КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд гол дүр бүтээсэн бүсгүйчүүд

Колумбын "Yo soy Betty, la fea" олон ангит кино 20 гаруй жилийн өмнө гарч, дэлхийн үзэгчдийн зүрх сэтгэлийг тэр дор нь байлдан дагуулж байсан. Өөртөө арчаа муутай ч ухаалаг, хичээнгүй охины түүх маш их нэр хүндтэй болж, 180 гаруй оронд цацагдаж, 25 хэл дээр дахин бүтээгдсэнээрээ 2010 онд Гиннесийн номд бичигдсэн юм. Романтик хайрын түүхийн тухай цувралын гол шинж чанар бол гол дүрийн гадаад төрх болон дотоод ертөнцдөө хийсэн гайхалтай өөрчлөлт байв. Ингээд та бүхэнд орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд тоглосон "нугасны муухай дэгдээхий" нарыг хүргэж байна. 

Орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд гол дүр бүтээсэн бүсгүйчүүд Хадгалах
2020-11-14, 16:29

20 нас хүрч буй алдарт "Бөгжний эзэн" киноны цаадах сонирхолтой баримтууд

"Бөгжний эзэн" гурвалсан кино 20 жилийн өмнө нээлтээ хийсэн ч өнөөг хүртэл анх удаа үзсэн, эсвэл дахин үзсэн хүмүүсийг бишрүүлсээр байгаа билээ. Мэдээж нүсэр хэмжээний бүтээлийн ард ч гэсэн дутахааргүй сонирхолтой зүйлс өрнөсөн байж таарна. Энэ үүднээс та бүхэнд "Бөгжний эзэн"-ий тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

20 нас хүрч буй алдарт "Бөгжний эзэн" киноны цаадах сонирхолтой баримтууд Хадгалах

Энэ цаг үеийг байлдан дагуулж буй 50 тамирчин

Спортоор дагнан нийтлэл бичдэг дэлхийн томоохон сэтгүүлчдийн зүгээс жил бүр хамгийн шилдэг гэсэн 50 тамирчныг тодруулдаг бөгөөд тэд энэ жилийн шилдгүүдийг тодруулсан байна. Тухайн жилд гаргасан амжилт, статистик үзүүлэлт, шагнал болон цалингийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, байр эзлүүлдэг ажээ. Ингээд хамтдаа энэ цаг үеийг эзэлсэн шилдгийн шилдэг тамирчидтай танилцацгаая.

Энэ цаг үеийг байлдан дагуулж буй 50 тамирчин Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд илүүтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, догдлол, хөөрлийг мэдрүүлж чаддаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ бодит амьдралаас сэдэвлэн бүтсэн сүүлийн үеийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээрээ эдгээр киноноос сонголтоо хийж үзээрэй. 

Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино Хадгалах

Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа

Дуучин Тейлор Свифт (Taylor Swift)-ийн "Look What You Made Me Do" хэмээх дууны клип өнгөрсөн 8-р сарын 27-ны өдөрт "Youtube" хуудаснаа тавигдаж, ердөө найман өдрийн дотор 210 сая гаруй үзэлт авч, жинхэнэ шуугиан тариад байгаа билээ. Түүний энэхүү уран бүтээл нь хуучин Тейлор байхгүй болсон гэх утга санааг илэрхийлсэн бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж, сонсох дуртай дуу нь болжээ. Тэгвэл хамтдаа дуучин бүсгүй тус уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьсон болохыг олж мэдэцгээе.

Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа Хадгалах

Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино

Хорвоо дэлхийг тэр чигт нь уй гашууд автуулж, хайраар холбогдсон хүн бүрийг хооронд нь хагацааж байсан аймшигт дайн дуусаад аль хэдийн 74 жил өнгөрчээ. Кино зохиолчид, найруулагчид мартаж үл болом тэрхүү үйл явдлын талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийг үеийн үед л гаргасаар ирсэн. Тэр ч утгаараа Аугаа Эх орны дайны ялалтын баяр тохиож буй энэ өдөр уншигч та бүхэндээ дэлхийн II  дайны тухай шилдгийн шилдэг 15 киног танилцуулж байна.

Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино Хадгалах

Монголчуудыг 5-хан минутын дотор уйлуулж чадсан клип

Бид ажилтай завгүй, ярих боломжгүй гэх нэрийдлээр хорвоод ганцхан ээжийгээ гомдоож, харамсаад баршгүй алдаа гаргаж буйгаа анзаардаггүй байжээ.  Гэтэл өчигдөр ердөө 5-хан минутын дотор “Байна уу? Ээжээ” уран бүтээл Монголчуудыг уйлуулж, ухаарал хайрлалаа.  Тус дууны клип цацагдсан даруйдаа сошиал ертөнцөд  500,000 хүнд  хүрсэн бөгөөд үзсэн залуус өөрсдийнхөө алдааг олж харан зарим нь нь хичнээн хүсээд ч ахиж хэзээ ч ирэхгүй дуудлагыг битгий таслаарай зэрэг сургамжуудаа хуваалцжээ.

Монголчуудыг 5-хан минутын дотор уйлуулж чадсан клип Хадгалах
2015-05-31, 19:30

“Pixar”-ын хүүхэлдэйн киноноос сурч авах 12 зүйл

Хүн амьдрах явцдаа заавал ойлгох ёстой чухал зүйлс, хүүхэлдэйн кинонд тусгагдах нь бий. Хүүхэлдэйн киног бяцхан хүүхдүүдэд зориулан бүтээдэг боловч заримынх нь агуулга, утга санаа гүн гүнзгий, нас биед хүрсэн хүн ч ухаж ойлгоход бэрх зүйлс байх нь бий. Бидний мэдэх олон гайхалтай бүтээлийг туурвисан “Pixar”-ын хүүхэлдэйн  киноны далд утгуудыг та бүхэн энэхүү нийтлэлээс олж мэдээрэй. 

“Pixar”-ын хүүхэлдэйн киноноос сурч авах 12 зүйл Хадгалах

"21-р зууны Микеланжело" гэгддэг итали зураачийн шилдэг бүтээлүүд

Роберто Ферригийн уран зургуудыг өнгөцхөн харахад Сэргэн мандалтын үеийг санагдуулам сонгодог биеийн галбирыг дүрсэлсэн байдаг.. Гэвч эдгээрийг нарийвчлан үзвэл хүний бие хачирхалтайгаар хувьсан өөрчлөгдөж лусын дагина, ямаан хөлт зэрэг эртний домгийн хачин жигтэй дүрд хувирч байгааг та харж болно.

"21-р зууны Микеланжело" гэгддэг итали зураачийн шилдэг бүтээлүүд Хадгалах

Өнөө цагийн "Дайн ба энх"

Турк улсад амьдардаг Уйгур (Uğur) хэмээх уран бүтээлч залуу дэлхий дахинд бидний мэдэхгүй эсвэл үл тоодог ямар аймшигтай, хэрцгий үйл явлдууд болж өрнөдгийг өөрийн бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хүсдэг ажээ. Бид нэгэн нарны дор амьдардаг хэрнээ яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдгийг тэрээр тодотгосон юм. Харин энэ явдал нь үнэхээр зүрх шимшрмээр...

Өнөө цагийн "Дайн ба энх" Хадгалах

Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа

Та бүхэндээ Цахим спорт (eSport)-ын хөгжлийн талаар Csports фэйсбүүк пэйж дээр бичсэн сэтгэл хөдлөм нийтлэлийг хүргэж байна. Өнөөдөр Монголд элэктрон спортын тамирчид маань ад үзэгдсээр ирсэн. Тэд хэнээс ч мөнгө гуйж байгаагүй, тэд өөрсдөө компьютер дээр бэлтгэл хийж, тоглож хожсон мөнгөөрөө mouse,pad худалдан авч, хэн ч тэдэнд бэлтгэлийн байр өгөөгүй байхад өөрсдийн чадахаараа бичлэг үзэж, түүнийгээ давтаж өдөр шөнөгүй суусаар амжилтанд хүрч байгаа. Магадгүй PC тоглож, бооцоотой тоглож эхэлсэн байх л даа... гэхдээ тийм замаас эхлэж ДЭЛХИЙН ТАВЦАН хүртэл яваад байна. Тэд одоо PC тоглоомчид биш тэд бол улсынхаа нэрийг гаргаж буй тамирчид юм.
Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа Хадгалах

Дэлхийн хамгийн жижигхэн зүйлс

Сүүлийн үед цахим ертөнцөөр Япон уран бүтээлч Томо Танакагийн жижигхэн эд зүйлсийг яг л бодит мэт урласан эгдүүтэй зүйлсийг уншигч та олж харсан байх. Тэрээр энэхүү бүтээлүүдээ урлаг болтол нь хөгжүүлж байгаа бөгөөд маш нарийн, чимхлүүр ажлуудыг шаардсан байдгаараа түүний бүтээлүүд бусдаас онцгой. Ингээд Томо Танакагийн бяцхан урлангаар хамтдаа аялацгаая.

Дэлхийн хамгийн жижигхэн зүйлс Хадгалах
2016-02-15, 16:58