Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт

Хүн бүрийн хамгийн үзэх дуртай шинэ жилийн кино бол "Home Alone" буюу "Гэртээ ганцаараа" билээ. Хүүхэд нас, шинэ жилийн баярын гэгээн дурсамж бүр энэхүү кинотой холбогдож, хөөр баяслыг бэлэглэдэг төдийгүй хэд үзсэн ч уйдаахгүй шилдэг бүтээл юм. Иймд бид шинэ жилийн баяр хаяанд ирсэнтэй холбогдуулан алдарт "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

"Гэртээ ганцаараа" киноны гол дүр болох Кевин (Kevin)-ий ах Базз (Buzz)-ийн найз охиныг та санаж байна уу? Үнэндээ тэр охин биш бөгөөд киноны туслах найруулагчийн хүүгийн зургийг авч жаазалсан байна. Учир нь найруулагч өсвөр насны охины зургийг кинонд гаргах нь түүнийг доромжилж байгаагаас өөрцгүй гэж үзсэн гэнэ. 

2

Зартай хоёр хулгайчийн нэг болох Харри (Harry) нь гэр бүлийн кинонд тоглож байгаа гэдгээ мартаж, үзэгдэл дундуур үргэлж хараалын үгс урсгадаг байжээ. Түүний хэлсэн хараалын үгнүүдээс болж нэг хэсгийг олон удаа давтан авах шаардлага хүртэл гарч байсан байна. 

3

Киног илүү бодитой болгохын тулд Харри бяцхан хүү Кевинтэй зураг авалтаас бусад үед ойртон дотносох нь бүү хэл байнга шахуу айлгадаг байжээ. Тэрээр Кевиний дүрийг бүтээсэн Маколей Калкин (Macaulay Culkin)-ийг үргэлж айлгаж, хурууг нь тасдаж иднэ гэдэг байсан гэнэ. Харин сүүлд кино зураг авалт амжилттай дууссаны дараа тэд сайн найзууд болсон юм. 

4

Кевиний хулгайч нарыг айлгахдаа ашигладаг "Angels With Filthy Souls" гэх кино нь үнэн хэрэгтээ бодит кино биш юм. Ердөө л "Гэртээ ганцаараа" кинонд зориулан хэсэг үзэгдлийг бүтээсэн байдаг ажээ.

5

Хулгайч Марв (Marv)-ийн нүүрэн дээрх аалз бодит гэдгийг та мэдэх үү? Жүжигчин эр аалзыг үргээчихвий гэсэндээ хашгирч байгаа мэт царай гаргаж, дараа нь студид дуу оруулсан байна.  

6

"Гэртээ ганцаараа" киноны эхний анги дээр Кевиний гэр бүлийнхэн Парис хотыг зорьж буй тухай гардаг. Харин үнэн хэрэгтээ Парист очоогүй бөгөөд Чикаго хотын нисэх онгоцны буудал дээр зураг авалтыг үргэлжлүүлсэн байна. Мөн тэдний суусан бизнес ангиллын онгоцон дахь зургийг авахдаа ахлах сургуулийн сагсан бөмбөгийн талбайг засч, тохижуулан ашиглажээ. 

7

Киноны хамгийн гол үйл явдал өрнөдөг байшин 2011 онд 2.4 сая доллароор худалдаалагдсан байна. Энэхүү хүүхэд насны нандин дурсамжийг хадгалсан киноны зураг авалтыг хисэн байшингийн хажуугаар өнгөрсөн хүн бүхэн уулга алдаж, хэсэг харж зогсдог гэнэ шүү.

8

Хулгайч Харригийн дүрийг сонгох гэж кино багийнхан багагүй цаг хугацаа зарцуулсан аж. Тэд эхлээд жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro) болон Жон Ловитц (John Lovitz) нарт дүр бүтээх санал тавьж байсан ч ,жүжигчид татгалзаж байжээ. 

9

Та Кевиний үеэл болох орондоо шээдэг дэггүй хүүг санаж байна уу? Үнэн хэрэгтээ тэрээр бодит амьдрал дээр Кевин буюу жүжигчин Маколей Калкины төрсөн дүү аж. 

10

Кевиний баруун гар, хамгийн сайн туслагч бол "TalkBoy" гэх дуу хураагуур юм. Гэвч энэ нь бодит амьдрал дээр байдаггүй бөгөөд зөвхөн кинонд зориулж бүтээсэн байна. Кино нээлтээ хийсний дараа маш олон хүмүүс тус дуу хураагуурыг худалдаж авахыг хүсч бүх дэлгүүрээр явж, уйгагүй хайсан гэдэг. 

11

"Rock and Roll"-ийн хаан гэгддэг дуучин Элвис Пресли (Elvis Presley)-ийг амьдаас гадна "Гэртээ ганцаараа" кинонд тоглосон гэж үзэж, түүндээ яг таг итгэдэг хүмүүс олон байдаг. Кевиний ээжийн ард зогсох өтгөн сахалтай эрийг Элвис Преслитэй маш адилхан, эсвэл энэ хүн яалтчгүй дуучин эр мөн гэж тухайн үед олон хүн гайхширч байсан юмсанж. 

12

Гацуур модны гэрлэн чимэглэл дээр гишгэж, хамаг чангаараа орилж хашгирах Марвийг хүн бүхэн санаж байгаа биз ээ. Харин түүний гишгэсэн тоглоомнуудыг чихэр, резин зэргээр хийсэн гэнэ.

13

Хоёр хулгайчийг чадаж, гэрээ хамгаалах гэж гаргасан төлөвлөгөө бүхий зургийг Маколей Калкин өөрөө зурж байжээ. 

Ингээд бодохоор бидний харалгүй, мэдэлгүй өнгөрсөн зураг авалтын цаана маш олон сонирхолтой зүйлс болдог байх юм. Миний хувьд энэ киног 10-аас дээш удаа үзсэн. Хүүхэд насны минь хамгийн нандин дурсамжийг хадгалсан кино. Яг энэ мэдээг бичсэний дараа дахиад нэг үзэх юмсан гэх бодол төрснийг нуугаад яах вэ. Харин танд тийм бодол төрөв үү? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()