Энэ цаг үеийг байлдан дагуулж буй 50 тамирчин

Спортоор дагнан нийтлэл бичдэг дэлхийн томоохон сэтгүүлчдийн зүгээс жил бүр хамгийн шилдэг гэсэн 50 тамирчныг тодруулдаг бөгөөд тэд энэ жилийн шилдгүүдийг тодруулсан байна. Тухайн жилд гаргасан амжилт, статистик үзүүлэлт, шагнал болон цалингийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, байр эзлүүлдэг ажээ. Ингээд хамтдаа энэ цаг үеийг эзэлсэн шилдгийн шилдэг тамирчидтай танилцацгаая.

Энэ цаг үеийг байлдан дагуулж буй 50 тамирчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

50 Миша Тэйт (Miesha Tate)

Нас: 29

Улс: АНУ

Спортын төрөл: Холимог тулаан

2014 он хүртэл 5 тулаанд дараалан ялалт байгуулсан тэрээр ялагдашгүй хэмээн өргөмжлөгдөөд байсан "UFC Women's Bantamweight" жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Ронда Роузи (Ronda Rousey)-ийг эхний үед нокаутанд оруулсан Холли Холм (Holly Holm)-ийг ялж, аваргын бүсийг эзэмших болсон билээ. Харамсалтай нь тэрээр Аманда Нюнез (Amanda Nunes)-тэй хийсэн тулаанд ялагдал хүлээсэн юм.

Миша Тэйт (Miesha Tate)

49 Н'Голо Канте (N'Golo Kante)

Нас: 25

Улс: Франц

Спортын төрөл: Хөл бөмбөг

2015-2016 оны улиралд Английн Премьер Лигийн аваргууд болсон "Leicester City" клубын бүрэлдэхүүнд тоглож, аваргын цомыг өргөхөд Франц залуу үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэр ч үүднээсээ түүний авьяас чадвар олонд танигдаж, өнгөрсөн зун Лондон хотын бахархал болсон Челси клуб Н'Голо Кантег өөрсдийн эгнээндээ нэгтгэжээ.

Н'Голо Канте (N'Golo Kante)

48 Тедди Реньер (Teddy Riner)

Нас: 27

Улс: Франц

Спортын төрөл: Жүдо

"Teddy Bear" буюу "Тэдди баавгай" хочит тэрээр 2012 оны Лондон болон 2016 оны Рио де Жанейрогийн Олимпын их наадмаас алтан медаль хүртсэн бөгөөд 7 удаагийн дэлхийн аварга тамирчин юм.

Тедди Реньер (Teddy Riner)

47 Майа Мур (Maya Moore)

Нас: 26

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

Карьертаа 20 оноо, 6.7 самбар, 3.5 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт дунджилдаг тэрээр "WNBA"-ийн 3 удаагийн аварга ажээ. Майа Мур нь "Minnesota Lynx" багт довтлогчоор тоглодог байна.

Майа Мур (Maya Moore)

46 Конор МакГрегор (Conor McGregor)

Нас: 27

Улс: Хойд Ирланд

Спортын төрөл: Холимог тулаан

Хамгийн сүүлд дээшээ жин өсч, Нэйт Диаз (Nate Diaz)-тэй хийсэн хариу тулаандаа ялалт байгуулсан түүний хувьд "UFC Featherweight" жингийн аваргын бүсийг эзэмшигч билээ.

Конор МакГрегор (Conor McGregor)

45 Дрэймонд Грийн (Draymond Green)

Нас: 26

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

“Golden State Warriors” багийн хүчний довтлогчийн байрлал дээр тоглодог түүний хувьд хамгийн шилдэг хамгаалан тоглогчдийн нэг юм. Түүний найдвартай хамгаалалт “Алтан муж”-ийн дайчдад аваргын цомыг авчирсан төдийгүй өнгөрсөн жил түүхэн амжилтын эзэн болоход түүний үзүүлсэн нөлөө асар их байсан юм.

Дрэймонд Грийн (Draymond Green)

44 Хоуп Соло (Hope Solo)

Нас: 34

Улс: АНУ

Спортын төрөл: Хөл бөмбөг

АНУ-ын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт хаалгачаар тоглодог Хоуп Соло нь улсаа төлөөлөн 2008 оны Бээжин болон 2012 оны Лондоны Олимпд оролцож явсан хашир туршлагатай нэгэн билээ.

Хоуп Соло (Hope Solo)

43 Стив Смит (Steve Smith)

Нас: 26

Улс: Австрали

Спортын төрөл: Крикет

2015 оны Австрали улсын шилдэг крикетийн тамирчин гэх шагналыг хүртсэн түүний хувьд энэ спортын түүхэн дэх шилдэг тамирчдын нэг бөгөөд түүнийг спортын түүхэнд нэрээ тодоор бичүүлнэ гэж олон хүн үзэж байгаа ажээ.

Стив Смит (Steve Smith)

42 Льюис Хэмилтон (Lewis Hamilton)

Нас: 31

Улс: Англи

Спортын төрөл: Formula 1

"Formula 1"-ийн хамгийн шилдэг нисгэгчдийн нэг Льюис Хэмилтон нь 2014 болон 2015 онуудын дэлхийн аварга юм. 

Льюис Хэмилтон (Lewis Hamilton)

41 Клэйтон Кершоу (Cleyton Kershow)

Нас: 28

Улс: АНУ

Спортын төрөл: Бэйсбол

"Los Anegeles, Dodgers" багийн шидэгч болох Клэйтон Кершоу нь "MLB" буюу "Хойд Америкийн мэргэжлийн бэйсболийн лиг"-ийн сүүлийн 6 жилийн түүхэн дэх яахын аргагүй шилдэг тамирчин билээ. Учир нь тэрээр нийт 88 удаа "Strike" хийгээд байгаа аж.

Клэйтон Кершоу (Cleyton Kershow)

40 Том Брэди (Tom Brady)

Нас: 38

Улс: АНУ

Спортын төрөл: Америк хөл бөмбөг

38 насан дээрээ ихэнх мэргэжлийн тамирчид зодог тайлдаг бол түүний хувьд өнөөдрийг хүртэл амжилттай карьерээ үргэлжлүүлсээр байгаа юм. Том Брэди нь "New England Patriots" багт харьяалагддаг билээ.

Том Брэди (Tom Brady)

39 Яна Кудряцева

Нас: 18

Улс: ОХУ

Спортын төрөл: Гимнастик

Өдгөө 18 настай тэрээр гимнастикийн төрлөөр нийт 16 медалийг ДАШТ-ээс аваад байгаа бөгөөд 2013 оноос хойш дэлхийн чансааг тэргүүлэх болжээ.

Яна Кудряцева

38 Кевин Дюрант (Kevin Durant)

Нас: 27

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

“NBA”-ийн нэг удаагийн Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан “KD”-ийг мэдэхгүй сагсан бөмбөг сонирхогч бараг байхгүй биз ээ. Карьертаа 27 оноо, 7 самбар дунджилж байгаа түүний хувьд өнгөрсөн зун хачирхалтай шийдвэр гаргаж, “Golden State Warriors” багт нэгдсэнийг спорт сонирхогчид мэдэж байгаа биз ээ..

Кевин Дюрант (Kevin Durant)

37 Гвен Иоргенсен (Gven Jorgensen)

Нас: 30

Улс: АНУ

Спортын төрөл: Триатлон

Сүүлийн оролцсон 14 тэмцээнийхээ 13-т нь ялалт байгуулсан түүний хувьд триатлоны спортын түүхэн дэх томоохон оддын нэг юм.

Гвен Иоргенсен (Gven Jorgensen)

36 Майк Траот (Mike Trout)

Нас: 26

Улс: АНУ

Спортын төрөл: Бэйсбол

"MLB"-ийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу "MVP" болох Маяк Траут нь өсөх ирээдүйтэй бэйсболын тамирчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа аж.

Майк Траот (Mike Trout)

35 Александр Овечкин

Нас: 30

Улс: ОХУ

Спортын төрөл: Хоккей

ОХУ-н шигшээ болон "NHL" буюу "Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг"-ийн "Washington Capitals" багийн жигүүрийн тоглогч болох түүнийг онооны машин гэж хочилдог байна.

Александр Овечкин

34 Мохамед Фарах (Mohamed Farah)

Нас: 33

Улс: Англи

Спортын төрөл: Хөнгөн Атлетик

Фарахийн хувьд Английн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдийн нэг бөгөөд 2015 онд болсон ДАШТ-ээс 5000 болон 10000 метрийн төрөлд алтан медаль хүртэж улсынхаа далбааг мандуулж байжээ.

Мохамед Фарах (Mohamed Farah)

33 Кавай Леонард (Kawhi Leonard)

Нас: 24

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөгч

“NBA”-ийн “San Antonio Spurs” багийн довтлогчийн байрлалд тоглодог түүний хувьд өсөх ирээдүйтэй шилдэг тамирчнаар зүй ёсоор нэрлэгдэх болсон бөгөөд өнгөрсөн улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртсэн юм.

Кавай Леонард (Kawhi Leonard)

32 Майкл Фелпс (Michael Phelps)

Нас: 30

Улс: Америк

Спортын төрөл: Усанд сэлэлт 

Америкийн алдарт усанд сэлэгч Майкль Фелпс нь Рио де Жанейро Олимпын их наадмаас 22 дахь алтан медалиа хүртэж, олимпын түүхэнд өөрийн нэрээ тодоор үлдээсэн аж. Тэрээр 4 дэх Олимпоосоо дараалан алтан медаль хүртэж байгаа түүхэн дэх анхны тамирчин болсон бөгөөд түүний энэхүү гайхалтай амжилтыг эвдэх тамирчин үгүй болов уу.

Майкл Фелпс (Michael Phelps)

31 Лиззие Армистид (Lizzie Armistead)

Нас: 27

Улс: Их Британи

Спортын төрөл: Унадаг дугуй

2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медальт тэрээр сүүлийн оролцсон 11 тэмцээнийхээ 9-т нь ялалт байгуулжээ. Түүний хувьд дугуйн спортын ирээдүйг олон жил өнглөнө гэж спорт сонирхогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм.

Лиззие Армистид (Lizzie Armistead)

30 Луис Суарез (Luis Suarez)

Нас: 29

Улс: Уругай

Спортын төрөл: Хөл бөмбөг

Уругай улсын шигшээ баг болон Испанийн алдарт "Barcelona" багийн довтлогч Луис Суарез нь өнгөрсөн улиралд Ла Лигт 40 гоалыг оруулсан билээ. Тэрээр яах аргагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг довтлогчидийн нэг аж.

Луис Суарез (Luis Suarez)

29 Моника Эбботт (Monica Abbott)

Нас: 30

Улс: АНУ

Спортын төрөл: Софтбол

Тэрээр уг спортын түүхэн дэх хамгийн анхны 1 сая америк долларын гэрээг байгуулсан цор ганц тамирчин бөгөөд 149 "strike" хийснээрээ өөрийгөө шилдэг тамирчин болохийг батлан харуулжээ.

Моника Эбботт (Monica Abbott)

28 Роб Гронковски (Rob Gronkovsky)

Нас: 26

Улс: АНУ

Спортын төрөл: Америк хөл бөмбөг

"New England Patriots" багийн хамгийн шилдэг тамирчин бөгөөд түүн шиг хамгаалалт сайтай тоглогч түүхэн цөөхөн байдаг аж.

Роб Гронковски (Rob Gronkovsky)

27 Гензебе Дибаба (Genzebe Dibaba)

Нас: 25

Улс: Этиоп

Спортын төрөл: Хөнгөн Атлетик

Энэ жил 26 нас хүрэх Дибаба нь дэлхийн 5 рекордыг эзэмшдэг хосгүй амжилтын эзэн билээ.

Гензебе Дибаба (Genzebe Dibaba)

26 Карли Лойд (Carly Lloyd)

Нас: 33

Улс: АНУ

Спортын төрөл: Хөл бөмбөг

АНУ-д эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхд үнэтэй хувь нэмэр оруулсан Карли Лойд нь олон тэмцээнд улсынхаа шигшээ багийг ахлан оролцсоор байгаа бөгөөд Япон улсын шигшээ багийн эрсэг хийсэн түүний гурван гоалийг хөл бөмбөгийн фанатууд одоог хүртэл ярих дуртай байдаг аж.

Карли Лойд (Carly Lloyd)

25 Эштон Итон (Ashton Eaton)

Нас: 28

Улс: АНУ

Спортын төрөл: Хөнгөн Атлетик

Хөнгөн Атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдийн нэг болох тэрээр энэ төрөлдөө босоо аврага гэгддэг нэгэн билээ.

Эштон Итон (Ashton Eaton)

24 Геннади Головкин

Нас: 34

Улс: Казахстан

Спортын төрөл: Бокс

Боксын дунд жингийн босоо тамирчин гэгдэж буй түүний хувьд одоогийн байдлаар нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм. Түүнээс гадна тэрээр өрсөлдөгчдийнхөө 91 хувийг хүнд цохилтоор ялсан байна.

Геннади Головкин

23 Еллена Делле Донне (Ellena Delle Donne)

Нас: 26

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

Карьертаа дунджаар 23 оноо, 8 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтийг дунджилахаас гадна 46%-тай довтолж байгаа бөгөөд тэрээр 2015 оны "WNBA"-ийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байжээ.

Еллена Делле Донне (Ellena Delle Donne)

22 Жордан Спит (Jordan Spieth)

Нас: 22

Улс: АНУ

Спортын төрөл: Гольф

Мэргэжлийг гольфчин Жордан Спит нь дэлхийн чансааг тэргүүлж байгаа шилдэг тамирчин юм.

Жордан Спит (Jordan Spieth)

21 Брайс Харпер (Bryce Harper)

Нас: 23

Улс: АНУ

Спортын төрөл: Бэйсбол

Гэмтэл авч карьер нь уруудахад хүрээд байсан түүний хувьд эргэн ирэлтийг хийж, энэ спортын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдийн нэг гэдгээ батлан харуулсаар байгаа билээ.

Брайс Харпер (Bryce Harper)

20 Жэйсон Дэй (Jason Day)

Нас: 28

Улс: Австрали

Спортын төрөл: Гольф

2015 оны Мэргэжлийн Гольфийн Холбооны ээлжит тэмцээний аварга болсон түүнийг алдарт Тайгер Вүүдс (Tiger Woods)-ээс дутахгүй нэгэн болно хэмээн үнэлээд байгаа юм.

Жэйсон Дэй (Jason Day)

19 Усайн Болт (Usain Bolt)

Нас: 29 

Улс: Ямайк

Спортын төрөл: Хөнгөн атлетик

Дэлхийн хамгийн хурдан хүн гэх цолыг олон жилийн турш зүүж яваа гайхалтай тамирчин Болт нь Олимпийн наадмаас нийт 9 алтан медаль хүртсэн билээ. Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан Усайн Болт нь хөнгөн атлетикийн 100 болон 200 метрийн төрөлд ноёрхож байгаа аж. 

Усайн Болт (Usain Bolt)

18 Петер Сэган (Peter Sagan)

Нас: 26

Улс: Словак

Спортын төрөл: Дугуй

Хурд хүчний гайхамшиг болсон дугуйн спортын өнгө төрхийг тодорхойлогч Петер Сэган нь олон удаа ялалт байгуулж, дэлхий нийтийг шуугиулж яваа тамирчдын нэг билээ. Түүний энэхүү амжилт аль хүртэл үргэлжилж, хэр хэмжээний нэр хүнд, хөрөнгө мөнгө хурааж чадахыг хэн ч таашгүй юм. 

Петер Сэган (Peter Sagan)

17 Патрик Кейн (Patrick Kane)

Нас: 27

Улс: АНУ

Спортын төрөл: Хоккей

Ердөө 27 настай боловч хэдийн 3 “Stanley Cups”-ийн аварга болсон гал цогтой шилдэг тамирчин юм. Ямар ч тоглогч байсан амархан хуурч, довтолж чаддаг гайхалтай тамирчин билээ.

Патрик Кейн (Patrick Kane)

16 Кэйм Ньютон (Cam Newton)

Нас: 27

Улс: АНУ

Спортын төрөл: Америк хөлбөмбөг

“Pro Bowl”-ын 3 удаагийн аварга, 2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч болох Кэйм нь хүч чадал, уран гоёмсог тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулдаг. Тэр бол яах аргагүй энэ цаг үеийн шилдэг тамирчин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Кэйм Ньютон (Cam Newton)

15 Лидия Ко (Lydia Ko)

Нас: 19

Улс: Солонгос

Спортын төрөл: Гольф

Ердөө 19 настай атлаа дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй гольфийн тамирчнаар нэрлэгддэг тэрээр ур чадвар, авьяасаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй. Хэр баргийн хүний бүтээж чадамгүй амжилтыг эзэмшиж яваа түүнээс урам зориг авах хүүхэд залуус олон байдаг байна.

Лидия Ко (Lydia Ko)

14 Марсель Хөрсчер (Marcel Hirscher)

Нас: 27

Улс: Австрали

Спортын төрөл: Цана

Дэлхийн чансааг тэргүүлэгч мэргэжлийн цанын тамирчин Марсель нь дэлхийн 4 удаагийн аварга төдийгүй олон гайхалтай рекорд амжилтуудыг эзэмшдэг аж.

Марсель Хөрсчер (Marcel Hirscher)

13 Криштиану Роналду (Cristiano Ronaldo)

Нас: 31

Улс: Португаль

Спортын төрөл: Хөлбөмбөг

Дэлхийн 3 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, Аваргуудын лиг, Европа лиг, Ла Лиг болон Английн Премьер лигүүдэд түрүүлж өөрийн ур чадвар, бурхнаас заяасан авьяасаа мянга мянган хөл бөмбөгийн фанатуудад гайхуулж яваа энэ цаг үеийн шилдэг тамирчин билээ. 

Криштиану Роналду (Cristiano Ronaldo)

12 Жейк Арриета (Jake Arrieta)

Нас: 30

Улс: АНУ

Спортын төрөл: Бейсболл

“Chicago Cubs” багийн шидэгч Жейк нь олон гайхалтай амжилтыг үзүүлж, багаа манлайлан тэргүүлж яваа билээ. Энэ жилийн дэлхийн цувралд “Chicago Cubs”  баг 3-1 гэсэн харьцаатайгаар ялагдаж явсан ч гайхалтай эргэн ирэлтийг хийж удаан хүлээлгэсэн аваргын цомыг төрөлх хотдоо авчирч чадсан юм.

Жейк Арриета (Jake Arrieta)

11 Кохей Үчимүра (Kohei Uchimura)

Нас: 27

Улс: Япон

Спортын төрөл: Гимнастик

Олимпийн наадмуудаас нийтдээ 3 алт, 4 мөнгөн медаль хүртсэнээс гадна дэлхийн 10 удаагийн аварга түүнийг хамгийн гайхалтай гимнастикийн тамирчин хэмээдэг юм.  

Кохей Үчимүра (Kohei Uchimura)

10 Вон Миллер (Von Miller)

Нас: 27

Улс: АНУ

Спортын төрөл: Америк хөлбөмбөг

Хүч чадал, ур чадвараа гайхуулсан алдарт тамирчныг Америк хөлбөмбөгийн ноён оргил гэхэд хилсдэхгүй. Тэрээр 2015 оны “Super Bowl”-ын аварга “Denver Broncos” багийн шилдэг тоглогч билээ. 

Вон Миллер (Von Miller)

9 Кларесса Шилдс (Claressa Shields)

Нас: 21

Улс: АНУ

Спортын төрөл: Бокс

2012 оны Лондоны болон 2016 оны Риогийн олимпын аварга төдийгүй дэлхийн 2 удаагийн аварга тэрээр дийлдэшгүй, чадварлаг нэгэн юм. Түүний гаргасан амжилтаас авьяас чавдар, хүч чадал нь илт харагдана. Кларесса нь яах аргагүй хамгийн шилдэг эмэгтэй боксчдын нэг аж. 

Кларесса Шилдс (Claressa Shields)

8 Леброн Жэймс (LeBron James)

Нас: 31

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

Өнөө цагийн хамгийн агуу, олон талт сагсан бөмбөгийн тамирчин гэгддэг Леброн Жэймс нь “NBA”-ийн 3 удаагийн аварга, 4 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч гэхчлэн хамгийн эрхэм хүндтэй шагналуудыг эзэмшдэг билээ. Тэрээр 31 настай боловч 2016-2017 оны улирал эхлэхэд яг л 19 настай залуу хүү шиг эрч хүчтэй, эрүүл байгаа тухай эх сурвалжууд мэдээллэсэн юм. Түүнийг зогсоож чадах тоглогч ховор бөгөөд сагсан бөмбөгийн энэ цаг үеийн ноён оргил нь билээ. 

Леброн Жэймс (LeBron James)

7 Серена Виллиамс (Serena Williams)

Нас: 34

Улс: АНУ

Спортын төрөл: Талбайн теннис

Дэлхийн чансааг олон жилийн турш тэргүүлж байгаа чадварлаг талбайн теннисчин Серенаг танихгүй хүн ховор. Өрсөлдөгч бүрээ уран гоёмсог тоглолтоор, хүчтэй хамгаалалт зэргээр дарж, өдгөө талбайн теннисийн эмэгтэйчүүдийн төрлийг ноёрхож байгаа юм.

Серена Виллиамс (Serena Williams)

6 Лионель Месси (Lionel Messi)

Нас: 28

Улс: Аргентин

Спортын төрөл: Хөлбөмбөг

Дэлхийн хамгийн гайхалтай, чадварлаг хөлбөмбөгчдийн нэг болох Месси нь уран гоёмсог тоглолт, ур чадвар зэргээрээ гайхагддаг. Тэрээр 5 удаагийн “Ballon d'Or” буюу дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэх шагналыг хүртэж байсан төдийгүй 2008 оны Бээжингийн Олимпийн их наадамд түрүүлсэн билээ.

Лионель Месси (Lionel Messi)

5 Симоне Байлз (Simone Biles)

Нас: 19

Улс: АНУ

Спортын төрөл: Гимнастик

2016 оны Риогийн олимпын наадмаас 4 алтан медаль, дэлхийн аваргаас 10 алтан медаль хүртсэн гайхалтай тамирчин бүсгүйн ирээдүй гэрэлтэй байгаа билээ. Тэсвэр тэвчээр, авьяас чадвар хосолсон гимнастикийн тамирчин маань цаашдаа ч олон гайхалтай амжилтын эзэн болж, спортыг ноёрхох нь гарцаагүй биз ээ.

Симоне Байлз (Simone Biles)

4 Брианна Стюарт (Breanna Stewart)

Нас: 21

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

“Seattle Storm” багийн шилдэг тамирчин Брианна нь ур чадвар, хурд хүчээрээ бусдыгаа тэргүүлж, энэ спортод ноёрхлоо тогтоосон нэгэн юм. Тэрээр коллежид амжилттай тоглож, оноо авалт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт зэргээр багаа тэргүүлж 2016 оны драфтын нэгдүгээр сонголтоор “WNBA”-д орж ирсэн юм. 

Брианна Стюарт (Breanna Stewart)

3 Стефен Көрри (Stephen Curry)

Нас: 28

Улс: АНУ

Спортын төрөл: Сагсан бөмбөг

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу “NBA”-ийн 2014-2015 оны аварга “Golden State Warriors” багийн супер од Стивен Көрри нь гурвын зайнаас алдалгүй шидэж, холбон тоглогчийн үүргээ гайхалтай биелүүлдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэрээр 2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч төдийгүй  өнөөдөр 13 холын зайн шидэлтийг амжилттай болгож түүхэн амжилтыг эвдсэн аж.

Стефен Көрри (Stephen Curry)

2 Кэти Ледеки (Katie Ledecky)

Нас: 19

Улс: АНУ

Спортын төрөл: Усанд сэлэлт

19 настай атлаа насандаа баймгүй авьяас, чадвартай тэрээр Олимпын наадмын 800 метрийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 9 алтан медаль авсан билээ. Одоогийн байдлаар тэрээр 3 дээд амжилтыг өөрийн нэр дээр бүртгүүлээд байгаа юм. Энэхүү чадварлаг тамирчныг цаашдаа ямар амжилт гаргахыг тааж мэдэшгүй билээ.

Кэти Ледеки (Katie Ledecky)

1 Новак Жокович (Novak Djokovic)

Нас: 28

Улс: Серби

Спортын төрөл: Теннис

Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй түүний хувьд талбайн теннисний шилдэг тамирчдын нэг бөгөөд 12 удаагийн цуврал тэмцээнд түрүүлсэн нэгэн юм. Сербийн бахархал гэж түүнийг нэрийдэх нь ч бий.

Новак Жокович (Novak Djokovic)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()