Алдарт "Кавказад болсон явдал" киноны жүжигчдийг эргэн дурсъя...

2020-01-25, 13:36
5,900

Монголын телевизүүд заримдаа түмний хайрыг татсан олон сайхан орос киног гаргадаг билээ. Тийм кинонуудын нэг нь 1966 онд Леонид Гайдайн хийсэн “Кавказад болсон явдал” юм. Харамсалтай энэ кинонд тоглосон олон сайхан жүжигчид одоо хорвоог орхисон бөгөөд тэднийг нэг эргэн дурсъя...

Алдарт "Кавказад болсон явдал" киноны жүжигчдийг эргэн дурсъя...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Александр Демьяненко

Ардын үлгэр домог цуглуулдаг нэгэн оюутан маань нэг л мэдэхэд Нинабүсгүйг хулгайлах ажилд оролцох хэрэгтэй болно. Энэ дүрийг бүтээсэн Александр 1999 оны 8-р сарын 22-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд түүнийг Санкт Петербургийн Серафимовын оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.

Александр Демьяненко

2 Владимир Этуш

Нөхөр Сааховын дүрд өөр ямар ч хүнийг төсөөлөх арга үгүй. Кинонд энэ районы хамтралын дарга нь Нинад дурлаж улмаар хулгай хийхээр шийдсэн тухай гардаг. Саахов буюу Владимир Абрамович 2019 оны 3-р сарын 19 нд нас нөгчиж Новодевичийн оршуулгын газарт мөнх нойрсож байгаа билээ.

Владимир Этуш

3 Фрунзик Мкртчян

Нинагийн үеэл ах. Саахов даргаасаа Нинаг хулгайлахад нь тус болохоор шан авч дүү охиноо хүчээр нөхөрт гаргах гэнэ. Фрунзик 1993 оны 12-р сарын 29нд өөд болсон ба Ереваны оршуулгын газарт нутаглуулжээ.

Фрунзик Мкртчян

4 Руслан Ахметов

Түүний тоглосон дүр болох жолоочийн хэлсэн “Энэ тоос сорогчийн жолооны ард суусан тэр өдрийг хараал идэг” хэмээх үг нь ард түмний дунд хамгийн их алдаршсан үгнүүдийн нэг биз ээ. 2005 оны 6-р сарын 23-нд тодорхойгүй шалтгааны улмаас нас баржээ.

Руслан Ахметов

5 Юрий Никулин

Энэ хүний тухай ямар нэг тайлбар илүүц биз. Кинонд тэрээр өөрийн хоёр найзын хамт Нинаг хулгайлах болно. Юрий 1997 оны 8-р сарын 21 нд зүрхний мэс засал хийлгээд эргэж сэрээгүй юм. Түүний булш одоо Новодевичийн оршуулгын газарт бий.

Юрий Никулин

6 Георгий Вицин

Нинаг хулгайлдаг бүтэлгүй гурвын нэг. Георгий Михайлович 2001 онд 85 насандаа таалал төгсжээ.

Георгий Вицин

7 Евгений Моргунов

Хулгайч гурвын удирдагчийн дүрд тоглосон энэ хүн хүүгээ алдсаны дараа зүрхний өвчтэй болж 1999 оны 6-р сарын 25-нд нас барсан байна.

Евгений Моргунов

8 Ной Авалиани

Зочид буудлын ажилтан нэгэн шувууны тухай хундаганы үг хэлж Шурикийг уйлуулдаг хэсгийг та санаж байна уу? Энэ жүжигчин 2010 онд 88 настайдаа нас барсан байна.

Ной Авалиани

9 Михаил Глузинский

Зочид буудлын нэгэн жижиг дарга, Шурикт олон ерөөл, хундаганы үг хэлж өгдөг тэр хүн маань. 2001 оны 6-р сарын 15 нд нас баржээ.

Михаил Глузинский

10 Эммануил Геллер

Шорлог зардаг нэгэн жижигхэн дүр. 1990 онд талийгаач болжээ.

Эммануил Геллер

11 Георгий Миляяр

Кинонд гарах хотын бараг бүх хүн, бүр прокурор хүртэл оролцсон хурим найр хийдэг гэрийн эзэн. 89 нас хүрч 1993 онд бурхан болсон байна.

Георгий Миляяр

12 Донара Мкртчян

Нинагийн үеэл эгч. Нөхрийнхөө муухай хэргийг эсэргүүцэх боловч уулын ёс заншлын эсрэг хүчин мөхөстдөг эмэгтэйн дүрийг бүтээсэн энэ хүн шизофрен өвчтэй байгаад 2001 онд нас барсан байна.

Донара Мкртчян

13 Петр Петрович Репнин

Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч, Шурикийг галзуу солиотой гэж үзсэн хүний дүрийг бүтээсэн Петр Петрович 1970 онд мөнх бусыг үзүүлжээ.

Петр Петрович Репнин

14 Наталья Варлей

Нина бүсгүйн дүрийг бүтээсэн Наталья Варлей 1989 онд ЗХУ-ын гавьяат жүжигчин цолыг хүртжээ. Өдгөө 72 насыг зооглож байна.

Наталья Варлей

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()