Хувийн мөрдөгчдийн олж илрүүлсэн хамгийн жигтэй хэргүүд

Хайртай хүн чинь нэг л ''хачин'' аашлаад байна уу? Яагаад зарим зүйлс нэг л жигтэй байгааг ойлгохгүй байна уу? Тэгвэл магадгүй хувийн мөрдөгч хөлслөх цаг болжээ. Хувийн мөрдөгч гэдэг мэргэжил зөвхөн кино, зохиол дээр л гардаг юм биш. Асар их бэлтгэл, дадлага сургуулилтын үндсэн дээр олж авсан нарийн чадваруудаа бодит амьдрал дээр ашигладаг ''Шерлок Холмсууд'' яг ямар хэрэг дээр ажиллаж, юуг олж мэддэг вэ? 

Хувийн мөрдөгчдийн олж илрүүлсэн хамгийн жигтэй хэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мөрдөгч, цагдаа, хэргийн газрын шинжээчдээс ялгаатай нь хувийн мөрдөгч нар баривчилгаа явуулдаггүй. Тэд хэргийн учрыг тайлах хүртлээ мэдээлэл цуглуулж, цуглуулсан баримтууд дээрээ үндэслэн дүгнэлтэд хүрдэг. Мэдээж кинон дээр гардаг шиг өдөр бүр ''ноцтой'' хэргийн араас мөрдөж, амь өрссөн адал явдлуудтай учирч, эцэст нь хэргийн учрыг тайлдаг юм биш. Ихэнх өдрүүдэд хэн нэгнийг ажиглаж ''уйтгарлаж'' өнгөрөөх нь бий.

Ингээд Саак.мн хувийн мөрдөгч нарын учрыг нь тайлсан хамгийн этгээд хэргүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.


 

1 Тайчигч болохын тулд сувилагчийн ажлаасаа ''чөлөө авсан'' эмэгтэй

"Нэгэн сувилагч бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон учир ажиллах боломжгүй хэмээн халамжийн мөнгө авахаар хөөцөлдөж байсан юм. Даатгалын газар түүнийг худлаа ''шалтаглаж'' байна хэмээн үзээд намайг хөлсөлж, би сувилагчийг нууцаар ажил хийж буй эсэхийг ажиглалаа. 

Сувилагч машиндаа сууж шууд л тайчих клуб руу очоод, дотор нь орж, тайчих ажлаа даруй эхэлсэн юм. Тайчих клубийн журамд бичлэг хийж болохгүй гэсэн заалт байгаагүй. Тиймээс би эд мөрийн баримт болгож түүний бичлэгийг хийв. Дараагийн өдрүүдэд би түүнийг гурван ч өөр тайчих клубд давхар ажилладгийг олж мэдлээ. 

Би нотлох баримтуудаа даатгалын компанид өгч, түүнийг барьж өгсөн юм. Бүсгүйг яагаад тайчигч болохоор шийдсэнийг асуухад тэрбээр ''Сувилагч хийснээс хоёр их дахин их цалинждаг'' учраас хэмээн хариулсан юм."

Тайчигч болохын тулд сувилагчийн ажлаасаа ''чөлөө авсан'' эмэгтэй

2 Өөрийгөө мөрдүүлэхийг хүссэн саятан

Нэгэн хөрөнгө оруулалтын сан хариуцдаг эр хувийн мөрдөгчид хандаж, өөрийг нь ажиглаад өгөөч хэмээн хүсжээ. Этгээд хүсэлт тавьдаг олон саятнууд байдаг тул мөрдөгч ч нэг их гайхсангүй, түүний хүсэлтийг гүйцэлдүүлэв. Өнөө эр улсаас санхүүгийн санамсаргүй  шалгалт ирэхэд өөрийгөө ямар ч өө сэвгүй харагдахад бэлтгэж, түүний эсрэг ашиглагдаж мэдэх асуудлуудаа эртнээс зохицуулахыг хүссэн нэгэн байлаа. 

Өөрийгөө мөрдүүлэхийг хүссэн саятан

3 Өөрийгөө ''сохор'' хэмээсэн жолооч

Үнэн хэрэгтээ цоо эрүүл атлаа даатгал, халамжийн мөнгө шамшигдуулж амьдардаг хүмүүс дэлхийн хаана ч байж л байдаг. Нэгэн эмэгтэй өөрийгөө харааны бэрхшээлтэй, огт харж чаддаггүй хэмээн бусдад итгүүлж, халамжийн мөнгөөр амьдардаг бөгөөд түүнийг сэжиглэсэн сүмийнхэн хувийн мөрдөгч хөлсөлжээ. Түүнийг бүтэн өдрийн турш нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр лүү сүмийн машин жолоодон явахыг харсан хувийн мөрдөгч эмэгтэйг сохор биш гэдгийг баталж чадсан байна. 

Өөрийгөө ''сохор'' хэмээсэн жолооч

4 Хөгшин эр залуу эхнэрээ удаа дараа хуурав

Үнэхээр үзэсгэлэнтэй, залуухан 26 настай эхнэр авсан 60 гарч яваа эр өөрийн нарийн бичигтэйгээ ''учир ургуулж'', залуу эхнэрээ удаа дараа хуурчээ. Эхнэрийн үзэсгэлэн гоо, нарийн бичгийн зүс доройг харьцуулахын аргагүй. 

Хөгшин эр ''ажилтай, хуралтай'' хэмээн өдөр бүр гэртээ оройтож ирэх болсонд унтууцсан залуу бүсгүй нөхрөө мөрдүүлэхээр мөрдөгч хөлсөлжээ. Мөрдөгч нөхрийг нь ажлаасаа цагтаа тарж, нарийн бичигтэйгээ хамт шөнийн цэнгээний газар сууж байгааг ажиглаад, эхнэрийнх нь зөв болохыг баталсан бичлэг хийж авжээ. 

Хөгшин эр нэг баригдсан ч засарсангүй. Залуу эхнэр нь мөрдөгчид 4 удаа хандаж, 15,000 ам.доллар хувийн мөрдөгч хөлсөлсний төлбөрт өгсний дараа шантарсан юм. Түүний нөхөр хэзээ ч засрахгүй нэгэн байв. Нарийн бичигтэйгээ хаа хамаагүй бэлгийн ажил үйлддэг, ''завхай'' эр гэдгийг нь мэдсэн залуу эхнэр нь түүнээс салсан биз ээ.

Хөгшин эр залуу эхнэрээ удаа дараа хуурав

5 Сэтгэцийн өвчтэй эмэгтэй гэрт нь харь гарагийнхан нуугдаж байна гэв

Нас тогтсон үзэсгэлэнтэй бүсгүй ''байрных нь хуучин эзэн өөрийнх нь эзгүйд гэрт нь орж ирээд, тавилгуудын байрыг өөрчлөөд байна'' хэмээн хардаж хувийн мөрдөгч хөлсөлжээ. Мөрдөгч эмэгтэйн гэрт хөдөлгөөн мэдрэгч, нууц камеруудын суурилуулж, эмэгтэйг гэрт нь хүн орсон байна гэж үзсэн үедээ мэдэгдээрэй гэв. Хэд хоногийн дараа эмэгтэй мөрдөгч рүү утасдаж, ''тавилгуудын байр өөрчлөгдсөн байна'' гэжээ. Мөрдөгч ирээд нууц камеруудыг шалгаж үзтэл юу ч мэдэгдсэнгүй. Гэтэл эмэгтэй хэргийг харь гарагийнханд ''чихэв''. Ингээд мөрдөгч үйлчлүүлэгч эмэгтэйгээ сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хэмээн дүгнээд, сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөсөн байна.

Сэтгэцийн өвчтэй эмэгтэй гэрт нь харь гарагийнхан нуугдаж байна гэв

6 Том, бүдүүн, худалч эр

Өмнө дурдсанчлан халамжийн мөнгөөр тэтгүүлж, ажил хийхгүй, амар хялбараар амьдрахыг хүсэгчид таны бодсоноос ч олон байдаг ажээ. Нэгэн эр үйлдвэрийн ослоос болж нуруу, мөрний ноцтой бэртэл авсан хэмээн ажлаасаа гарахаар өргөдөл өгсөн боловч хувийн мөрдлөгийн үр дүнд түүнийг том оврын багаж, төхөөрөмжүүдийг ганцаараа ядах юмгүй өргөж, зөөж, ачааны машин жолоодож, тэр бүү хэл мансууруулах бодис хэрэглэж буйг тогтоожээ. 

Том, бүдүүн, худалч эр

7 Халамжийн мөнгө завшихыг санаархагч, мөн хууран мэхлэгч эр

Мөрдөгч уг нь энэ эрийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг мэдэхээр мөрджээ. Гэтэл залуу нурууны хүнд өвчтэй байгаагүйгээс гадна, эхнэрээ араар нь тавьдаг, нууц амрагтай гэдгийг нь мөрдөгч олж илрүүлжээ.

Халамжийн мөнгө завшихыг санаархагч, мөн хууран мэхлэгч эр

8 Төрсөн аав нь алдартай жүжигчин байжээ

''Би өнчин нэгэн бөгөөд өөрийн төрсөн эцэг эхийг олохын тулд хувийн мөрдөгч хөлсөлсөн юм. Гэтэл би өөрөө ч мэдэлгүй төрсөн аавынхаа тоглосон кинонуудыг үзэж өссөн байлаа. Тэр маш алдартай жүжигчин болж таарсан юм. Түүнтэй уулзах гээд зориг хүрэхгүй л явна.''

Төрсөн аав нь алдартай жүжигчин байжээ

9 Эхнэртээ барьсан ''гэнэтийн бэлэг''

Эхнэр намайг өөрийг нь хуурч байна хэмээн сэжиглэж хувийн мөрдөгч хөлсөлсөн байсныг нь би саяхан мэдсэн. Би түүнийг хуураагүй, Зүгээр л ажлаа тараад фитнест дасгал хийж байсан юм. Мэдэгдэхүйц үр дүн гарсны дараа эхнэртээ хэлнэ дээ гэж бодож байтал, тэр намайг мөрдүүлж байдаг байгаа.

Эхнэртээ барьсан ''гэнэтийн бэлэг''

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()