Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино

Заримдаа киноны нэрийг нь сонсох төдийд л элэг хөшиж, нүднээс нулимс гартлаа хөхрөх үе бишгүй олон тохиолддог шүү дээ. Үнэхээр л хүмүүсийг хэрхэн хөгжөөхөө мэддэг инээдмийн кино бүтээгчдийг бишрэхгүй байхын аргагүй билээ. Энэхүү мэдээллээс та бүхэн жаахан  ч болов аз жаргалыг олвоос, бидний ажлын үр шим  түүнд орших учиртай.

Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Аймшигтай эзэд"(Horrible Bosses),  2011 он
Нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдэд баяр хөөр, инээд ухаарлыг зэрэг авчирсан сор бүтээлүүдийн нэг бол “Horrible Bosses” юм. Киноны үйл явдал,  аз жаргал гэдэг хэзээд өөрсдийнх нь гарт байгааг ухаарсан гурван найз, болон тэдний аймшигтай зэвүүн дарга тэднийг хэрхэн замаасаа холдуулах, хорлох нууц төлөвлөгөөг боловсруулж байгаа талаар өрнөдөг. Энэхүү кино та бүхэнд гэм зэмгүй инээд хөөрийг бэлэглэнэ гэдэгт бид итгэлтэй байна.


Видео



2. "Knocked up", 2007 он
Кино зохиолч, найруулагч Жуд Апатов (Judd Apatow)-ийн инээдмийн төрлийн энэхүү кинонд жүжигчин Сет Роген (Seth Rogen), Кэтрин Хейгл (Katherine Heigl), Пол Радд (Paul Rudd) нар тоглосон юм. Киноны үйл явдал бүтэлгүй ажилгүй Бен хэмээх залуу цэнгээний газар нэгэн сайхан бүсгүйтэй танилцаж, улмаар хамтдаа нэг шөнийг өнгөрүүлдэг. Гэвч есөн 7 хоногийн дараа байдал буруугаар эргэж, бүсгүй хөл хүнд болсноо мэдэх ажээ. Ийнхүү үйл явдал цааш адал явдалтайгаар өрнөдөг юм.


Видео



3. "Anchorman: The Legend of Ron Burgundy", 2004 он
Кино найруулагч Адам Маккей (Adam McKay)-ийн бүтээл тус кино нь тухайн үедээ л үзэгч залуусыг байлдан дагуулсан сор бүтээлүүдийн нэг болсон юм. Тус киноны гол болох Рон Бургундигийн дүрд инээдмийн жүжигчин Уилл Феррелл (Will Ferrell) тоглосон. Амралтын өдрүүдээ уйдах завгүй ая тухтай өнгөрүүлэхийг хүсвэл Рон Бургундигийн адал явдалтай танилцахыг санал болгож байна.


Видео



4. "Дэггүй охид" (Mean Girls), 2004
Кино найруулагч Марк Уотерс (Mark Waters)-ийн найруулсан “Дэггүй охид” кино нь охидын гэнэн цайлган өсвөр нас, хор шар, үерхэл бүхнийг харуулсан инээдмийн романтик жанрын кино юм. Тус кинонд бидний сайн мэдэх жүжигчин Линдсей Лохан (Lindsay Lohan), "Тэмдэглэлийн дэвтэр" киноны гол дүрийн жүжигчин Рэйчел МакАдамс (Rachel McAdams), үзэсгэлэнтэй жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried), Лэйси Чэберт (Lacey Chabert) нар тоглосон юм.


Видео



5. "Хуучин сургууль" (Old School), 2003 он
Найруулагч Тодд Филлипс (Todd Phillips)-ийн энэхүү бүтээлээс та бүхэн амьдралын үнэ цэнэ, сайн найзуудын үнэнч үерхлийн талаар ойлгох болно. Кинонд, алдартай жүжигчид болох Уилл Феррелл (Will Ferrell), Винс Вон (Vince Vaughn), Люк Уилсон (Luke Wilson), Элиша Катберт (Elisha Cuthbert) нар хамтран тогложээ. Киноны үйл явдал амьдрах итгэл, урам зоригоо алдсан Митч, хуучны найзуудынхаа тусламжтай олон адал явдалтай учрах болно. Энэхүү кино таныг уйдаахгүй гэдэгт бид итгэлтэй байна.


Видео



6. "Wedding Crashers"
Охидыг солионы оймс шигээ санадаг шалиг залуус, жинхэнэ хайртайгаа учирснаар киноны адал явдал эхлэдэг. Тус киноны найруулагчаар Дэвид Добкин (David Dobkin) ажилласан бөгөөд гол дүрүүдэд Винс Вон (Vince Vaughn), Оуэн Уилсон (Owen Wilson), Рэйчел МакАдамс (Rachel McAdams), Бредли Купер (Bradley Cooper), Айла Фишер (Isla Fisher) нар тоглосон юм. Энэхүү бүтээл танд инээд хөөр, хайр ухаарлыг өгнө гэдэгт бид итгэлтэй байна.


Видео



7. "Сүйт бүсгүйн гэрчүүд" (Bridesmaids)
Гал цогтой галзуу бүсгүйчүүдийн адал явдалтай танилцахад бэлэн үү? Тэгвэл танд найруулагч Пол Фейг (Paul Feig)-ийн бүтээл Сүйт бүсгүйн гэрчүүд киног санал болгож байна. Кинонд, Кристен Уиг (Kristen Wiig), Мелисса Маккарти (Melissa McCarthy), Роуз Бирн (Rose Byrne), Майя Рудольф (Maya Rudolph), Венди МакЛендо (Wendi McLendo) нар тоглосон байдаг.


Видео



8. "Superbad", 2007 он
Өсвөр насны хөвгүүдийн адал явдалтай амьдралын талаар өгүүлэх тус бүтээлийг олон алдартай кинонуудыг найруулсан Грег Моттола (Greg Mottola) ажилласан юм. Гол дүрүүдэд, Майкл Сера (Michael Cera), Жона Хилл (Jonah Hill), Сет Роген (Seth Rogen), Эмма Стоун (Emma Stone), Кристофер Минц-Плассе (Christopher Mintz-Plasse) нар тогложээ.


Видео



9. "Step Brothers", 2008 он
Алдартай кино найруулагч, Адам Маккей (Adam McKay)-ийн найруулсан адал явдалт, инээдмийн төрлийн энэхүү кино нь олон жилийн турш уулзаагүй, байдаг эсэхийг нь мэддэггүй байсан ах дүүс уулзсанаар үйл явдал эхэлдэг. Гол дүрүүдэд, Уилл Феррелл (Will Ferrell), Жон С. Рейли (John C. Reilly), Адам Скотт (Adam Scott) нар тоглодог.


Видео



10. "Шарталт" (The Hangover)
Ашиг орлогоороо олон алдартай бүтээлүүдийг ардаа орхисон бүтээл бол “Шарталт” юм. Киноны найруулагчаар залуу уран бүтээлч Тодд Филлипс (Todd Phillips) ажилласан бол киноны гол дүрд Бредли Купер (Bradley Cooper), Эд Хелмс (Ed Helms), Жастин Барта (Justin Bartha) нар тоглосон байна.


Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()