Диснейн хамгийн шившигтэй нууцууд

Хүүхдийн киног хамгийн дээд түвшин, өндөр чанарт үйлдвэрлэн гаргаж, үзэгчдээс онц үнэлгээ хүртдэг "Дисней кино компани"-ийн талаар мэдэхгүй, сургийг нь дуулаагүй хүн гэж ховор билээ. Харин бид та бүхэндээ өнөөдөр тус компанийн олноос онцгойлон нууж, хааж явахыг хүсдэг хамгийн шившигтэй нууцуудаас танилцуулахаар бэлтгэлээ. Нэг үхрийн эвэр доргиход, мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ...

Диснейн хамгийн шившигтэй нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шарсан галуу

"Диснейлэнд" нь хүрэлцэн ирсэн зочиддоо зориулж, уламжлал болгон “Fantasmic” шоуг зохион байгуулдаг билээ. Энэ нь гайхалтай галын наадмаар эхэлдэг бөгөөд цаашлаад асар том хиймэл луу, нуурыг гатлан ирж, аймшигтайгаар архиран галаар тургидаг. Гэтэл нэгэн удаа луу галаар нуур руу тургиж, тэнд байсан галуунуудыг бүгдийг нь шатааж, хөөрхий галуунуудыг алсан байдаг юм. Тэд үүнээсээ сургамжлан цаашдаа галуу, нугасыг галын наадмаас өмнө тусгай байранд аваачих болжээ.

Шарсан галуу

2 Мэдрэмжийг тань удирддаг

Найман настаас 80 наст хүртэл, "Диснейлэнд"-д очсон л байхад өнгө өнгөөр алаглан, үзэмж төгс орчин нь шууд л мансууруулж, өөрийн ухаангүй болгож орхидог. Мөн тэндээс үнэртэх гайхалтай сайхан үнэр нь орхин явахад хүртэл төвөгтэй болгож, халаасыг тань харамгүй хоосолдог гээд бод доо. Энэ нь нэг талаар маркетингийн шинжтэй бөгөөд барилга бүрийн дор тусгай мансууруулагч төрлийн анхилуун үнэртэнг байршуулдаг байна. Донтуулагч үнэртэн нь яг л шинэхэн талхыг санагдуулам бөгөөд удаан хугацаанд байснаар таныг өөрийн ухаангүй болгож ч мэднэ. 

Мэдрэмжийг тань удирддаг

3 Тоглоомнууд

"Диснейлэнд"-д хөгжилдөн, цэнгэж болохуйц маш олон төрлийн тоглоомууд байдаг. Харин зарим нь зөвхөн таны мөнгийг шулж, халаасыг тань хоослох зориулалтай байдаг нь нууц биш билээ. Тэд үйлчлүүлэгчдийг залилж, мөнгийг нь халааслах бөгөөд хэн ч хэзээ ч хожих боломжгүй зүйлсээр тоглуулан, хор шар дээр нь дөрөөлж мөнгө хүүлдэг байна. Энэ нь тус байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг дангаараа бүрдүүлдэг гэхээр үнэхээр ухаалаг байгаа биз.

Тоглоомнууд

4 Үхдлийн сүүдэр

"Тарзан" хүүхэлдэйн кинон дээр эсрэг дүрийн "Клейтон" үхлийн ирмэгт тулж ирээд, улмаар модны мөчирт орооцолдон, дүүжлэгдэж амиа алддаг. Гэвч энэхүү бүтээл нь хүүхдүүдэд зориулсан кино гэдгийг мартаж яав ч болохгүй. Тийм атал хүүхдүүдэд ийнхүү буруу үлгэр дууриалал өгөхүйц дүрс, найруулгыг кинондоо оруулсан хэмээн алдарт кино компани асар том шүүмжлэлийг хүртсэн юм. "Дисней" кино компанийн бүтээсэн, энэхүү хэсэг хүн бүрийн дургүйг хүргэсэн үйлдэл болсон бөгөөд тэд ч өөрсдийн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн байдаг.

Үхдлийн сүүдэр

5 "Цасан гуа"

"Цасан гуа" нь Диснейн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Энэ нь дэлхий нийтэд маш алдартай бөгөөд үүгээр дамжуулан тус компани нь олон сая долларын ашгийг олсон. Тэд анх "Цасан гуа"-гийн дүрийг дуу оруулагч, дуучин Адриана Казелотти (Adriana Caselotti)-ийн царай төрхөөс хуулбарлан, дуу оруулуулсан боловч, Дисней компани түүнд ердөө 970 долларын цалин өгсөн гэдэг. Энэ нь тухайн үеийн ханш бөгөөд өнөө цагт шилжүүлэн үзвэл 16,000 доллар болох юм. Тэд тус уран бүтээлээс сая сая доллар олсон атлаа түүнд ердөө хэдхэн доллар атгуулсан нь тун ч тоогүй үйлдэл болсон аж. 

"Цасан гуа"

6 Хууль зөрчсөн дүрүүд

"Диснейлэнд"-д Дональд Дак, Винни Дэ Пүүхийн баг хувцас өмссөн хүмүүс энгийн үйлчлүүлэгчидтэй муудалцаж, шоронгийн хаалга татаж байсан удаатай. Харин "Дисней" компаниас ажилтнаа гаргаж авч, хэд хэдэн удаа нэрээ цэвэрлэсэн байдаг. Тэд компанийхаа нэр төрд огтхон ч хир халдаахыг хүсдэггүй бөгөөд муу муухай цуурхал тарж байсан ч, үүнийг тэр дор нь мөнгөөр шийдэж, нам дарахыг хүсдэг гэнэ шүү. 

Хууль зөрчсөн дүрүүд

7 Сүнстэй байшин

"Диснейлэнд"-ын бас нэгэн сонирхол татам, алдартай зүйлсийн нэг бол сүнстэй байшин юм. Үүнийг хамгийн өндөр түвшинд урлаж, дотоод үзэмжийг нь ч мөн яг л сүнс, чөтгөртэй мэт болгосон байдаг. Гэтэл үүнд орсон нэг бүсгүй, хэт айн балмагдсанаасаа үүдэн, ухаан  нь балартаж унасан бөгөөд түүнтэй таарсан хиймэл чөтгөр нь түүнийг барьж аваад тавихгүй байсан гэдэг. Харин "Дисней" үүнийг үгүйсгэж, мөн л нэрээ цэвэр авч үлдсэн аж.

Сүнстэй байшин

8 Үхэл

Калифорни мужид байрлах "Диснейлэнд"-д "Matterhorn ride" байдаг бөгөөд хүн бүр л үүнд сууж үзэхийг хүсдэг билээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тун ч аюултай бөгөөд 1964 онд 15 настай хүү тус тоглоомонд сууж яваад унаж, золгүй явдлаар амь насаа алдсан байдаг. Харин яг үүнтэй ижил хэрэг 20 жилийн дараа дахин давтагджээ. 48 настай бүсгүй мөн л "Matterhorn ride"-д сууж яваад гэнэт суудлын бүс нь мултарч, ойчин улмаар нас барсан байна. Гэвч "Дисней" үүнд хариуцлага хүлээгээгүй бөгөөд ердөө л зорчигчид өөрсдөө суудлын бүсээ зүүгээгүйгээс болсон хэмээн дүгнэсэн байна. 

Үхэл

9 Жинхэнэ хохимой

Мөн л "Диснейлэнд"-ийн нэрийн тэмдэг болсон "Pirates of the Caribbean" хэсэг нь олны харцыг булаасан онцгой сайхан газар. Харин үүнд байрлах араг яс, хохмой толгой нь бодит, жинхэнэ хүнийх гэдгийг та мэдэх үү? Хэн нэгний толгой ингээд үзмэр, тоглоом болчихоод байх нь тийм ч таатай зүйлийн нэг биш болов уу. 

Жинхэнэ хохимой

10 "Toy Story"

"Toy Story" кино нь олноос магтаал, сайшаал ихээр хүртэж, маргаангүй шилдэг гэгдэж байсан билээ. Гэвч үнэн хэрэгтээ тус кино нь 1986 онд хийгдэж байсан "The Christmas Toy" киноны санааг хулгайлж, хуулбарлан хийсэн байдаг юм. Тус хуучны кинон дээр мөн л тоглоомнууд амилдаг бөгөөд гол дүрийн тоглоом яг л Вууди шиг өөрийн байр сууриа шинээр ирэх тоглоомонд алдах вий хэмээн зовниж элдэв буруу үйлдэл гаргадаг билээ. Гэтэл ийн бусдын санааг хулгайлж хийсэн кино алдар нэрд гарч, амжилттай явна гэдэг байж болохгүй мэт санагдана. 

"Toy Story"

11 "Monsters Inc. "

Тус уран бүтээл нь мөн л 1980-аад онд хийгдэж байсан " Little Monsters" киноноос сэдэвчилсэн байна. Тус кинонд ч мөн бяцхан хүүгийн өрөөний ханын шүүгээнээс мангас гарч ирснээр адал явдал эхэлдэг билээ. 

"Monsters Inc. "

12 Эмэгтэй ажилтан

Нэгэн бүсгүй "Цасан гуа ба долоон одой" кино багт ажиллахыг хүссэн зурвас илгээхэд түүнд хариу болгож "Хүүхэлдэйн кино бүтээнэ гэдэг  нь бүтээлч ажил тул эмэгтэй хүнд тохирохгүй. Залуу халуун цустай эрчүүд л бидэнд хэрэгтэй" хэмээх утгатай үгсийг бичин илгээжээ. Энэ нь бүх л эмэгтэйчүүдийг доромжилсон хэрэг болсон юм. 

Эмэгтэй ажилтан

13 "Toy Story" болон "The Shining"

"Toy Story" киноны найруулагч Ли Анкрич (Lee Unkrich)  нь аймшгийн киноны үнэнч фэн билээ. Тиймдээ ч тэрээр өөрийн киног бүтээхдээ  "The Shining" гэх аймшгийн киноны маш олон үзэгдэл, хэсгийг ашигласан байдаг юм. Жишээ нь, Сидийн гэрийн хивс, буудлын хаалганы дугаар, машины марк гэхчлэн зүйлсийг сайтар ажиглан, харьцуулж харвал маш олон зүйлс нь ижил байх болно.

"Toy Story" болон "The Shining"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()