Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд

Алдарт "Дисней"-н хүүхэлдэйн киног үзэж өсөөгүй хүн гэж ховор бизээ. Бидний хүүхэд насны хамаг сайхан дурсамжууд тэдгээр кинонуудтай л холбоотой байдаг. Харин киног үзэх тусам асууж, лавламаар, гайхаж, балмагдмаар зүйлс олон байх бөгөөд тэдний тус эргэлзээг тайлахаар хүмүүс өөрсдөө холбож, ойлгон, цааш түүх болгон бичсэн байх юм. Гэхдээ энэ бүхэн нь ердөө л хий төсөөлөл, хөгжилтэй түүх гэдэг талаас нь харж ойлгохыг хүсье. Ингээд та бүхэндээ Диснейн кинонуудын холбоос, тэдний сонирхолтой түүхийг өгүүлье.  

Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Тарзан" болон "Араатан ба гоо бүсгүй"-н холбоо

"Тарзан" кинонд гарах Жейн гэх бүсгүйн дүр нь "Араатан ба гоо бүсгүй"-н Беллийн ач охин юм. Тэд адил шар өнгийн хувцасаар гоёж, сайхан сэтгэлээрээ гайхуулна. Жейн хүн төрхөө алдсан Тарзаныг хайрлаж, хэвийн байдалд оруулдаг бол Белл мангас төрхт эрийг хайрлаж мөн л хүн болгож хувиргадаг. Үүнээс гадна Жейн бүсгүй эмээгээсээ үлдсэн аяга тавгийг ашиглаж байгаа нь кинонд тод харагддаг билээ. 

"Тарзан" болон "Араатан ба гоо бүсгүй"-н холбоо

2 Жессигийн хуучин эзэн

"Toy Story 2" кинон дээр Жесси гэх бяцхан ковбой нэмэгдэж, кинонд өнгө төрх нэмдэг билээ. Харин тус кинонд Жессиг орхиж явсан хуучин эзнийх нь тухайн гардаг бөгөөд тэр нь Эндигийн ээж болохыг та анзаарч байв уу? Энди бага байхдаа яг Жессигийнх шиг малгай өмсөж тоглодог байсан төдийгүй Эндигийн ээжийн өрөөнд Жессигийн эд зүйлс хальт харагдаж өнгөрдөг юм. Үүнээс гадна тэдний царай төрх ч адилхан аж.  

Жессигийн хуучин эзэн

3 "Араатан ба гоо бүсгүй"

Нэгэн үдэш ханхүүгийн цайзад хөгшин хадагтай морилж, сарнайг өгөн, гэртээ оруулахыг хүсдэг. Харин ханхүү үл зөвшөөрч түүнийг хөөхөд өнөөх эмэгтэй илбэчин болж хувиран, бусдыг хайрлах энэрэх сэтгэлгүй хүүд хараал шившиж, жинхэнэ хайраа олох хүртэл мангас төрхтэй болгож орхидог билээ. Түүнийг 21 нас хүртлээ буюу сарнайн сүүлчийн дэлбээ унаж дуусах хүртэл жинхэнэ хайраа олохгүй бол үүрд мангас төрхтэйгээ үлдэх азгүй хувь тохиодог юм.

Харин мангас 10 жилийг ганцаараа цайзад өнгөрүүлсний эцэст Беллд дурладаг бөгөөд яг 21 насандаа хайртай бүсгүйтэйгээ учирч, эгэл жирийн төрхөө олж авдаг. Ингээд бодохоор тэр 21 настайдаа жинхэнэ хайртайгаа учирч, 10 жил мангас хэвээр амьдарсан гэхээр ханхүү 11  настайдаа хараалд өртсөн байж таарна. Гэтэл илбэчин ердөө 11 настай хүүгийн муухай аашийг гайхаж, хараал хийсэн гэхэд итгэмээргүй юм. Ямар ч хүүхэд харанхуй шөнө хар хувцастай хөгшин эмэгтэйг гэртээ оруулахгүй нь ойлгомжтой шүү дээ. 

"Араатан ба гоо бүсгүй"

4 Бэмбигийн ээжийн үхэл

"Бэмби" киног үзэж байгаагүй хүн гэж ховор байх. Тус киноны хамгийн өрөвдөлтэй хэсэг болох Бэмбигийн ээжийн үхлийг үзээд хүн бүхэн нулимс дуслуулж суудаг гэхэд хилсдэхгүй юм. Харин өрөвдөлтэй байдлаар амиа алдсан Бэмбигийн ээжийг "Араатан ба гоо бүсгүй" киноны Гастон алсан байж мэднэ. Учир нь Гастон анчин бөгөөд түүний агнасан амьтдын цуглуулгад эм буганы толгой ч мөн багтдаг. Мэдээж анчин хүмүүсийг тоолж баршгүй олон боловч Гастон Бэмбэгийн ээжийг хөнөөгөөгүй гэдгийг нотлох аргагүй. "Араатан ба гоо бүсгүй" дэлгэцнээ амилснаас хойш хүн бүхэн ам уралдан үүнийг ярих болжээ. 

Бэмбигийн ээжийн үхэл

5 Нала болон Симба

"Араатны хаан арслан" киноны гол дүр болох Симба нь багаасаа Налатай найзалсаар ирсэн. Тэд сүүлд гэр бүл болж, бяцхан гүегийн эцэг эх болсон байдаг юм. Харин хүмүүс тэдний түүхийг бага зэрэг гуйвуулан ярилцдаг аж. Ингэхдээ Симбаг явсан хойгуур Соривт Налаг өөрийн хатан болгохыг хүссэн ч Нала эсэргүүцэж яах аргаа олохгүй байв. Удалгүй Симба эргэн ирснээр Нала шууд л түүн дээр очдог. Тэдний хамт байх болсон шалтгаан нь хайр сэтгэл биш бөгөөд Нала Сорвитоос ангижрах гэсэндээ Симбаг сонгосон хэмээдэг. 

Нала болон Симба

6 Ижил хүмүүс

"Цасан гуа ба долоон одой" киноны хамгийн бага хэлгүй одойны итгэмээргүй түүхийг хүмүүс ярьдаг байна. Хэлгүй одойгийн хөгширсөн хувилбар нь Пиниокогийн аав аж. Учир нь тэд сайхан сэтгэлтэй, царай төрх нь төстэй, бусдын үгийг дагаж, өөртөө бурууг тохдог зан чанартай юм. Үнэн хэрэгтээ хэлгүй одой нь одой биш эгэл жирийн хүн байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам түүний өсч байгааг одой нар хараад хөөж явуулжээ. Тэрээр явсаар нэгэн газар дархан хийх болж, модоор хүүхэлдэй урласан нь Пиниоко байв. Хөгшин эр Пиниоког урлахдаа цасан гуаг бодож байсан бөгөөд түүнтэй адилаар хар үс, гялалзсан нүдтэйгээр бүтээсэн байдаг. 

Ижил хүмүүс

7 "Мангасуудын ертөнц"

“Мангасуудын ертөнц”-ийн гол дүр болох Бүү “Brave” кинонд ч мөн гардаг аж. Үүнээс нь ургуулан түүх өгүүлэх аваас хамгийн анх "Brave" киноны үе буюу эрт дээр цагт шулмас хүүхдүүдийг айлгахаар модон мангас хийдэг байжээ. Харин нь цаашилж явсаар "Мангасуудын ертөнц"-д өгүүлдэгтэй адил хүүхдүүд айлгах бизнес болж хувирсан байна. 

"Мангасуудын ертөнц"

8 Анна, Элса хоёр төрсөн эгч дүүс биш

Нэгэн үе хүүхдүүд гэлтгүй хүн бүрийн хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кино болоод байсан "Frozen" нь төгс бүтээл гэлтэй. Гэвч сайтар харах аваас Анна, Элса нарыг эгч дүүс гэхэд бэрх байдаг. Харин үүн дээр нь дөрөөлөн элдвийг эргэцүүлвээс Анна, Рапунзел нар нь эгч дүүс юм. Тэдний царай ч мөн төстэй байгаа биз. Тэд өвөрмөц чадвар, ид шидтэй бөгөөд шаргал үс нь гол холбож өгнө. Үзэсгэлэнт гүнжүүд ихэр эгч дүүс боловч төрмөгц нь шулам хулгайлж, нэгийг нь өөрөө өсгөж, нөгөөг нь хэний ч мэдэхгүй газарт аваачсанг нь хаан хатан нар олж, том охиноо болгон өсгөжээ. Мэдээж хааны гэр бүлд очсон охин нь Элса, харин шулмын авч явсан охин нь Рапунзел юм. Тэдний онцгой чадвар болоод сэтгэлийн хат, эр зориг нь тун төстэй төдийгүй эцэст нь Элса дүүгийнхээ, Рапунзел хайрт залуугийнхаа амийг аварч, дуусдаг шүү дээ. Ямартай ч тэднийг холбодог ямар нэгэн зүйл байгаа мэт...

Анна, Элса хоёр төрсөн эгч дүүс биш

9 Ариэлийн олсон хөлөг онгоц

"Frozen" кинонд гарах Аренделлийн хаан хатан нар нь алс хол газрыг зорьж яваад амь эрсддэг. Харин тэднийг Рапунзелийн хуримыг зорьж явсан гэж ойлгож болно. Учир нь дээр дурдсантай адил Элса, Рапунзел хоёр эгч дүүс тул Аренделлийн хаан хатан нар тэдний хуримыг зорих аж. Харин тэд аялалаа Норвегиэс эхлүүлж, Герман улсын нутаг дэвсгэрт болж байсан Рапунзелийн хуримыг зорьж явсан юм. Гэвч тэдний хөлөн онгоц замдаа сүйрсэн гэж үзвэл Ариэлийн амьдардаг байсан Дани улсын ойролцоо осолдсон байх боломжтой. Учир нь Норвеги, Герман улсын дунд Дани улс байрладаг. Мөн он цаг дараалал нь ингэж таарч байна. Иймд Ариэлийн олсон хөлөг онгоц Аренделлийн хаан хатнаа сууж явсан онгоц болж таарлаа.

Ариэлийн олсон хөлөг онгоц

10 Ариэлийн ээжийн үхэл

Алдарт "Петер Пен" кинон дээр үзэсгэлэнт  улаан толгойт лусын дагина гардаг бөгөөд тэрээр бидний сайн танил "Ариел"-тэй тун ч төстэй юм. Тус лусын дагина нь далайн дээрэмчдээс ихэд айж эмээдэг байсан тухай дурсанаар кино дуусдаг. Харин "Ариел"-ийн ээж болох улаан толгойт лусын дагина нь далайн дээрэмчдийн гарт амиа алддаг аж. Ингээд бодохоор Петер Пений найз лусын дагина, Ариелийн ээж байж ч болно. 

Ариэлийн ээжийн үхэл

11 "Петер Пен"

Петер Пен нь найзуудын хамтаар хэзээ ч өсч томорч, өтөлж хөгширдөггүй ид шидийн гэмээр газар амьдардаг билээ. Гэхдээ үүнийг сайтар бодоод үзвэл диваажин байж мэднэ. Тэд бүгд үхээд диваажинд заларсан тул өсч, том болдоггүй. Харин Петер Пений хувьд сахиусан тэнгэр бөгөөд хүүхдүүдийг харж хандан, амьдрал болоод диваажингийн хаана ч байх чадвартай юм. 

"Петер Пен"

12 "Up"

Хүн бүрийн үзэж, нүдэндээ нулимстай дуусгаж байсан "Up" киног өөр нэг талаас харж болно. Карл гэх өвгөн эхнэрээ алдаж, сэтгэл санаагаар гуниж өдөр хоногийг өнгөрүүлдэг нэгэн. Түүний амьдралд өхөөрдөм хүү орж ирснээр бүх зүйлс өөрчлөгддөг. Гэвч үүнийг өөрөөр харвал Карл бол хэдийн үхчихсэн боловч байшин, эхнэртэйгээ өнгөрүүлсэн дурсамжиндаа хорогдон, явж чадахгүй байгаа сүнс юм. Харин түүн дээр ирсэн хүү бол сахиусан тэнгэр бөгөөд Карлыг диваажин хүргэж өгөх гүүр нь аж. Сахиусан тэнгэр нь яагаад заавал хүүхэд юм бэ гэж гайхаж болох ч хосууд хүүхэдгүй байсан тул тэдний хоосон орон зайг дүүргэхээр хүүг илгээсэн байж болно. 

"Up"

13 Тарзан бол Элса, Анна нарын дүү

Анна, Элса нарын аав ээж нь алс холыг зорьсон боловч эргэж ирэлгүйгээр тэнгэрийн оронд залардаг. Харин тэд далайн шуурганд өртсөн боловч амь гарч, нэгэн эзгүй арал дээр очих аж. Хосууд тэндээ модон байшин барьж амьдран, бяцхан хүүг төрүүлдэг юм. Харин нэг золгүй байдлаар хаан хатан нар ирвэсэнд идүүлж амиа алдаж хөөрхий бяцхан хүү ганцаар ширэнгэн ойд төөрч, аж төрөх болсон нь Тарзан юм. Энэ тухайгаа "Frozen" киноны зохиолч өөрийн биеэр дурдсан байдаг нь баталж өгсөн билээ. 

Тарзан бол Элса, Анна нарын дүү

14 Ариэл болон Геркулес

Ариэл нь Тритон хааны охин бол Геркулес нь Зевс бурханы хүү билээ. Харин Тритон хаан нь Посейдон бурханы хүү бөгөөд Посейдон нь Зейвсийн ах юм. Ингээд бодохоор Ариэл болон Геркулес нар нь үеэлүүд аж. 

Ариэл болон Геркулес

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()