Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино

Хорвоо дэлхийг тэр чигт нь уй гашууд автуулж, хайраар холбогдсон хүн бүрийг хооронд нь хагацааж байсан аймшигт дайн дуусаад аль хэдийн 74 жил өнгөрчээ. Кино зохиолчид, найруулагчид мартаж үл болом тэрхүү үйл явдлын талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийг үеийн үед л гаргасаар ирсэн. Тэр ч утгаараа Аугаа Эх орны дайны ялалтын баяр тохиож буй энэ өдөр уншигч та бүхэндээ дэлхийн II  дайны тухай шилдгийн шилдэг 15 киног танилцуулж байна.

Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Үүрээр энд чимээгүй" (А зори здесь тихие) - 1972

Оросын алдарт зохиолч Борис Васильевын туужийг дэлгэцийн бүтээл болгосон энэхүү кино нь дайсны шүхэрчидтэй тулалдах үүрэг хүлээсэн эрэмгий зоригт бүсгүйчүүд хэрхэн амь амьдралаа дэнчин тавьж буй талаар өгүүлдэг. 

"Үүрээр энд чимээгүй" (А зори здесь тихие) - 1972

2 "Band of Brothers" (цуврал) - 2001

Энэхүү олон ангит уран сайхны кинонд АНУ-ын агаарын хүчний нэгэн дивизийн дайны голомт руу явах замд тулгарсан адал явдлын талаар өгүүлдэг.

Тэд сургуулилалтын хуарангаасаа шууд Нормандын эрэг дээр газардаж, улмаар «Маркет Гарден» ажиллагаанд оролцож, Бастоны алдарт тулаанд оролцож байгааг цувралд өгүүлнэ. Эрх мэдэлт генералуудын тухай биш энгийн баатарлаг цэргүүдийн талаар өгүүлэх энэ цувралыг кино шүүмжлэгчид бүх цаг үеийн хамгийн бодит бөгөөд үнэмшилтэй уран бүтээл гэж үздэг билээ.

"Band of Brothers" (цуврал) - 2001

3 "Шиндлерийн бүртгэл" (Schindler’s List) - 1993

"Schindler's list" кинонд Германы нэгэн үйлдвэрийн эзэн нацист намд гишүүнчлэлтэй байснаа үл харгалзаж, өөрийн амь насыг эрсдэлд оруулан 1200 орчим Еврей хүмүүсийг үйлдвэртээ ажилд авах замаар амийг нь аварч буй тухай өгүүлдэг. 

"Шиндлерийн бүртгэл" (Schindler’s List) - 1993

4 "Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг" (В бой идут одни «старики») - 1972

Ахмад Титаренкогийн салаанд 20-с доош насны залуу дуучид хуваарилагдан ирснээр  киноны үйл явдал эхэлдэг ба дайнд оролцохоор ирсэн ямар ч "болжмор" маш богино хугацаанд "шонхор" болж чаддаг талаар өгүүлэх мюзикл маягийн инээдмийн кино танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг" (В бой идут одни «старики») - 1972

5 Амьдрал сайхан (La vita è bella) - 1997

Рубино Ромео Сальмони Еврейчүүдийн лагерьт өнгөрүүлсэн өөрийн амьдралынхаа талаар "Би Гитлерийг ялсан" хэмээх номондоо өгүүлсэн байдаг ба түүнээс нь сэдэвлэн "Амьдрал сайхан" киног бүтээжээ. Бяцхан хүүгийнхээ хамт үхлийн лагерьт ирсэн гол дүрийн баатар маань хүүгийнхээ амийг аврахын тулд сонирхолтой тоглоом бодож олдог гэдгийг хүн бүр мэдэх байх.

Амьдрал сайхан (La vita è bella) - 1997

6 "Цэрэг Райаныг аварсан нь" (Saving Private Ryan) - 1998

Нэгэн ээж дайнд явуулсан дөрвөн хүүгийнхээ гурвыг нь зэрэг шахуу дайны талбарт алдах бөгөөд түүнийг өрөвдсөн цэргийн дарга нар дөрөв дэх хүү болох Райаныг нь албанаас чөлөөлж гэр лүү нь буцаах шийдвэр гаргадаг. Гэвч дайны голомтод байлдаж буй цэргийг аврахын тулд тэд тун ч амаргүй замыг туулах хэрэгтэй болдог.

"Цэрэг Райаныг аварсан нь" (Saving Private Ryan) - 1998

7 "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" (Они сражались за родину) - 1975

Оросын алдарт жүжигчин, найруулагч Сергей Бондарчук сэтгүүлч, зохиолч Михаил Шолоховын романаас сэдэвлэн энэхүү киног бүтээжээ. Тэр үеийн үйл явдлын бүхий л хар бараан хуудсыг сөхөн харуулсан уг кинонд аймшигт дайны үнэн төрхийг уран сайхны байдлаар гайхалтай чадварлаг дүрсэлж чадсан билээ.

"Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" (Они сражались за родину) - 1975

8 "Төгөлдөр хуурч" (The Pianist) - 2002

Энэхүү киног 1930-аад онд ид алдар нэрээ мандуулж байгаад хожим нь Варшавын геттогийн  хоригдол болсон Польшийн шилдэг хөгжимчдийн нэг Владислав Шпильманы амьдралын түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ. Кинон дээрх бүх үзэгдлүүд маш бодитоор дүрслэгдсэн байдгийн нууц нь ерөнхий найруулагч Роман Полански өөрөө геттод (тусгаарлагдсан хороолол) амьдарч байсантай нь холбоотой гэнэ. 

"Төгөлдөр хуурч" (The Pianist) - 2002

9 "Шумбагч" (Das Boot) - 1981

Дэлхийн хоёрдугаар дайныг Германы өнцгөөс, тэр тусмаа шумбагч онгоц дотроос харуулдаг энэ кино нь бусад уран бүтээлүүдээс олон зүйлсээрээ ялгарч чаддаг.

Та уг киноноос амьдралын хатуу дэг журам, гэр бүлийн үнэ цэнэ, хайртай хүмүүсээ санан дурсах чин сэтгэл, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй ч гутрах эрхгүй байдал, эрчүүдийн хатуу тоглоомгээд зүрх догдлом, сэтгэл гэгэлзүүлсэн үйл явдлуудыг харж, мэдрэх болно. 

"Шумбагч" (Das Boot) - 1981

10 "Ирээд хар" (Иди и смотри) - 1985

Олесь Адамовичийн номноос сэдэвлэн бүтээсэн энэхүү баримтат кинонд дайны шуурганд санамсаргүй өртөж Беларусь партизан нар луу илгээгдсэн 16 настай хүүгийн тухай өгүүлдэг. Тэрбээр дайны явцад өсвөр насны хүүхдээс өтөл болтлоо маш хурдацтайгаар, аймшигтай хувирч өөрчлөгддөг. Элем Климовын найруулж байсан нийт 8 киноноос хамгийн эхний бүтээл болох “Тавтай морил: Гадны хүн орохыг хориглоно”, мөн хамгийн сүүлийн кино болох “Ирээд хар” хоёр нь  түүнд хамгийн их амжилт ололтыг авчирсан юм.

"Ирээд хар" (Иди и смотри) - 1985

11 "Inglourious Basterds" - 2009

Нацистуудыг харгисаар хөнөөх даалгавар авсан еврей гаралтай америк цэргүүдийн тухай өгүүлэх энэхүү киног алдарт Квентин Тарантино найруулсан. Тэрбээр уг бүтээлдээ хөгжилтэй, инээд хүрэм үзэгдлүүдийг оруулж өгсөн нь олны таашаалд ихэд нийцдэг билээ.

"Inglourious Basterds" - 2009

12 "Цэргийн уянга" (Баллада о солдате) - 1959

Дайны ид үеэр Германы хоёр ч танкыг сөнөөсөн залуу цэрэг Алёша Скворцовыг салаан зүгээс урамшуулахаар болов. Гэвч Алёша тэдэнд ямар ч шагнал авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд,оронд нь ээжтэйгээ уулзаад ирэх түр хугацааны чөлөө олгохыг гуйжээ. Гэвч гэртээ хүрэх зам дардан биш байна гэж залуухан цэрэг хэрхэн санах билээ дээ...

"Цэргийн уянга" (Баллада о солдате) - 1959

13 "Номхон далай" (The Pacific) - 2010

Америкийн дайчид болох Южин Слеж болон Роберт Леки нарын дурсамжит тэмдэглэл дээрээс сэдэвлэн бүтээсэн олон ангит энэхүү кино нь дайны үеэр Номхон далайд өрнөсөн цуст тулаануудын талаар өгүүлдэг. Түүхэнд бичигдэн үлдсэн зүйлсийг яг тэр цаг мөчид тулалдаж байсан энгийн цэргийн нүдээр харуулж чадсан уг кино үзэгчдийн сэтгэлийг маш ихээр догдлуулдаг.

"Номхон далай" (The Pacific) - 2010

14 "Тогоруу нисэж явна" (Летят журавли) - 1957

Канны кино наадмаас тэргүүн байр хүртсэн зөвлөлтийн үеийн  цор ганц кино болох “Тогоруу нисэж явна” хэмээх сэтгэл хөдөлгөм, уянгын кинонд хамаг амьдралаа дайны галд алдсан хүмүүсийн харанхуй бүрхэг ирээдүй, цаашдын хувь заяаны талаар өгүүлдэг.

"Тогоруу нисэж явна" (Летят журавли) - 1957

15 "Квай голын гүүр" (The Bridge on the River Kwai) - 1957

Хэсэг англи цэргүүд Япончуудад олзлогдов. Тэднийг Бирм дэх Квай гол дээр төмөр замын гүүр барих нүсэр ажилд дайчилжээ... 

Оскарын шагналыг 7 удаа хүртсэн энэхүү гайхамшигт кинонд дайны талаар биш, харин тухайн үеийн хүмүүст нуугдаж байсан зан араншин, үнэн төрхийн талаар өгүүлдэг.

"Квай голын гүүр" (The Bridge on the River Kwai) - 1957

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()