Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Уоррен Баффет, Жефф Безос нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь XIX зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Хэ Шэнь - 132 тэрбум ам.доллар

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян улс төрийн зүтгэлтэн бол яах аргагүй Хэ Шэнь юм. Тэрбээр 1750 онд төрсөн бөгөөд Чин улсын үеийн түшмэл, мужийн захирагч байсан аж. Тэрээр хаан эзний итгэлт хүмүүсийн нэг байсан учраас татварын орлогоос өөртөө ихээр завшиж, хариуцлагаас мултардаг байв. Хожим 1799 онд түүнийг нас барахад эд хөрөнгийнх хэмжээ өнөөгийн 132 тэрбум ам.доллартой тэнцэхүйц байсан гэдэг.

Хэ Шэнь - 132 тэрбум ам.доллар

19 Билл Гейтс - 144 тэрбум ам.доллар

Билл Гейтсийн өмч хөрөнгө 2016 оны байдлаар 75 тэрбум ам.доллароор хэмжигдэж, түүнийг дэлхийн хамгийн баян хүнд тооцох болсон. Харин 1999 онд түүний хөрөнгө 101 тэрбум ам.долларт хүрч байсан бөгөөд энэ тоог инфляцийн зөрүүгээр бодоод үзвэл өнөөдрийн 144 их наяд ам.доллар гэсэн үг юм. Тиймээс тэрбээр энэ жагсаалтад байх ёстой хүмүүсийн нэг яалтачгүй мөн билээ.

Билл Гейтс - 144 тэрбум ам.доллар

18 Уильям дэ Уоренн (Суррэйн тэргүүн гүн) - 146 тэрбум ам.доллар

XI зууны үеийн язгууртан тэрбээр тухайн цаг үедээ Английн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг атгаж байжээ. 1086 онд бичигдсэн “Domesday Book” хэмээх сурвалж бичгээс үзвэл Уильям дэ Уоренн Английн 13 гүнлигт тус тус эзэмшил газартай байсны зэрэгцээ Норфолк, Суффолк, Йоркшир, Эссекс гүнлигүүдэд өнөөгийн ханшаар 146 тэрбум долларын үнэ хүрэх цайз, шилтгээнүүдийг өмчилж байв.

Уильям дэ Уоренн (Суррэйн тэргүүн гүн) - 146 тэрбум ам.доллар

17 Жон Жэйкоб Астор - 168 тэрбум ам.доллар

Германд төрж өссөн Жон Астор нь Америкийн хамгийн анхны олон тэрбумын хөрөнгөтөн гэж түүхэнд бичигдэн үлджээ. Тэрбээр XIX зуунд үслэг эдлэл зарж монополь болж улмаар Америк - Канадын худалдааны сүлжээг гартаа атгаж чадсан юм. Мөн тэрбээр 1848 онд нас барахдаа АНУ-ын ДНБ-ийн 1/107-г эзэмшдэг байжээ.

Жон Жэйкоб Астор - 168 тэрбум ам.доллар

16 Алан Руфус (Ричмондын лорд) - 195 тэрбум ам.доллар

Английн Бретоны язгууртан Алан Руфус нь Английн I Уильям хаанд зүтгэснийхээ төлөө насан туршдаа үрээд барахгүй их хөрөнгөтэй болжээ. Түүхч Уильям Рубенштэйны хэлснээр Руфус нь 1093 онд нас барах үедээ тэр үеийн Их Британийн ДНБ-ийн 7 хувийг эзэмшдэг байсан гэнэ.

Алан Руфус (Ричмондын лорд) - 195 тэрбум ам.доллар

15 Хенри Форд - 200+ тэрбум ам.доллар

“Ford Motor” компанийг үүсгэн байгуулж, авто тээврийн салбарт тэсрэлт хийсэн Хенри Форд нь машиныг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгож чадсан билээ. Тэрбээр 1920 онд л гэхэд нэг сая машин борлуулсан гэвэл та итгэх үү. 1947 онд түүнийг нас барах үед өмч хөрөнгө нь өнөөдрийн ханшаар бол 200 гаран тэрбум ам.доллараар хэмжигдэж байв.

Хенри Форд - 200+ тэрбум ам.доллар

14 Корнелиус Вандербильт - 202 тэрбум ам.доллар

1974 онд Америкийн Стэйтен Айлендэд нэгэн ядуу гэр бүлд төрж өссөн тэрбээр өөрийн хүч хөдөлмөрөөрөө баяжсан нэгэн билээ. Корнелиус Вандербильт нь төмөр зам, тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт хүч үзэж улмаар өөрийн “хаант улсаа” босгож чадсан юм. Сонирхуулахад, тэрбээр Нью-Йоркийн төв төмөр замыг эзэмшдэг байжээ.

Корнелиус Вандербильт - 202 тэрбум ам.доллар

13 Муаммар Каддафи - 212 тэрбум ам.доллар

2011 онд Ливи улсын албаны хүмүүс Муаммар Каддафигийн нууц дансанд ойролцоогоор 200 тэрбум ам.доллар байсан гэдгийг олж тогтоосон юм. Ливийн засгийн эрхийг 42 жил атгасан түүний энэ их хөрөнгө тэр чигтээ хууль бус мөнгө хэдий ч тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэгд багтаж чаджээ.

Муаммар Каддафи -  212 тэрбум ам.доллар

12 Английн I Уильям хаан - 228 тэрбум ам.доллар

Норманд гаралтай Английн анхны эзэн хаан тэрбээр 1066 онд Британий газар нутгийг бүхэлд нь байлдан дагуулж байснаараа алдартай. Тэрбээр Английн хамгийн баян гүнлигүүд болох Суссексээс Йоркшир хүртэлх газрын алт эрдэнэсийг өөртөө хурааж улмаар өнөөдрийн ханшаар 228 тэрбум ам.доллартой дүйцэхүйц эд хөрөнгөтэй болсон юм. Мөн тэрбээр уг хөрөнгөө хадгалаад зогсохгүй бидний сайн мэдэх Лондонгийн цамхаг гэх мэт олон бүтээн байгуулалтад зарцуулсан байдаг.

Английн I Уильям хаан -  228 тэрбум ам.доллар

11 Якоб Фюггер - 277 тэрбум ам.доллар

XVI зуунд Европын хамгийн баян хүнд тооцогддог байсан Германы худалдаачин Якоб Фюггер нь Италийн торго, бөс даавууны салбарт монополь байсан бөгөөд улмаар Хабсбургийн гэр бүлтэй хамтарч ажилладаг болжээ. Мөн түүний тэр их эд баялаг нь Европын улс төрд хүртэл нөлөөлдөг байсан гэдэг.

Якоб Фюггер - 277 тэрбум ам.доллар

10 Осман Али Хан, Асаф Жах VII - 230 тэрбум ам.доллар

Энэтхэгийн Хайдарабадын сүүлийн захирагч Осман Али Хан нь XX зуунд дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байжээ. Тэрбээр тухайн үеийнхээ ханшаар хувьдаа 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан ба тэр их хөрөнгөө алмаазны наймаа хийж олсон юм. XIX зуунд Хайдарабад орчимд алмааз ихээр олборлодог байсан аж.

Осман Али Хан, Асаф Жах VII - 230 тэрбум ам.доллар

9 Оросын Эзэн Хаан Николай II - 300 тэрбум ам.доллар

1894-1917 оны хооронд Николай II хаан Оросын эзэнт гүрнийг захирч байсан бөгөөд энэ нь түүнийг дэлхий түүхэн дэх хамгийн баян угсаа залгамжилсан хаан болгож чадсан юм. Оросын уудам газар нутаг, худалдаа наймаа, ашигт малтмал, эдийн засаг гэх мэт бүх зүйлс түүнийг хэн хүнээс илүү өв хөрөнгө, эрх мэдэлтэй болгож байв. 1916 онд л гэхэд тэрбээр өнөөдрийн ханшаар 300 тэрбум ам.доллартой тэнцэхүйц их хөрөнгөтэй байсан.

Оросын Эзэн Хаан Николай II - 300 тэрбум ам.доллар

8 Эндрю Карнеги - 337 тэрбум ам.доллар

Шотландад төрж өссөн бизнесийн магнат Эндрю Карнеги нь XIX зуунд Америкийн ган үйлдвэрлэлийн зах зээлд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Түүнийхээ ачаар маш их хөрөнгөтэй болсон ч тэрбээр хэзээ ч өгөөмөр, сайхан сэтгэлээ алдаагүй юм. Эндрю Карнеги амьдралынхаа сүүлийн мөчүүдэд өв хөрөнгийнхөө 90 хувийг олон буяны ажил, боловсролын салбарын хөгжилд зориулсан байдаг.

Эндрю Карнеги - 337 тэрбум ам.доллар

7 Жон Рокфеллер - 367 тэрбум ам.доллар

Бүх цаг үеийн хамгийн баян Америкийн иргэн Жон Рокфеллер нь Америкийн газрын тосны зах зээлийг атгаж байснаараа алдартай. Тэрбээр анх 1870 онд “Standard Oil” компаниа үүсгэн байгуулж, Америкийн газрын тосны зах зээлийн 90 хувийг ганцаараа эзэлж байсан юм.

Жон Рокфеллер - 367 тэрбум ам.доллар

6 Мали улсын хаан Манса Муса I - 415 тэрбум ам.доллар

1312-1337 оны хооронд Малигийн эзэнт гүрнийг удирдаж байсан Манса Муса нь 25 жил засгийн эрхэнд байхдаа манай гарагийн түүхэнд бичигдэх их хэмжээний хөрөнгийг цуглуулаад амжжээ. Малигийн эзэнт гүрэн нь өнөөгийн Мали, Гана улсын газар нутаг дээр оршин тогтнож байсан бөгөөд тухайн үедээ дэлхийн алтны нөөцийн тэн хагасыг эзэмшдэг байсан юм. Мөн Венец, Генуя болон Египет гэх мэт алс холын хотууд, улсуудтай ч худалдаа наймаа тасралтгүй хийдэг байжээ.

Мали улсын хаан Манса Муса I - 415 тэрбум ам.доллар

5 Израилийн Соломон хаан - 2.2 их наяд ам.доллар

Библид бичсэнээр бол Соломон хаан нь МЭӨ 970-931 оны хооронд хаан ширээнд сууж байсан бөгөөд жил бүр 25 тонн алт хураадаг байсан гэнэ. Харин тэр нь өнөөдрийн ханшаар 2 триллион гаруй ам.доллартой тэнцэх юм.

Израилийн Соломон хаан - 2.2 их наяд ам.доллар

4 Август Цезарь- 4.63 их наяд ам.доллар

МЭӨ 27 оноос МЭ 14 он хүртэл аугаа их газар нутгийг захирч байсан Ромын анхны хаан Август Цезарь нь энэ жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Тэрбээр нэгэн цагт Египетийг хүртэл бүхэлд нь эзэмшиу байсан гэдэг.

Август Цезарь- 4.63 их наяд ам.доллар

3 Акбар I - 21 триллион ам.доллар

Акбар нь нь Энэтхэгийн нутагт байсан монгол угсаат Могол Улсын 3 дахь хаан билээ. Тэрбээр Энэтхэгийн хэдэн сая хавтгай дөрвөлжин газар нутгийг захирч байсан ба тухайн цаг үедээ улс орноо хөгжүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж дэлхийн ДНБ-ийн 25 хувийг дангаараа удирддаг байсан түүхтэй.

Акбар I - 21 триллион ам.доллар

2 Жао Сю - 30+ их наяд ам.доллар

Хятадын Сүн улсыг 1067-1085 оны хооронд удирдаж байсан Жао Сю буюу Шэнзун хаан нь “Амар амгалан цэцэглэн хөгжих” хэмээх уриан доор Хятадын түүхэн дэх хамгийн баян эзэнт гүрнийг бий болгожээ. Тухайн цаг үедээ тэрбээр дэлхийн ДНБ-ий 30 хувийг удирдаж байсан юм. Жао Сю бол ард иргэдээсээ татвар хураадаг хуучинсаг үзлийг халж, ядуусын амьдралыг дээшлүүлж орчин үеийн халамжийн системийг хамгийн анх эхлүүлж байсан түүхт хүн билээ.

Жао Сю - 30+ их наяд ам.доллар

1 Чингис Хаан - 100 гаруй их наяд ам.доллар

Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн уудам буюу 12 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг байлдан дагуулж, нэгтгэн захирах эхлэлийг үр хойчдоо тавьж өгсөн Их Монгол улсын анхны хаан Чингис  нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүн яах аргагүй мөн.

Евразийг байлдан дагуулах үед монголчуудын мэдэлд очсон газар нутаг, хот балгад нь түүнийг эдийн засаг, байгалийн баялаг гээд бүхий л зүйлсээрээ нэгэн үеийн дэлхийн хамгийн баян хүн болгож чадсан билээ. 

Чингис Хаан - 100 гаруй их наяд ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()