КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт

Хүн бүрийн хамгийн үзэх дуртай шинэ жилийн кино бол "Home Alone" буюу "Гэртээ ганцаараа" билээ. Хүүхэд нас, шинэ жилийн баярын гэгээн дурсамж бүр энэхүү кинотой холбогдож, хөөр баяслыг бэлэглэдэг төдийгүй хэд үзсэн ч уйдаахгүй шилдэг бүтээл юм. Иймд бид шинэ жилийн баяр хаяанд ирсэнтэй холбогдуулан алдарт "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт Хадгалах

Түүхэн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд

Бодит явдлаас сэдэвлэсэн, түүхэн кинонууд нь үзэгчдэд өнгөрсөн үе рүү очих боломжийг олгодог гэдэгтэй та санал нийлэх байх. Гэсэн ч найруулагч, зураглаачид түүхэн кино хийхдээ хэтэрхий хэтэрхий хөнгөн хуумгай хандсанаас байж боломгүй алдаанууд гаргадаг ажээ. Та бидний сэтгэлд хоногшсон дараах бүтээлүүдэд ямар алдаа гаргасныг сонирхуулъя.

Түүхэн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд Хадгалах
2018-07-17, 15:57

Бодит түүхээс сэдэвлэсэн аймшигтай кинонууд

Аймшгийн кино үзэх хоббитой хүмүүс триллер төрлийн кинонд дуртай байдаг нь нууц биш юм. Тэгвэл тэдгээр кинонуудыг айдас төрүүлэм бодит түүхүүдээс сэдэвлэн бүтээсэн гэвэл та итгэх үү ? Ингээд бид та бүхэндээ бодит явдал дээр үндэслэн хийгдсэн триллер кинонуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Бодит түүхээс сэдэвлэсэн аймшигтай кинонууд Хадгалах

Ганцаараа үзэхэд тохиромжгүй аймшгийн кинонууд (2-р хэсэг)

Бид саяхан та бүхэндээ ганцаараа үзэхэд тохиромжгүй аймшгийн кинонуудын эхний цувралыг хүргэсэн билээ. “The Ring” болон “The Conjuring” зэрэг кинонуудыг танилцуулж байсан нь сүнс хий үзэгдэл, нууцлаг зүйлст дуртай хүмүүст таалагдсан болов уу. Тэгвэл одоо бид та бүхэндээ энэ нийтлэлийн хоёр дугаар хэсгийг хүргэж байна.
Ганцаараа үзэхэд тохиромжгүй аймшгийн кинонууд (2-р хэсэг) Хадгалах

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Нийт 5 киноноос бүтдэг "Twilight" цуврал нь 2008-2012 оны хооронд үргэлжилэхдээ дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ тус кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчид нэр алдарт хүрсэн ч гэлээ түүнийг олж авахын тулд олон зүйлийг даван туулах ёстой болсон аж. Нэг ёсондоо тэд кинонд тоглохын тулд төдийлөн хүсээгүй зүйлсээ хийсэн юм. Ингээд та бүхэнд "Twilight" цувралын одууд халагдахгүйн тулд хийх хэрэгтэй болсон зүйлсийн талаар хүргэе.

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс Хадгалах

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ?

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Хамгийн анхны Академийн шагнал гардуулах ёслол 1929 оны 5-р сарын 16-ны өдөр Холливуудын Рузвельт зочид буудалд болсон түүхтэй. Харин манай улсын хувьд гэвэл 77 дахь удаагийн Оскар гардуулах ёслол дээр найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн Нулимс” кино шилдгээр шалгарч, Монгол улсаас анх удаа Оскарт нэр дэвшиж байлаа. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах наадам 2-р сарын 28-нд болох бөгөөд 2-р сарын 29-нд Mongol HD телевизээс хүлээн авч үзээрэй.

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ? Хадгалах
2016-02-26, 17:19

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

Найруулагч Мел Гибсоны хэлснээр ийм кино хийх санаа нь түүнтэй хамт “The Passion of Christ” кинон дээр хамтран ажиллаж байсан кино зохиолч Фархад Сафиниатай хийсэн ярианаас үүдэлтэй гэжээ. Дэлхийн кино урлагт аль ч цаг үед Майагийн амьдралын тухай ийм бодит, элдэв чимэглэлгүй, хямд шоу биш, өвөрмөц бүтээл төрж байсангүй.

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд) Хадгалах
2019-10-21, 18:17

Дэлхийг байлдан дагуулж буй “Үхлийн салаа” киноны тухай сонирхолтой баримтууд

Саяхан нээлтээ хийн үзэгч олны хүлээлтийг арилгасан "Үхлийн салаа" (Suicide squad) кино нь үзэгчдээс өндөр үнэлгээг авч, ашиг орлогоороо "Box Office"-г олон долоо хоногийн турш тэргүүлсээр байгаа билээ. Олон гайхалтай чадварлаг жүжигчдийг нэг дор цуглуулж, үүгээрээ адал явдлыг эрэлхийлсэн, мөн далд ухаарал хайрласан гайхалтай киноны талаарх сонирхолтой баримтуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Дэлхийг байлдан дагуулж буй “Үхлийн салаа” киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд

Алдарт "Дисней"-н хүүхэлдэйн киног үзэж өсөөгүй хүн гэж ховор бизээ. Бидний хүүхэд насны хамаг сайхан дурсамжууд тэдгээр кинонуудтай л холбоотой байдаг. Харин киног үзэх тусам асууж, лавламаар, гайхаж, балмагдмаар зүйлс олон байх бөгөөд тэдний тус эргэлзээг тайлахаар хүмүүс өөрсдөө холбож, ойлгон, цааш түүх болгон бичсэн байх юм. Гэхдээ энэ бүхэн нь ердөө л хий төсөөлөл, хөгжилтэй түүх гэдэг талаас нь харж ойлгохыг хүсье. Ингээд та бүхэндээ Диснейн кинонуудын холбоос, тэдний сонирхолтой түүхийг өгүүлье.  

Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд Хадгалах

Диснейн хамгийн шившигтэй нууцууд

Хүүхдийн киног хамгийн дээд түвшин, өндөр чанарт үйлдвэрлэн гаргаж, үзэгчдээс онц үнэлгээ хүртдэг "Дисней кино компани"-ийн талаар мэдэхгүй, сургийг нь дуулаагүй хүн гэж ховор билээ. Харин бид та бүхэндээ өнөөдөр тус компанийн олноос онцгойлон нууж, хааж явахыг хүсдэг хамгийн шившигтэй нууцуудаас танилцуулахаар бэлтгэлээ. Нэг үхрийн эвэр доргиход, мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ...

Диснейн хамгийн шившигтэй нууцууд Хадгалах

Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино

Заримдаа киноны нэрийг нь сонсох төдийд л элэг хөшиж, нүднээс нулимс гартлаа хөхрөх үе бишгүй олон тохиолддог шүү дээ. Үнэхээр л хүмүүсийг хэрхэн хөгжөөхөө мэддэг инээдмийн кино бүтээгчдийг бишрэхгүй байхын аргагүй билээ. Энэхүү мэдээллээс та бүхэн жаахан  ч болов аз жаргалыг олвоос, бидний ажлын үр шим  түүнд орших учиртай.

Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино Хадгалах

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа

Солонгосын алдарт охидын хамтлагийн гишүүд бүгд л өхөөрдөм төрх, гоолиг сайхан бие, ганган дэгжин байдлаараа гайхагдсаар байдаг. Тэдний төгс байдал олны анхаарлыг татаж, яаж ингэж гоё байдаг талаар хүн бүхэн мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Харин бидний хүслийг сонсов уу гэлтэй нэгэн үе охидын хамтлагийн гишүүн байсан бүсгүй тэдний нууцыг задалсан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа Хадгалах