Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн давуу талууд

Сэтгэцийн өвчтэй гэхээр л хүмүүс шар хадны эмнэлэгт хэвтэж, галзуу хүн мэт аашилдаг хэмээн ойлгож, тэднээс цэрвэдэг билээ.  Гэвч үнэн хэрэгтээ таны хажууд ч сэтгэцийн эмгэгтэй хүмүүс сууж байж мэдэх бөгөөд үүнийгээ давуу тал болгон амжилтанд хүрсэн хүмүүс ч бишгүй байдаг. Бидний шүтэн биширдэг алдартай жүжигчид, дуучид хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүчтэй эм тариаг их хэмжээгээр ууж хэрэглэсэн байдаг юм шүү. Тэд ч бас бидэнтэй л адил энгийн хүн сул тал байдаг шигээ давуу талууд ч байна. Ингээд та бүхэнд сэтгэцийн өвчтэй хүмүүс ямар давуу талтай байдгийг танилцуулъя.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн давуу талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илүү үзэсгэлэнтэй

Тэд төрөхөөсөө л дур булаам царай төрхийг өөртөө цогцлоосон байдаг. Судалгаанаас үзэхэд сэтгэцийн өвчтэй хүмүүс энгийн хүмүүсээс царайлаг төдийгүй загварлаг байдаг хэмээн тодорхойлсон аж. Тэдний загварын мэдрэмж ч мөн энгийн хүмүүсийг бодвол илүү хөгжсөн бөгөөд өөрийгөө сайхан харагдуулахыг хүсвэл юу ч хийж чадна. Харин хүсэхгүй бол үзлийн нэгэн болж хувирч ч чаддаг. Тэдний сэтгэл хөдлөл энгийн хүнийхээс хэд дахин их тул зөвхөн дотоод сэтгэл, мэдрэмжиндээ л хөтлөгдөж, бүхнийг шийддэг. 

Илүү үзэсгэлэнтэй

2 Таны бодлыг уншиж чадна

Санаа зовох, хэлэх үгээ цэгнэх зэрэг мэдрэмж тэдэнд огт байдаггүй. Тиймдээ ч санаанд орсон, хэлэхийг хүссэн бүхнээ юу ч бодолгүй хэлж, ярьдаг. Мөн хэн юу мэдэрч, ямар байгаа зэргийг царайнаас нь хараад л хэлчихэж чадна. Нэгэн судалгааны баг сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хамруулан, аз жаргалтай, бухимдалтай, айсан түгшсэн, гунигласан зэрэг сэтгэлийн хөдлөлтэй хүмүүсийг харуулахад тэд ганцыг ч алдаж зөрүүлэлгүй хариулсан байдаг.

Таны бодлыг уншиж чадна

3 Хэн нэгэнтэй харилцахдаа сайн

Өөрийн санаж, бодож явдаг бүхнээ бусадтай ний нуугүй хуваалцаж, гайхан, биширч явдаг зүйлсээ ярьж өгөх гэхчлэн анх танилцаж байгаа хүнээ уйдаахгүйгээр гайхалтай яриа өрнүүлж чаддаг юм. Бусдын анхаарлыг өөртөө татаж, алмайрч гайхтал нь сонирхол татам зүйлсийг эцэс төгсгөлгүй ярьдаг байна. Заримдаа бүр төсөөллийн ертөнцөд л байдаг байх гэмээр хачин хачин зүйлс ярьж, хүмүүсийг айлгах нь ч бий. 

Хэн нэгэнтэй харилцахдаа сайн

4 Стрессийг огт ажралгүй ажилладаг

Тэдэнд санаа сэтгэлийг нь зовоох зүйлс хэт их байдаг учраас мэт. Эсвэл өөрсдийгөө зовоохгүйн тулд стресс, ядаргаа гэдгийг үгсийн сан, оюун бодлоосоо авч хаясан байж ч болох юм. Муу муухай зүйлсэд анхаарлаа хандуулахаас илүүтэй сайн сайхан гэгээлэг, учир битүүлэг зүйлсийг сонирхож байдаг хүмүүс билээ. Хэн юу гэх нь тэдэнд хамаагүй тул санаа зовох зүйл үгүй, мөн биенээс нь стрессийн гормон ялгардаггүй байна.

Стрессийг огт ажралгүй ажилладаг

5 Илүү бүтээлч

Өмнө нь байгаагүй дахин давтагдашгүй, шинийг сэтгэх, бүтээлч санаа зэрэг нь тэдний хамгийн том давуу тал юм. Гайхалтай уран бүтээлч нар ч мөн сэтгэцийн эмгэгтэй гэгддэг байсан нь ийм учиртай. Нийгэм түүнийг юу гэж шүүмжлэх, гоочлох зэргийг үл тоон, зөвхөн өөрийн мэдрэмж, сэтгэлгээгээ дагадаг. 

Илүү бүтээлч

6 Бизнесийн чиглэлээр илүү амжилт гаргадаг

Тэд хэзээ ч дундаж нэгэн байдаггүй. Хийж буй ажилдаа амжилт гэдгийг утгаар нь үзүүлнэ, эсвэл бүр юу ч хийж, ямар ч амжилт гаргадаггүй. Ялангуяа бизнесийн салбарт амжилт гаргадаг бөгөөд нэг зүйлээс амархан уйдах зуршилтай байдаг. Тиймээс өдөр бүр л шинийг эрэлхийлж, бизнесээ амжилтанд хүргэдэг билээ. 100 хүн тутмын нэг нь сэтгэцэндээ өөрчлөлттэй байдаг бөгөөд ерөнхий захирлын албан тушаал хашдаг хүмүүсийн 4% нь сэтгэцийн өвчтэй байдаг гэнэ.

Бизнесийн чиглэлээр илүү амжилт гаргадаг

7 Сайн цэрэг

Өөрийн бодолдоо чин үнэнч тэд нэг л зүтгэнэ, тэмцэнэ гэж шийдсэн бол амиа ч үл хайрладаг байна. Иймд сэтгэцийн өвчтэй цэргүүд эх орныхоо төлөө  юуг ч хийж чадахуйц сэтгэлийн хат, эр зоригтой байдаг юм. 

Сайн цэрэг

8 Чадварлаг эмч

Тууштай зүтгэгч тэд хүний амь насыг хариуцаж ажиллах тохиолдолд чаддаг бүхнээ гаргаж, юу ч болж байсан өвчтөний амь насыг авардаг байна. Сэтгэцийн өвчтэй эмч нар маш их мэдлэгтэй байдаг бөгөөд оюутан насаа зөвхөн судалж, суралцаж, бусдын огт сонирхохгүй гүнзгий сэдвүүдийг сонирхож өнгөрүүлсэн байдаг юм.

Чадварлаг эмч

9 Өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэдгээ нуудаг

IQ өндөртэй сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас нууж, эрүүл нэгэн мэтээр харуулж, таниулж чаддаг байна. Энгийн хүн мэт аашилж, бидэн дунд яваа маш олон сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс бий юм.

Өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэдгээ нуудаг

10 Сэтгэцийн гажуудалтай хүнээс сод хүүхэд төрдөг

Хүний мэдрэл нь гэмтсэнээс тухайн хүн сэтгэцийн эмгэгтэй болдог билээ. Хүнд цочролд орох, гайхаж балмагдах зэрэгт тэдний мэдрэл гэмтэж, хачин ааш авир гаргаж, бусдаас тусгаарлагддаг байна. Харин тэдний энэхүү ген нь үр хүүхдэд нь дамжихдаа өвчний гэхээсээ илүү өөрөөс нь хэд дахин илүү оюуны өндөр чадамжийг удамшуулдаг ажээ. 

Сэтгэцийн гажуудалтай хүнээс сод хүүхэд төрдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()