгэн байсан бөгөөд хамтлагтаа саксфон тоглодог байжээ. Тэрээр нэгэн үдшийн шоуны үеэр "Параданд алхах үедээ хөгжмөө гэмтээхгүйн тулд өлмий дээрээ алхаж, нотоо зөв дугаргахын тулд хажууд хүмүүсээсээ зайгаа зөв авч, зусланд амрахаар явахдаа өдөржин наранд бэлтгэл хийдэг байлаа. Саксфон тоглоно гэдэг тийм ч амар зүйл биш шүү" гэж хэлсэн байна. Харин хөтлөгч үүний хариуд "Та ч үнэхээр хөгжмийн донтой охин байсан юм шиг л сонсогдож байна." гэж хошигножээ. 

Жүжигчин Жэннифер Гарнер (Jennifer Garner)Саксфон тоглодог байсан

3 Жүжигчин Эва Лонгориа Паркер (Eva Longoria Parker) хамтлагт тоглодог байсан

Эва 1992 онд ахлах сургуульд байхдаа өнөөдрийнх шигээ халуухан алдартай, олны танил байсангүй. Хөгжмийн хамтлагтайгаа өдөржин цагийг өнгөрөөдөг, үнэнч бяцхан бөмбөрчин охидын нэг байсан аж. Тэрээр "Элдэв зугаа цэнгэлээс илүүтэй хөгжим тоглож байсандаа би харин ч баяртай байдаг. Үүнээсээ хэзээ ч ичдэггүй." гэж нэгэн сэтгүүлийн ярилцлагандаа дурдаж байжээ. 

Жүжигчин Эва Лонгориа Паркер (Eva Longoria Parker) хамтлагт тоглодог байсан

4 Жүжигчин Чарлиз Терон (Charlize Theron) дээрэлхүүлдэг байсан

Холливуудын хамгийн алдартай кинонуудын гол дүрийг одоог хүртэл бүтээсээр яваа, Оскарын шагналт жүжигчин, "мөнхийн гоо үзэсгэлэн" хочит Чарльз Терон ахлах сургуульдаа байхдаа бусдаас өөр хэмээн дээрэлхүүлдэг байжээ. Тиймээс ангийхантайгаа илүү ойр дотно байж бусадтай адил байх гэсэндээ сургуулийнхаа нэгэн алдартай охинтой найзлах гэж оролдоод бүтэлгүйтэж, төгсөтлөө түүний ойр орчимд ч явж болохоо больсон гэнэ. Тэрээр "Би хайр дурлалын асуудал дээр ч маш бүтэлгүй, азгүй амьтан байсан. Би ахлах сургуулиа төгсөтлөө нэг ч үерхэж үзээгүй. Нүүрээрээ дүүрэн том шил зүүчихсэн охинтой хэн үерхэх вэ дээ. Харин би их олон залуусыг нууцаар харж явдаг байлаа. " гэсэн байна

Жүжигчин Чарлиз Терон (Charlize Theron) дээрэлхүүлдэг байсан

5 Жүжигчин Мегэн Фокс (Megan Fox) "Бөгжний эзэн" киноны шүтэн бишрэгч

Тэрээр нэг хэсэг Холливуудын хамгийн тачаангуй эмэгтэйгээр нэрлэгдэж залуусыг араасаа ёстой л нэг гүйлгэж байсан. Та түүнийг сургуульд байхдаа ч ийм халуухан, алдартай охин байсан гэж бодож байвал том эндүүрэл болох нь ээ. Гайхалтай нь тэрээр уран зөгнөлт кино "Бөгжний эзэн" цувралын хамгийн том шүтэн бишрэгч бөгөөд киноны 1968 онд гарсан номыг хүртэл уншсан гэнэ. Түүнтэй энэ киноны талаар ярилцахыг хүсвэл тэр таны аль ангийн ямар хэсэг таалагдсан гээд л кииног нь шууд ярьж өгч чадахаар болтлоо олон үзсэн гэжээ. 

Жүжигчин Мегэн Фокс (Megan Fox) "Бөгжний эзэн" киноны шүтэн бишрэгч

6 Жүжигчин Натали Портман (Natalie Portman)

Тэрээр маш залуу наснаас жүжиглэж эхэлсэн ч түүний сурлагын дэвтэрт А буюу онц сайн дүн л жагсаж байдаг гэнэ. Түүний гэр бүлийн хүмүүжил нь түүнд багаас нь цагаа хэрэгтэй зүйлдээ зарцуулахыг зааж сургасан учир тэр маш хүмүүжилтэй охин байсан аж. Тэрээр 1999 онд Оддын дайн киноны "Star Wars: Episode I – The Phantom Menace" ангид голлох дүрүүдийн нэг болох Хатан хаан Амидалагийн дүрийг бүтээсэн ч киноныхоо нээлтэнд очоогүй гэнэ. Учир нь тэр тун удахгүй Ахлах сургуулиа төгсөх гээд, төгсөлтийн шалгалтандаа бэлдэж байсан гэнэ. Натали жүжиглэхийн хажуугаар ахлах сургуулийнхаа шинжлэх ухааны сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан юм. Тэрээр үргэлжлүүлэн суралцсаар кино жүжигчний карьерийнхаа хажуугаар Харвардын сэтгэл судлалын ангийг амжилттай дүүргэж чадсан бөгөөд "Би кино урлагаа орхиж амьтны эсвэл анагаахын сэтгэл судлалаар ажиллаж магадгүй. Надад кино жүжигчин байснаас ухаантай байх нь илүү таалагддаг" гэж хэлсэн байна. 

Жүжигчин Натали Портман (Natalie Portman)

7 Жүжигчин Зое Салдана (Zoe Saldana)

Бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн киноны эхэнд жагсдаг "Аватар"-ийн гол дүр сайхан бүсгүй маань үргэлж ийм байгаагүй гэнэ. Жүжигчин хэлэхдээ "Би ахлах сургуульд хичээл хийх дуртай, ном их уншдаг даруухан охин байсан. Гэхдээ үүндээ огт санаа зовж байгаагүй. Одоо ингээд догь болсон болохоор өөр ярих зүйл байхгүй шив дээ Бүүяа!" гээд  "Би өөрийгөө байнга сорьж аль хүртэл явж чадахаа мэдэхийг хүсдэг. Магадгүй энэ хүслээсээ болоод хичээлдээ хэт улайрдаг байсан байх" гэжээ. 

Жүжигчин Зое Салдана (Zoe Saldana)

8 Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts)

Жүжигчин Жулиа Робертс ахлах сургуульдаа байхдаа хамтлагт бишгүүр тоглодог байжээ. Тэрээр өнгөрсөн амьдралынхаа талаар хэвлэлд нэг их ам нээж байгаагүй ч, тэрээр одоо маш сайхан амьдарч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 

Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts)

9 Жүжигчин Маргот Робби (Margot Robbie)

Тэрээр анхны Харри Поттерийн ном гарахад  авч уншсан тэр цагаасаа л үнэнч шүтэн бишрэгч нь болсон бөгөөд бүх цувралыг нь үзэж, бүх номыг нь уншсан гэнэ. Нэгэн шоуны үеэр түүний цай барьчихсан нүдний шилтэй, шүдний аппараттай зургийг гаргаж ирэн асуутал "Энэ бол миний амьдралын хамгийн ичгэвтэр зураг байх. Би энэ үед нүдний хараагаа муу гэж худлаа хэлж Харри Поттер шиг шил зүүж байсан. Би энэ кино, зохиолд үнэхээр дуртай." гэж хариулжээ. 

Жүжигчин Маргот Робби (Margot Robbie)

10 Жүжигчин Кэйт Бэкинсэйл (Kate Beckinsale)

Хамгийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүрт бичигддэг бүсгүй мань үнэхээр хэнхэг нэгэн гэнэ. Тэрээр хэд хэдэн гадаад хэлтэй бөгөөд шүлэг болон богино хэмжээний өгүүллэг бичих дуртай байсан гэнэ. Түүний бичсэн шүлэг болон өгүүллэг нь нилээн амжилтанд хүрч тэрээр Смитийн (W.H. Smith) нэрэмжит уран зохиолын шагналыг хоёр ч удаа хүртэж байсан гэнэ. 

Жүжигчин  Кэйт Бэкинсэйл (Kate Beckinsale)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()