АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэдний өндөр хэд вэ?

Улаан хивсний ёслол, кино зураг авалт, клипэн дээр үзэсгэлэнтэй одууд тийм ч намхан биш харагддаг. Магадгүй тэд камерын дуранд хэрхэн өндөр харагдахаа сайтар бодолцож, гутал хувцас, зөв өнцөг, байрлал зэргээ нарийвчлан тооцоолдог байх. Гэтэл яг бодит байдал дээрх тэдний өндрийг сонсоод та лав уулга алдана даа...

Тэдний өндөр хэд вэ? Хадгалах

Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх

Өнөөдөр бол Холливуудын гол багана, жүжигчин Жонни Деппийн төрсөн өдөр. Тэр дэлгэцэнд мөнхрөн үлдэх олон сайхан дүр, гоолиг бүсгүйчүүдийн галзуу, басхүү гунигтай романсуудтай хамт 53 нас хүрч байна. Тиймээс ч та бүхэнд түүний амьдралдаа хийж байсан хамгийн хачирхалтай, "солиотой" зүйлсийг хүргэж, түүний тухай ховор баримтуудыг дэлгэж байна. 

Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх Хадгалах

Криштиану Роналдог хайрлах 15 шалтгаан

Чадварлаг, царайлаг, өглөгч, хүнлэг энэрэнгүй гээд л хүнд байж болох бүх гайхалтай чанарыг өөртөө цогцлоосон алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдо (Cristiano Ronaldo)-г танихгүй хүн гэж үгүй. Хөлбөмбөг үздэггүй, спорт сонирхдоггүй байлаа ч түүний нэрийг сонсож байгаагүй хүмүүс дэлхий дээр ховорхон бөгөөд Роналдогоор дамжуулан хөлбөмбөгт дурласан сая сая залуус байдаг юм. Дэлхий дээр хамгийн их шүтэн бишрэгчтэй тэрээр авьяас чадвар, сайхан сэтгэлээрээ гайхагддаг бөгөөд чухам ямар шинж чанарууд нь түүнийг хайрлахаас өөр аргагүйд хүргэсэн болохыг мэдэж авцгаая. 

Криштиану Роналдог хайрлах 15 шалтгаан Хадгалах

Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь...

Белле охин бага байхаасаа л шар үстэй Америк эцэг эхээсээ өөр гэдгээ мэдэрдэг байжээ. Тэгтэл эцэг эх нь нэг л өдөр түүнийг үнэндээ өргөмөл гэдийг хэлсэн байна. Охиныг энэ мэдээ жинхэнэ цочролд оруулсан ч хэрэг ингээд дууссангүй. Чухамдаа бяцхан Румын бүсгүйг нялх байхад нь хулгайлан алс холын Америк руу зарж, төрсөн эцэг эхэд нь охин нь нас барсан гэж мэдэгдсэн болох нь илэрчээ.

Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь... Хадгалах

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ

Дэлхийн олон улс орнуудын иргэд Ази хүмүүсийг овор багатай, наснаасаа залуу харагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдий гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж, биеэ гоё сайхан авч явдаг байлаа ч Хятадын телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч шиг бусдын нүдийг орой дээр нь гартал цочирдуулсан нь юу л бол. Чухамдаа 22 жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй Ян Дэнг (Yang Deng) анх 1996 онд карьераа эхлүүлж байсан аж. 

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ Хадгалах

Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ явуулсан гунигт захидал

1950-аад оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс билэг тэмдэг” Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард ид хийж бүтээх 36-хан насандаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед түүний сэтгэл зүйчээр ажиллаж байсан эмч Ралф Гринсон (Ralph Greenson), жүжигчин бүсгүйн нас барахаасаа жилийн өмнө түүнд илгээж байсан захидлыг олонд дэлгэсэн байдаг. Тэрхүү захидалд юу өгүүлэв? Магадгүй энэ нь түүний үхэлтэй дам холбоотой ч байж мэдэх юм.

Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ явуулсан гунигт захидал Хадгалах

Сагсан бөмбөгчдийн хамгийн үзэсгэлэнтэй эхнэрүүд

Тамирчин хүний ялалт ялагдлын алинд нь ч хамт байж, түүнийхээ номер нэг фэн нь болон дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэл санааг нь хурцалж, амжилтынх нь ард нуугдаж байдаг эхнэрүүдийг алдаршуулья. Бүсгүй хүн бол эрчүүдийн нэг л амьдрах насандаа өөрийгөө гоёх чимэг, хамгийн үнэт эрдэнэ болдог билээ. Иймд та бүхэндээ сагсанбөмбөгийн нэрт тамирчдын үзэсгэлэнт эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сагсан бөмбөгчдийн хамгийн үзэсгэлэнтэй эхнэрүүд Хадгалах

Үнэт эрдэнэсийн тэрбумтны тансаг амьдрал

Баян хүмүүс үргэлж л тансаг, хангалуун амьдралд умбаж явдаг. Гэхдээ зарим нь эцэг эхийнхээ буянг эдэлж яваа бол зарим нь өөрийн хөлс хүчээ дуслуулан байж, өнеегийн энэ амжилтад хүрсэн байдаг юм. Ингээд та бүхэндээ үнэт эрдэнэсийн тэрбумтаны амьдралыг танилцуулъя.

Үнэт эрдэнэсийн тэрбумтны тансаг амьдрал Хадгалах

Эрчүүдийн харцыг булаасан 66 сантиметрийн гуяны тойрогтой модель (20 фото)

Загварын ертөнцөд шуугиан тариад байгаа Наташа Энциноза сүүлийн үед цахим ертөнцөд ч эрчийг авчээ. Түүний мартагдахын аргагүй гадаад төрхөнд бүсгүйн гуяны тойрог яахын аргагүй томоохон байр суурь эзэлнэ. Наташагийн нэг гуяны тойрог 66 см бөгөөд энэ нь түүний бэлхүүсний хэмжээнээс ч хэтэрсэн гэнэ. 

Эрчүүдийн харцыг булаасан 66 сантиметрийн гуяны тойрогтой модель (20 фото) Хадгалах

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд

Реалити шоунаас эхлэн өдгөө дэлхий дахинаа нэр алдраа түгээж чадсан Ким Кардашьяан цахим ертөнцтэй нягт холбоотой билээ. Тэр ч утгаараа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан олонд үргэлж л сонин содон, шуугиан тарихуйц хагас нүцгэн, заримдаа бүр чармай нүцгэн зургаа ч ичиж зоволгүйгээр нийтэлдэг. Тэгвэл та бүхэндээ Ким Кардашьяаны хамгийн шуугиан тарьсан гэрэл зургуудыг хүргэж байна.

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд Хадгалах

Америк залуугийн сэтгэл догдлом түүх

Найз гэдэг хүний амьдралаас олж авах хамгийн гайхалтай бэлэг байдаг. Нэг ёсондоо найз бол бидний өөрсдөө сонгож авсан гэр бүл билээ. Харин чин үнэнч нөхөрлөл, сэтгэл догдлом найзуудын гайхалтай түүхийг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Гадаад төрх байдал, өвөрмөц шинж чанар, үндэс угсаа зэргээс үл хамаарч, хэзээ ч нэгнээ орхихгүй хөгжилтэй найзуудын түүхтэй танилцъя.  

Америк залуугийн сэтгэл догдлом түүх Хадгалах

Томчуудыг уйлах, инээхийн завсар аваачсан бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй явдлууд

Хүүхэд хэмээх гэрэлт ертөнц хаа яваа газартаа инээд баясал бэлэглэж явдаг бөгөөд дундаршгүй уран бүтээлч сэтгэхүйд нь ямар санаа төрөхийг томчууд биш таашгүй билээ. Заримдаа насанд хүрсэн хүмүүсээс ч илүү аливаад алсын хараатай ханддаг тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэл, инээдэм болж хувирах тохиолдол ч цөөнгүй. Тэдний багахан мөнгөө их болгох овсгоотой санаанаас авхуулаад ариун цэврийн цаасыг усанд хийж угаах зэрэг танхай үйлдлүүдээ өчиггүй хамгаалах хөгжилтэй агшнуудыг хүргэе. 

Томчуудыг уйлах, инээхийн завсар аваачсан бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй явдлууд Хадгалах