Бодит түүхээс сэдэвлэсэн аймшигтай кинонууд

Аймшгийн кино үзэх хоббитой хүмүүс триллер төрлийн кинонд дуртай байдаг нь нууц биш юм. Тэгвэл тэдгээр кинонуудыг айдас төрүүлэм бодит түүхүүдээс сэдэвлэн бүтээсэн гэвэл та итгэх үү ? Ингээд бид та бүхэндээ бодит явдал дээр үндэслэн хийгдсэн триллер кинонуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Бодит түүхээс сэдэвлэсэн аймшигтай кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Wolf Creek
“Wolf Creek” бол цуврал алуурчин Мик Тейлор гэгчтэй үйлийн үрээр учирдаг гурван жуулчны тухай өгүүлдэг Австралийн кино юм. Тэр бол хүмүүсийг алж, арьсыг нь хуулах гэж шинэ золиос хайн Австралийн бөглүү нутгуудаар хэрэн хэсч явдаг аймшигт “мангас” ажээ. Зүгээр л төсөөлөхөд л толгойтой үс босох шиг болж байгаа биз дээ? Тэгвэл “Wolf Creek” болсон явдал дээр үндэслэгдсэн гэвэл бүр цуврал алуурчин Иван Милат гэгч гаж донтны үйлдсэн хэргээс сэдэвлэсэн гэвэл ямар сэтгэгдэл төрж байна. Милат Австралийн бөглүү ширэнгэнд жуулчдыг ангуучилдаг гаж донтон бөгөөд тэнд өсч торниж, ан агнаж амьдардаг байсан тэрбээр туршлагаа ашиглан ийм аймшигт зүйл хийдэг болжээ.




Киноны бодит түүх:
Иван Милат золиоснуудынхаа арьсыг кинон дээрх шиг өвчдөггүй байсан ч тун хэрцгий нэгэн байжээ. Тэрээр хийсэн гэмт хэргийнх нь баримтууд ил болчихоод байхад хүртэл аллага үйлдээгүй хэмээн гүрийж байсан гэнэ. Цогцоснууд бүгд аймшигтайгаар тарчилж үхсэн хүмүүсийнх гэдгийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон бөгөөд ихэнх золиоснуудаа тэрбээр ууцанд нь хутга зоон хөдөлж чадахгүй болгоод нэг бол буудаж, эсвэл үхтэл нь зодсоны дараа толгойг нь тасалдаг байсан гэдэг. Харин эцэст нь цогцоснуудыг зүгээр л цөлд хаячихдаг байв. Түүний гарт багаар бодоход долоон хүн амиа алдсан бөгөөд 1997 оны долдугаар сарын 27-нд түүнд 18 жилийн хорих ял оноожээ. 


2. Girl Next Door
Жек Кемчамын зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Girl Next Door” кинонд Уолл-Стритын банкны ажилтан Дэвид Мораны тухай өгүүлдэг. Тэр эгч дүү Мэг, Сьюзан нартай танилцсаны дараа хүүхэд насандаа туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү үеэ дурсдаг байна. Харин охид эцэг эхээ нас барсны дараа охид нагац эгчийндээ нүүн иржээ. Харамсалтай нь нагац эгчийн дүрийг бүтээж байгаа Бланш Бейкер гэгч нь сэтгэцийн хүнд өвчтэй нэгэн байж таарав. Тэр Мэгийг тамлан тарчлааж эхлэх бөгөөд хамгийн аймшигтай нь бусад хүүхдүүдийг ч энэ тамлалдаа оролцохыг өөгшүүлдэг байжээ.


Киноны бодит түүх: 
Энэ кино 1965 онд АНУ-ын Индиана мужийн Индианаполис хотод амьдарч байсан Сильвия Лайкенсын бодит түүхээс сэдэвлэсэн байна. Эцэг эх нь охин Сильвиягаа дүүгийнх нь хамтаар Гертруда Банижевски хэмээх хүүхэд асрагчаар харуулахаар долоо хоногийн 20 доллараар хөлсөлжээ. Гэвч нэгэн удаа цалингаа цагтаа авч чадаагүй асрагч эмэгтэй охидын амьдралыг там болгон хувиргасан бөгөөд том охин Сильвия түүний доромжлолын гол бай болсон байна.

Хохирогч бүсгүй Сильвия Лайкенс:


 
Гертруда Банижевски өөрийн төрсөн болон эргэн тойрныхоо бусад хүүхдүүдийг Сильвияг тамлахыг уриалж эхлэв. Эхэндээ тэр охины биеийг тамхины цогоор түлж, дараа нь зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байв. Эцсийн эцэст Сильвия гэртээ яг л шоронд байгаа мэт түгжигдэх болжээ.

 Гэмт хэрэгтэн Гертруда Банижевски:



Дараа нь Сильвия оргохыг оролдсон ч баригджээ. Гертруда хөөрхий охиныг барьж аван гар, хөлийг нь дангинатал нь хүлж, юм оёдог зүүгээр охины гэдсэн дээр нь “i” үсэг сийлсэн байна.

Охины хоригдож байсан хонгилын өрөө:



Түүний цогцос олдсон газар:



Дараа нь асрагч эмэгтэй, Хоббст хэмээх хүүхдээр охины цээжин дээр “Би янхан гэдгээрээ бахархаж байна” хэмээн бичүүлсэн байна.



Сильвия охин 1965 оны 10 дугаар сарын 26-нд толгой руугаа хүчтэй цохиулснаас болж нас баржээ. Цагдаа нар хэргийн газар ирээд бохир гудсан дээр хэвтэх охины цогцосыг олсон байна.



Хөөрхий талийгч охинд хоол өгөлгүй өлсгөж байсан нь турж эцсэн биеийг нь харахад илт байсан бөгөөд бие нь нилээд хөхөрснөөс гадна тамхины цогоор түлсэн 100 гаруй сорви үлдсэн байжээ.

Хэрэг гарсан байшин:



Хэргийн газрын шинжилгээ:



Хөөрхий охины цогцос:









Банижевски болон түүний хүү Жон, охин Пола, Полагийн найз Кой-Хаббард, Ричард Хоббс нар аллагын хэргээр буруутгагдан баривчлагдсан байна. 



Шүүхээр Банижевскийг аллагад шууд буруутай харин түүний төрсөн охин Полаг нь аллагад санамсаргүй байдлаар холбоотой хэмээн үзжээ.


Харин хөвгүүд ч шууд бусаар гэм буруутай болох нь тогтоогдон 2-21 жилээр яллагдсан байна.



Шүүх хурал дээр:



3. 
The Exorcist
Хамгийн цочирдом, дотор арзайм аймшигтай кинонуудын нэг бол Уильям Фридкины “Буг чөтгөрийг номхотгогч” буюу “The Exorcist” хэмээх бүтээл юм. 1973 онд дэлгэцнээ гарсан уг кинонд эртний буг чөтгөрт эзэмдүүлсэн Риган гэгч 12 настай охины тухай өгүүлдэг байна. Кино католик шашинт хоёр ламын охины биед хорогдсон ороолонг хөөхийг оролдож буйгаар үргэлжилнэ. Зохиолчдод “Роланд Доу” болон “Робби Мангейм” гэгч хүүд тохиолдсон аймшигт явдал киноны санааг өгчээ. 



Киноны бодит түүх:

Роланд Доу 1936 оны үед төрсөн бөгөөд гэр бүлийнхээ хамтаар Мэрилэнд мужид амьдардаг байв. Хүүгийн эргэн тойронд хачин жигтэй зүйл болдог байжээ. Хананд өлгөсөн зураг өөрөө хөдөлж, чихарч дуугарах гэх мэт. Роланд Доугийн Мэриленд мужийн Принс-Жорж дахь гэрт нь тавилгууд өрөөн дотор өөрсдөө хөдөлж, ор нь чичирдэг хэмээн эцэг эх нь санваартанд ярьсан байна.



1949 онд Сент-Луисын католик шашинт хоёр санваартан ирж хүүгийн биеэс буг чөтгөрийг үлдэн хөөх хэд хэдэн ёслол үйлджээ. Үүний дараа хүү өөрөө ч мэдэхгүй латин хэлээр ярьж эхэлсэн бөгөөд арьсан дээрх биржрүүнүүд нь гэнэт өөрчлөгдөн нүүсээр үг болон тоо болж хувирсан гэжээ. Уг тарнийн ёслолд оролцсон санваартан нарын нэг нь Уолтер Хэллоран байв. Энэ явдлаас хойш яг нэг жилийн дараа Уолтер Хэллоран ярихдаа "Хүү магадгүй санваартан нарын уншиж байсан латин тарнийн үгсийг давтан хэлсэн байж мэдэх юм. Мөн биен дээр нь үнэхээр улаан биржрүү туурсан байсан ч, ямар нэгэн хэлбэр дүрс үүсгээгүй" гэсэн байна.



4. The Mothman Prophecies
2002 онд нээлтээ хйисэн уг киног найруулагч  Mark Pellington, АНУ-ын Баруун Виржиниа (West Virginia) мужид болсон үл тайлагдах аймшигт хэргээс сэдэвлэн бүтээсэн байна. "Эрвээхий хүн" хэмээх аварга биет гарах энэ кинонд алдарт жүжигчин Ричард Гир (Richard Gere) гол дүрийг бүтээжээ.



Киноны бодит түүх:
1966 оны 11 дүгээр сарын 15-наас эхлээд 1967 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд Пойнт-Плезантад оршин суудаг хэдэн арван хүн том улаан нүдтэй, аварга цагаан эрвээхийтэй адилхан амьтныг харсан талаар мэдээлжээ. Хүмүүсийг ийнхүү ярьсны дараахан Сильвер-Бриж гүүр нурж, 48 хүн амиа алдсан байна. Зарим хүмүүсийн үзэж буйгаар аварга “цагаан эрвээхэй” нутгийн оршин суугчдыг болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд илгээгдсэн юм байна. Учир нь гүүр нурсны дараа өнөөх “цагаан эрвээхий” Пойнт-Плезантд үзэгдэхээ больжээ.

"Сильвер Бриж" гүүрийг нурсны дараа голын ёроолоос татаж гаргасан машины сэгнүүд



5. Child's Play
Энэхүү аймшгийн кинонд тоглоомын дэлгүүрт аллага үйлдэгч, шашны зан үйл хийдэг, цуврал алуурчин Чарльз Ли Рейн талаар өгүүлдэг байна. Хүүгийн Чаки хэмээн нэрлэсэн тэрхүү хүүхэлдэй хүн алж эхлэх бөгөөд харин хүүхэлдэйнд шингэсэн алуурчны сүнс Энди хүүгийн биед шүгэлэхийг оролддог ажээ.



Киноны бодит түүх:
Солиотой юм шиг сонсогдож байгаа ч нэгэн цагт Чакигийн эх загвар үнэхээр байсан бөгөөд уг хүүхэлдэйг Роберт хэмээн нэрлэдэг байжээ. 1903 онд гурван настай Роберт Южин Отто хэмээх хүү Багамын арлуудаас гаралтай зарцаасаа хүүхэлдэй бэлгэнд авсан байна. Хүү хүүхэлдэйгээ өөрийн нэрээр нэрлэж, хаа ч явсан биеэсээ салгадаггүй байв. Удалгүй Оттогийн эцэг эх хүүгийн унтлагын өрөөнөөс хоёр хүний хоолой олж сонсох болжээ. Нэг нь Оттогийнх харин нөгөөх нь “үл таних”хоолой байв.



Роберт хүүхэлдэй: 
Хоёр хүний хоолой сонсогдох бүрт эцэг эх нь хүүгийнхээ өрөөнд орж үздэг ч бүх зүйл хэвийн байв. Отто өсч, нас биед хүрэн гэрлэсэн ч хүүхэлдэйнээсээ салсангүй. 



1970-аад оны дундуур Отто болон түүний эхнэр нас барж, Роберт хүүхэлдэйн үлдэж хоцорсон байшинд шинэ оршин суугчид нүүн иржээ. Хожим байшингийн шинэ эзэд үе үе инээх чимээ сонсогдож, харин хүүхэлдэйн нүүр царай огт өөр болсон хэмээн ярьсан байна.



1994 онд Робертыг "Ки-Уэст"-ийн музейд өгчээ.



6. 
Open Water
2003 онд нээлтээ хйисэн энэхүү кино нь 130.000 долларын ашиг орлогыг олсон нь бодит түүхээс сэдэвлэсэнтэй нь холбоотой болов уу. Үл тайлагдах аймшигт түүхийг өгүүлэх тус киног Chris Kentis найруулжээ. 



Киноны бодит түүх:

Хэрэв таныг далайн эсвэл голд усанд шумбаж байтал завь тань өөрөө сэлээд явчихвал яах вэ? Яг ийм үйл явдал Луизиана мужийн Батон-Ружийн гэр бүлийн хосод тохиолдсон байна. 1998 оны нэгдүгээр сарын 25-нд 34 настай Том Лонерган болон түүний эхнэр, 29 настай Эйлин нар дайверчуудын багт багтан Австралийн Их Хаалтны Шүрэн арлын бүрэлдэхүүнд багтдаг Гэгээн Криспиний шүрэн арал руу хөдөлжээ. 

Том, Эйлин Лонерган нар:



Далайд шумбасан тэднийг усны мандал дээр гарч ирэх тэр мөчид дайверчууд завиа сэлүүрдэн яваад өгсөн байна. Тэдний хэн нь ч хосуудыг алга болсонг анзаарсангүй. Харин хоёр хоногийн дараа завин дээрээс тэдний цүнх гарч ирэхэд л сая нэг анзаарчээ. Ингээд хосуудыг эрж хайх ажиллагаа эхэлсэн ч ул мөр нь хаанаас ч олдоогүй гэнэ. Ингээд тэднийг далайд живсэн хэмээн үзэхээс өөр аргагүй болсон байна.



7. The Strangers
Кинон дээр балгас болсон байшинд байгаа залуухан хосыг харуулна. Тэднийг алах зорилготойгоор баг өмссөн этгээд бүлэг хүмүүс халддаг бөгөөд уг бүтээлийг бодит үйл явдлаас сэдэвлэсэн болохыг кино эхлэхэд тайлбарласаг бичиг гардаг ажээ.



Киноны бодит түүх:

Энэ зураг бол гэмт хэрэгтнүүд болох "Менсоны гэр бүл" (70-аад оны үед Менсоны гэр бүл хэмээх нэрийн дор хэсэг бүлэг залуус нийлж, хар тамхи татаж мансууран цуврал аллагууд үйлддэг байжээ)-ийнхэн хэд хэдэн зурагны нэг юм. Нүүр дүүрэн инээмсэглэж байгаа залуус, бүсгүйчүүд ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэхэд итгэхэд бэрх ажээ.



1981 онд Калифорни мужийн Сьерра-Невада хотод Сью Шарп таван хүүхдийн хамтаар Кедди далайн эргийн боомт дээр хоёр сарын турш жижигхэн байшин хөлслөж байжээ. Дөрөвдүгээр сарын 12-ны өглөө Сью, түүний 16 настай хүү болон хүүгийнх нь 17 настай найз нарыг олс болон наалддаг туузаар хүлсэн байхыг олсон байна. Тэд бүгд бусдын гарт хорлогдсон нь тогтоогдсон бөгөөд биен дээр нь хэрцгийгээр зодсон ул мөр үлджээ.



Сью Шарп болон түүний хүүхдүүд:



Энэ баримтат зурагнууд дээр амиа алдагсдын тухайн үеийн байдлыг нарийвчлан харуулжээ. Өрөөнүүд дэх бүх тавилганууд эвдэрч, хананууд цусаар будагдсан байв. Азаар өөр газар хоносон Сьюгийн 14 настай охин амьд үлджээ.
Хохирогчдийн шарх сорив:



Хэрэг болсон газар:



Цогцоснууд:



8. Lost
Жек Кемчамын зохиолоос сэдэвлэн бүтээсэн хоёр дахь кино “Lost” нэртэйгээр 2006 онд дэлгэцнээ гарчээ. Энэ бол Рей Пай /Marc Senter/ хэмээх сэтгэцийн өвчтэй, бусдын анхаарлын төвд байх дуртай өсвөр насны залуугийн тухай түүх юм. Пай 20 настай, намхавтар нуруутай, өсвөр насны охидын дунд нэр хүндтэй. Гэвч нэгэн шөнө найз нөхөдтэйгээ гадуур гарах үеэрээ Пай хөрш кемпингийн хоёр онгон охины аминд хүрэх бөгөөд найзууддаа гэмт хэргийнхээ ул мөрийг баллахад туслахыг тулгажээ. Тэрхүү явдлаас хойш нэг жил өнгөрсөн ч найз нөхөд нь түүний үйлдсэн гэмт хэргийн талаар нэг ч үг алдаагүй нь Пайгийн сэтгэцэд нөлөөлж, ухаан солиороход хүргэсэн байна.



Киноны бодит түүх:

Киноны гол баатар Рей Пайгийн эх хувилбар бол 22 настай, баян чинээлэг, нэр хүндтэй Чарльз Шмид хэмээх залуу эр бөгөөд 1964 онд Аризона мужийн Тусон хотод амьдарч байжээ. Шмид намхавтар нуруутай тул өндөр харагдахын тулд өсгий өндөртэй ботинк өмсдөг, нүүрэн дээрх мэнгээ далдлахын тулд будалт хийдэг нэгэн байсан байна.



Чарльз Шмид:

              

1964 оны тавдугаар сарын 31-нд Шмидын найз /эмэгтэй/ Мэри Фрэнч болон түүний найз Жон нар түүнийг Эйлин Роу хэмээх 16 настай охинтой танилцуулжээ. Хэсэг хугацаанд уулзсаны дараа Шмидт Роуг хүчирхийлж, дараа нь үхтэл нь зодож, цогцосыг нь өндөр хадан хясаан дээрээс шидсэн байна. Хожим нь Фрэнч, Сондерс нар түүнд талийгаач охины цогцосыг булахад тусалжээ.

Хэрэг болсон байшин:



Энэ хэргээс хойш жил өнгөрөхөд Роугийн эрэл мухардалд орж, хэн ч түүнийг хаанаас хайхаа мэдэхгүй байв. Гэтэл Шмидт шинэхэн найз бүсгүй Гретхен Фрицдээ хүн алсан гэдгээ хэлсэн байна. 1965 оны наймдугаар сард Шмидт Гретхенээс харилцаагаа таслахаар шийдэхэд бүсгүй түүний үйлдсэн аллагын талаар цагдаа нарт мэдүүлнэ хэмээн сүрдүүлжээ.

Шмидын хөнөөсөн цогцоснуудыг булсан газрыг цагдаагийнханд зааж байна:



Найз охин Гретхен Фрицийн амийг мөн хөнөөжээ: Шмидт түүний хоолойг боомилон хөнөөж, дараа нь 13 настай дүү охин Вендийгийн амийг ч мөн бүрэлгээд цөлд аваачин цогцоснуулыг нь булсан байна. Дараа нь Шмидт найздаа тэр газрыг зааж өгсөн бөгөөд энэ нь цагдаад баригдах шалтгаан нь болсон байна. Ийнхүү бүх насаараа хорих ял сонссон Шмидт гурван ч удаа оргохыг завджээ. Гэвч 1970 оны гуравдугаар сарын 20-нд тэрээр шоронд амиа алджээ.



9. The city, which feared the sunset
Энэ киноны үйл явдал Арканзас мужийн нэгэн жижигхэн хотод өрнөх ажээ. Энд цагаан халхавч өмссөн нэгэн хүн дөрвөн сарын турш тааралдсан хүн бүрийг хөнөөдөг тухай өгүүлдэг билээ.

Киноны бодит түүх:
1946 оны Тексарканд нэгэн үл таних эр 0.32 калибр буу ашиглан найман хүнийг буудсан байна. Тэдгээр хүмүүсийн гурав нь азаар амьд гарсан бөгөөд хоёр нь “хий үзэгдэл” хочит алуурчныг нүдээ гаргасан масктай, цагаан даавуун өмсгөлтэй байсан талаар мэдүүлжээ. Эдгээр аллагын учир өнөөг болтол тайлагдаагүй юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()