Дэлхийн хөгжмийн хамгийн том сан "Spotify"-г Монголд ашиглах боломжтой болжээ

Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч, Шведэд төвтэй "Spotify" компани ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх төлөвлөгөөгөө Даваа гарагт Stream On виртуал мэдээний арга хэмжээн дээр дэлгэлээ. Тодруулбал тус үйлчилгээ Ази, Африк, Карибын тэнгис, Латин Америк, Европ даяар 80 гаруй шинэ зах зээлд нэвтэрч, дэлхийн өнцөг булан бүр дэх тэрбум гаруй хүнд хүртээмжтэй байх боломжийг нээж өгөхөөр болжээ.

Дэлхийн хөгжмийн хамгийн том сан "Spotify"-г Монголд ашиглах боломжтой болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийд тэргүүлэгч медиа стримингийн үйлчилгээнүүдээс Монголд зөвхөн "Netflix"-ийг ашиглах боломжтой байсан билээ. Хэдий манай олон уран бүтээлчдийн дуу хөгжим "Spotify" дээр нэмэгдсэн байгаа ч иргэдийн хувьд албан ёсоор бүртгүүлж, төлбөрөө төлөх боломжгүй хэвээр байв. Тэгвэл даваа гарагт танилцуулагдсан "Spotify"-ийн 80 шинэ зах зээлийн нэг нь манай улс болсон бөгөөд ойрын өдрүүдэд үйлчилгээ нээгдэх ажээ.

Мөн Румын, Хинди, Суахили зэрэг 36 хэл "Spotify"-ийн системд нэвтэрсэн тул тус үйлчилгээ нийт 60 гаруй хэлийг дэмждэг болжээ.

Шинээр "Spotify" нэвтэрсэн улсуудын хэрэглэгчид үнэгүй болон төлбөртэй хувилбаруудыг ашиглах, түүнчлэн нэг хүний, гэр бүлийн, хосын, оюутны хөнгөлөлттэй багцуудаас сонгох боломжтой. Хэрэглүүрийн хувьд компьютер дээр болон гар утасны аппликэйшнээр ашиглана.

"Spotify"-г төлбөргүй ашиглах нөхцөлд хүссэн дуугаа сонсох, солих боломжгүй байдаг бол 10 долларын үнэтэй "Premium" багцад бүртгүүлснээр дээрх боломж нээгдэхийн зэрэгцээ сурталчилгаа харахгүй, татаж аваад интернетгүй үед сонсох, дууны чанарыг сайжруулах гэх мэт эрхтэй болдог. 

Уг үйлчилгээ шинээр нэвтэрч буй орнуудын ихэнхийг Африкийн улсууд эзэлж байгаа бол Ази тивээс Армен, Азербайжан, Киргиз, Узбекистан, Пакистан зэрэг орнуудын хамт манай улс багтсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()