АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Аяга угаагч казах бүсгүй алдарт "Christian Dior"-ийн сахиусан тэнгэр болсон түүх

Төв Азийн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй Алла Ильчуныг агуу Кристиан Диор өөрийн “аз авчрагч үнэт чулуу” хэмээн өргөмжлөн нэрлэсэн байдаг. "Dior" загварын ертөнцөд мэндэлснээс эхлэн тус брэндийн нүүр царай болж байсан энэ бүсгүй тухайн үеийн загварын шоунуудыг чимэн гялалздаг асан ганцхан од нь байсан гэхэд хилсдэхгүй. Харин түүний гайхамшигт алдрын зам, дэлхийд дуурсагдах шилдэг модель болох гараа сав суулга угаагч жирийн бүсгүйн амьдралаас эхтэй гэдгийг та мэдэх үү? 

Аяга угаагч казах бүсгүй алдарт "Christian Dior"-ийн сахиусан тэнгэр болсон түүх Хадгалах

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

Сугалаанд мөнгө хожоод гэнэт баяжсан хүн хамгийн түрүүнд юу хийх вэ? Мэдээжийн хэрэг ямар их мөнгөтэй болсон, амьдрал нь яаж дээшилснийг бусдад гайхуулахыг хүснэ. Харин өөрөө шинийг санаачилж, өөрийн хүчээр их хөрөнгөтэй болсон тэрбумтнуудын хувьд эсрэгээрээ аж. Ингээд тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйлийг хүргэж байна.

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл Хадгалах

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

Илүүдэл жин гэдэг хүний эрүүл мэнд төдийгүй хувийн амьдралд хүртэл сөргөөр нөлөөлөх нь бий. Махлаг биенээсээ болоод бусдад гадуурхагдах, хайртай хүндээ хаягдах явдал олон хүнд тохиолдож байсан байх. Тэгвэл зарим хүмүүс тийм байдалдаа бууж өгөлгүйгээр өөрийгөө ялан дийлж чадсан байдаг. Ингээд та бүхэнд найз охиндоо хаягдсаныхаа дараа өөрийгөө танигдахын аргагүй өөрчилж чадсан нэгэн залуугийн түүхийг хүргэж байна.

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт" Хадгалах

Дэлхийн III дайн гарахаас сэргийлж чадсан хоёр Орос офицерын түүх

Бид өнөөдөр та бүхэндээ дэлхий нийтийг болзошгүй аюулаас хамгаалсныхаа төлөө түүхийн номонд бичигдээгүй  үлдсэн хоёр эрийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Заримдаа хүн өөрийгөө үл хайхран бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулах үед юунд ч хүрч чаддагийг та энэхүү нийтлэлийг уншаад ойлгох биз ээ. Тэд байгаагүй бол бид өдийд амар тайван амьдарч байх эсэх нь ч эргэлзээтэй юм.

Дэлхийн III дайн гарахаас сэргийлж чадсан хоёр Орос офицерын түүх Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 8 хүүхэд

Энэ хүүхдүүдийг байгаль эх үзэсгэлэнтэй төрх болон хөдөлмөрч, тууштай зангаар шагнажээ. Учир нь эдгээр хүүхдүүдийн өмнө дэлхийн бүх загварын агентлагууд үүд хаалгаа хэзээд нээлттэй байлгадаг билээ. Ингээд нас бага хэдий ч аль хэдийн олны танил болж, дэлхийг байлдан дагуулж чадсан үзэсгэлэнт хүүхдүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 8 хүүхэд Хадгалах

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

Магадгүй бид бүгдээрээ л хүүхэд байхдаа "муухай дэгдээхий" байсан байх. Зарим нь тэр чигтээ муухайгаараа үлддэг бол зарим нь үзэсгэлэнт хун болж хувирдаг нь нууц биш. Ингээд та бүхэнд хүүхэд насандаа нугасны муухай дэгдээхий байсан алдартнуудыг танилцуулж байна. 

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд Хадгалах

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг анх 1951 онд Эрик Морли Их Британид зохион байгуулж байжээ. Усны хувцасны наадам хэлбэрээр зохиогдсон тус тэмцээнийг хэвлэлийнхэн “Дэлхийн мисс” гэж бичсэнээр уг нэр уламжлал болон тогтсон түүхтэй. Үүнийг санаачлагч Эрик Морли (Erik Morley) түүнээс хойш жил бүр энэхүү тэмцээнийг зохиох болсон ба 2000 онд түүнийг нас барахад эхнэр Жулия Морли (Julia Morley) ажлыг нь үргэлжлүүлэн явуулах болжээ. Ингээд та бүхэнд он, оны дэлхийн миссүүдийг танилцуулж байна

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/ Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Уоррен Баффет, Жефф Безос нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь XIX зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн Хадгалах

Танигдахын аргагүй өөрчлөгдөж чадсан хосууд

Жин хасна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ хүн өөрөө л хичээвэл ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй шүү. Ингээд танд хамтдаа гайхалтай өөрчлөгдөж чадсан хосуудыг танилцуулж байна.

Танигдахын аргагүй өөрчлөгдөж чадсан хосууд Хадгалах

Гүнж, тэргүүн хатагтай нар усны хувцастай хэрхэн харагддаг вэ?

Дэлхийн хүчирхэг улс орны эмэгтэй удирдагчид тэргүүн хатагтай нарыг бид зөвхөн албаны дүр төрхөөр нь мэддэг билээ. Тэр тусмаа хаант гэр бүлийн эмэгтэй гишүүд хувцаслалт биеэ авч явах хатуу дүрэм барьж явдаг бөгөөд энгийн иргэдтэй адил өөрсдийнхөөрөө байх дүр төрхийг олж харна гэдэг ховор зүйл юм. Ингээд дэлхийн тэргүүн хатагтай гүнж нар усны хувцастай хэрхэн харагддагийг сонирхоцгооё.

Гүнж, тэргүүн хатагтай нар усны хувцастай хэрхэн харагддаг вэ? Хадгалах

Алдарт жүжигчин Жеки Чан карьерынхаа туршид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Кино урлагийн ертөнцөд өвөрмөц дүр төрх, тулааны урлагийн чадвараараа эрхгүй онцгойрч чаддаг нэрт жүжигчин Жеки Чан бидний сэтгэл зүрхэнд олон киногоороо хоногшсон байдаг билээ. Ингээд та бүхэнд хүүхэд наснаасаа эхлэн кино урлагт хөл тавьсан Жеки Чаны хамгийн алдартай дүрүүдийг танилцуулж байна. 

Алдарт жүжигчин Жеки Чан карьерынхаа туршид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

"K-Pop"-ын одод гоо сайхны мэс засал хийлгэхийн өмнө ба дараа

Алдар нэрийн оргилд гарахаасаа өмнө эдгээр "K-Pop"-ын одууд та бид шиг л энгийн хүмүүс байсан билээ. Тэд мэдээж асар их хичээл зүтгэл гарган байж од болж чадсан ч гадаад үзэмж нь тэдний амжилтын хамгийн чухал хэсэг байдаг. Тиймээс ч ихэнх одод үзэсгэлэнтэй болохын тулд мэс засалд ордог нь нууц биш. Энэ үүднээс та бүхэнд "K-Pop" оддын гоо сайхны мэс засал хийлгэхийн өмнөх төрхийг одоогийн төрхтэй нь харьцуулан хүргэж байна. 

"K-Pop"-ын одод гоо сайхны мэс засал хийлгэхийн өмнө ба дараа Хадгалах