ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

БОАЖЯ: Удирдах ажилтнуудын автомашинуудыг худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр “Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй” хэмээсэн.

БОАЖЯ: Удирдах ажилтнуудын автомашинуудыг худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ Хадгалах
2022-04-09, 11:02

БНСУ-д амьдардаг монгол залуус "Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөнд нэгдлээ

"Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөн хүрээгээ тэлсээр гадаадад сурч, ажиллаж, амьдардаг залуус нэгдэж эхэллээ. Ингэснээр үнийн хөөрөгдөл, авлига, шударга бус тогтолцоог эсэргүүцсэн уг тэмцэл улам өргөжиж байна. Жагсаалд аймаг, орон нутаг, гадаад улсаас иргэд нэгдэж буйгаа цахим хуудсаараа мэдэгдсээр байна.  

БНСУ-д амьдардаг монгол залуус "Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөнд нэгдлээ Хадгалах
2022-04-08, 16:08

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гарч ирж иргэдтэй уулзлаа. Өнөөдрийн жагсаалд "Дүү нарыг минь сулла ах нар нь ирлээ", "Хүчирхийлдэггүй төрийг бид хүсэж байна", "Гэмгүй иргэдийг сулла" зэрэг агуулгатай цаас барьсан иргэд нэмэгджээ. Жагсагчид өчигдөр үзэл бодлоо илэрхийлснээс болж баривчлагдсан залуусыг суллахыг, дахин дуудахгүй байхыг шаардав. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Уулзалтын дараа би цагдаагийн даргатай уулзаж энэ тухай хэлэх болно. Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж амлалаа.

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа Хадгалах
2022-04-08, 14:29

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна

Өчигдөр болж өнгөрсөн жагсаалын үеэр баривчлагдсан 20 орчим залууг үнэгүй өмгөөлөхөөр "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны өмгөөлөгчид Дэнжийн мянгад байрлах 111-р хорих ангийн гадаа цуглаад байна. Хуульч А.Пүрэвдулам хэлэхдээ "Өмгөөлөгчдийг ямар ч үндэслэлгүйгээр дотогш нэвтрүүлэхгүй байна. Бид хууль ёсны шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байгаа юм. Түр саатуулах хугацаа 6 цаг байдаг. Хугацаа нь өнгөрчхөөд байхад одоо хэрнээ зарим залуус гарч ирээгүй байна" гэлээ. 

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна Хадгалах
2022-04-08, 12:10

Өмгөөлөгчид баривчлагдсан залуусыг үнэгүй өмгөөлөхөө илэрхийлэв

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр баривчлагдсан 20 орчим залуусыг үнэгүй өмгөөлөх уриалгыг хуульч А.Пүрэвдулам өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн. Тэгвэл түүний санаачилсан энэхүү хөдөлгөөнд хуульчид нэгдэж эхэллээ. Яг одоо залуусыг өмгөөлөх хүсэлтэй өмгөөлөгч нар Дэнжийн мянгын 111-р хорих ангийн үүдэнд цуглаад байна.

Өмгөөлөгчид баривчлагдсан залуусыг үнэгүй өмгөөлөхөө илэрхийлэв Хадгалах
2022-04-08, 11:13

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ

Өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр 20 орчим иргэнг баривчилсан тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэв. Тэрбээр "Өчигдөр 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн. Ингээд 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Тухайн иргэд дотор бага насны хүүхэд байхгүй" гэв. 

Тэгвэл үзэл бодлоо илэрхийлж жагссан дээрх залуусыг суллахыг шаардан "Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд эрчимжээд байна. Цагдаагийн алба хаагчдын албадан баривчилсан үйлдлийг эсэргүүцсэн иргэд #ЗалуусыгСулла хаштаг ашиглан сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ. 

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ Хадгалах
2022-04-08, 10:52

Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө

Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр төв талбайд болсон жагсаал, цуглаантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө Хадгалах
2022-04-08, 10:14

Залуучууд эрх баригчдаас огцрохыг бус ажлаа хийхийг л шаардав

Жагсаалын албан ёсны бүртгэл хойшилсон байсан ч өчигдөр төв талбайд залуус үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэлээ. Жагсаалд оролцсон иргэдийн ихэнх нь 16-24 хүртэлх насны залуучууд байв. Тэд эрх баригч нараас огцрохыг бус ажлаа хийхийг шаардан "Өөрсдөө хэмнэ", "Ажлаа хий" гэх уриаг хэлэн төрийн ордонг тойрсон юм. Цуваа дан ганц явган иргэдээр хязгаарлагдсангүй. Дугуй, машин, мотоцикл унасан иргэд дуут дохио өгч эсэргүүцлээ илэрхийлэв. Залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа хүчтэй илэрхийлж байна. 

Залуучууд эрх баригчдаас огцрохыг бус ажлаа хийхийг л шаардав Хадгалах
2022-04-08, 10:04