КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Компьютер график ашиглаагүй гэхэд "итгэмээргүй" киноны хэсгүүд

Үзэгчдийн хувьд кино үзэх нь стресс тайлах нэг хэлбэр билээ. Харин кино найруулагч, кино зураг авалтын багийнхны хувьд энэ нь нэлээд хүнд ажил байдаг. Ялангуяа компьютер графикыг хамгийн бага хэмжээнд ашиглахыг зорьж буй кино зураг авалтын багийнхны хувьд энэ нь үгээр хэлэхийн аргагүй хэцүү аж. Ингээд компьютер графикийг хамгийн бага ашигласан киноны хэсгүүдтэй танилцацгаая.

Компьютер график ашиглаагүй гэхэд "итгэмээргүй" киноны хэсгүүд Хадгалах

Алдарт "Кавказад болсон явдал" киноны жүжигчдийг эргэн дурсъя...

Монголын телевизүүд заримдаа түмний хайрыг татсан олон сайхан орос киног гаргадаг билээ. Тийм кинонуудын нэг нь 1966 онд Леонид Гайдайн хийсэн “Кавказад болсон явдал” юм. Харамсалтай энэ кинонд тоглосон олон сайхан жүжигчид одоо хорвоог орхисон бөгөөд тэднийг нэг эргэн дурсъя...

Алдарт "Кавказад болсон явдал" киноны жүжигчдийг эргэн дурсъя... Хадгалах
2020-01-25, 13:36

Түүхийг гуйвуулалгүй, бодит үнэнээр нь өгүүлсэн шилдэг 9 кино

Орчин үед түүх судлахын тулд заавал түүхийн сурах бичиг эргүүлэх, янз бүрийн толь бичиг харж, гүүгл зэрэг хайлтын системээс “хэн нь хэн байсан” талаарх мэдээлэл хайх шаардлагагүй болжээ. Учир нь дэлхийн түүхэн дэх ихэнх чухал үйл явдлууд дэлгэцийн бүтээл болсон байдаг. Гэхдээ найруулагчид киноны уран сайхны байдлыг харгалзан түүхийг гажуудуулах явдал цөөнгүй гардаг. Харин дараах 9 кинонд түүхийг үнэнээр өгүүлсэн аж. 

Түүхийг гуйвуулалгүй, бодит үнэнээр нь өгүүлсэн шилдэг 9 кино Хадгалах
2020-01-23, 14:42

Алдартай жүжигчдийн анхны болон сүүлд бүтээсэн дүрүүдийг харьцуулбал...

Карьерын эхэн үед шинэхэн жүжигчид ямарч дүрд сэтгэл хангалуун байдаг, учир нь тэдэнд аз таарахгүй л бол гол дүрд тоглох боломж хомс. Залуу жүжигчид эхэндээ загвар өмсөгчөөр ажиллах, сурталчилгаанд тоглох, туслах дүр бүтээх эсвэл цуврал кинонд тоглох зэргээр олонд танигддаг. Энэ нь ихэнх кино оддын туулдаг л замнал билээ. Ингээд алдарт жүжигчдийн хамгийн анх бүтээж байсан дүр болон сүүлд бүтээсэн дүрүүдийг харьцуулан харцгаая. 

Алдартай жүжигчдийн анхны болон сүүлд бүтээсэн дүрүүдийг харьцуулбал... Хадгалах

Дуучин Билли Айлиш дэлхий нийтийн хайрыг татах болсны 8 шалтгаан

Өнгөрсөн жилийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том амжилтыг дуучин Билли Айлиш (Billie Eilish) гаргасан бөгөөд тэрээр 2019 онд 18 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. 12 сарын 6-нд бүсгүй өөрийн шинэ клипийг цацсан ба уг клип нэг сарын дотор “YouTube” хуудаснаа 40 сая хандалт авчээ. Биллигийн хит дуу болох “Bad Guy” гараад нэг жил хүрээгүй ч аль хэдийн 1 тэрбум хандалт авч, “Billboard Hot 100” жагсаалтад багтжээ. 

Дуучин Билли Айлиш дэлхий нийтийн хайрыг татах болсны 8 шалтгаан Хадгалах

Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө

Чулуун хөшөөнд утга учир нэмж, гайхалтай сэтгэл хөдлөл оруулснаар зарим уран бүтээлчдийн хөшөө баримал дэлхий даяар хүн төрөлхтний сэтгэлийг эзэмдэж чаддаг байна. Нэг ч үг дурдалгүй хүчирхэг утга санааг илэрхийлж байдаг эдгээр чулуун, гантиг зэрэг хөшөөнүүд үзэж буй хүмүүстээ хэдэн мянган мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Ингээд та бүхэнд хамгийн гунигт түүхтэй 5 хөшөөний талаар хүргэж байна.

Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө Хадгалах

Номноосоо илүү болсон 13 кино

Та эхлээд киног нь үзэх үү, номыг нь унших уу гэж эргэлзэж байсан уу? Хүмүүс киног ихэвчлэн номны үйл явдал санааг гүйцэд гаргадаггүй гэж боддог. Олон тооны ном зохиол дэлгэцийн бүтээл болон гардаг ба эх зохиолоосоо илүү сайн хийгдсэн кино цөөнгүй байдаг. Ийнхүү уншигч та бүхэндээ эх зохиолоосоо илүү сайн дэлгэцийн бүтээл болж, гайхалтай амжилт үзүүлсэн кинонуудын мэдээллийг хүргэж байна. 

Номноосоо илүү болсон 13 кино Хадгалах
2020-01-17, 14:04

Оскарын шагнал хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

Америкийн кино академийн холбооныхон “Оскар 2020”-д нэр дэвших шилдэг бүтээлүүдийн нэрсийг танилцуулсан бөгөөд энэ нь үзэгчдийн дунд маш ихээр хүлээлт үүсгээд байна. 2002 оноос Оскарын шагналд хүүхэлдэйн киног дэвшүүлэх болсон. Ингээд “Оскар”-ын шагнал хүртэж байсан алдарт 10 хүүхэлдэйн киног танилцуулъя.

Оскарын шагнал хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино Хадгалах

Дэлхийг байлдан дагуулж буй "The Witcher" цувралыг үзэхээс өмнө таны мэдэх ёстой зүйлс

Netflix-ээс гаргаж буй "The Witcher" цуврал нь уг видео тоглоомын үнэнч фэнүүд, шинэ уран зөгнөлт цуврал кино үзэхийг хүсэгчид болон алдарт "Game of Thrones"-ийн төгсгөлд сэтгэл дундуур үлдсэн хүмүүс гээд олон үзэгчдийн нүдийг баясгаж байгаа билээ. Netflix уг цувралыг өмнө нь гарсан видео тоглоомоор бус витчерийн ертөнцийг бий болгосон Анджей Сапковскийн (Andrzej Sapkowski) эх цуврал ном дээрх үйл явдал дээр төвлөрч хийсэн байна. Хэрвээ та  "The Witcher" үзэхээр төлөвлөж байгаа бол үүнээсээ өмнө дараах зүйлсийг мэдсэн байх хэрэгтэй. 

Дэлхийг байлдан дагуулж буй "The Witcher" цувралыг үзэхээс өмнө таны мэдэх ёстой зүйлс Хадгалах
2020-01-15, 14:13

Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Варя Акулова нь 4 настай байхдаа насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож, 10 насандаа нийт 700кг жинтэй 10 орчим эрэгтэйг өргөснөөр “дэлхийн хамгийн хүчтэй охин” нэрээр Гиннессийн амжилтын номд багтсан юм. Харин одоо түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дасал болсноосоо тэс өөр дүрийг гаргаж чадсан эрэгтэй жүжигчид

Дараах жүжигчид тодорхой нэг дүрээр кино ертөнцөд аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг эзэлж, түүгээрээ үзэгчдэд танил болсон алдартнууд. Харин тэд тогтсон дүрээсээ тэс өөр дүрд хувирч жүжигчний авьяасаа сорихоос татгалзаагүй бололтой. Баатарлаг эр, сайн залуу эсвэл бүтэлгүй хүн, хорон санаатан гээд аль ч дүрд хувирсан тэд үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хэвээр байгаа нь гайхалтай. Ингээд өөрөөсөө тэс өөр дүрд хувирсан жүжигчдийг сонирхоцгооё. Та таниагүй өнгөрсөн байж ч магадгүй шүү. 

Дасал болсноосоо тэс өөр дүрийг гаргаж чадсан эрэгтэй жүжигчид Хадгалах

“Spirited Away” хүүхэлдэйн киноны талаарх сонирхолтой баримтууд

Хаяо Миязакигийн бүтээлүүдэд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүс маш их дуртай. Японы хүүхэлдэйн киноны зохиолчийн бүтээл нь үргэлж гүн утга илэрхийлсэн байдаг юм. Хүүхэлдэйн киноны найруулга нь томчуудад төдийгүй хүүхдүүдэд маш ихээр таалагддаг бөгөөд олон дахин үзсэн ч уйддаггүй. Хаяо Миязакигийн төрсөн өдөрт зориулж түүний бүтээсэн “Spirited Away” хүүхэлдэйн киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

“Spirited Away” хүүхэлдэйн киноны талаарх сонирхолтой баримтууд Хадгалах