Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа

Дуучин Тейлор Свифт (Taylor Swift)-ийн "Look What You Made Me Do" хэмээх дууны клип өнгөрсөн 8-р сарын 27-ны өдөрт "Youtube" хуудаснаа тавигдаж, ердөө найман өдрийн дотор 210 сая гаруй үзэлт авч, жинхэнэ шуугиан тариад байгаа билээ. Түүний энэхүү уран бүтээл нь хуучин Тейлор байхгүй болсон гэх утга санааг илэрхийлсэн бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж, сонсох дуртай дуу нь болжээ. Тэгвэл хамтдаа дуучин бүсгүй тус уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьсон болохыг олж мэдэцгээе.

Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кети Перрид зориулсан хэсэг

Дуучин Кети Перри (Katy Perry), Тейлор Свифт нар нь нэгэн үе найзууд гэгдэж явсан боловч, сүүлийн үед таарамжгүй харилцаатай байгаа бололтой. Тейлор өөрийн шинэхэн уран бүтээлдээ Кетиг дүрслэн гаргаж, "дисс" хийсэн байна. Дууны эхэн хэсэгт машин дотор суух Тейлор нь Кети Перригийн шинэхэн цомог болох "Witness"-ийн дүр төрхтэй тун ч адилхан харагдана. Хамгийн гол нь түүний хажууд Кети Перригийн хэзээ ч авч байгаагүй "Грамми"-ийн шагналыг бариулсан байгаа нь олон хүний анхаарлыг татжээ. 

Кети Перрид зориулсан хэсэг

Кети Перри нь "Roar" дуугаараа олонд алдаршиж, муур Кети гэх нэрийг хүртэл аваад байсан. Тэгвэл Тейлор тэр хэсгийг ч мөн марталгүй клипэндээ оруулж, барын зурагтай цамц өмсөж, муурны баг зүүж, мөн л Кетиг "дисслэжээ."

Мөн Кети Перригийн "Bon Appetit" дууны клипэнд гардаг хоолтой холбоотой хэсгийг ч түрхэн зуур ч болов харуулаад амжив. 

2 Тэр мууранд хайртай

Нэрт дуучин бүсгүй нь олонд танигдсан цагаасаа эхлэн мууранд хайртай болохоо зарласан байдаг. Үргэлж мууртай холбоотой хувцас өмсөж, зарим дууныхаа клипэнд ч оруулсан байдаг билээ. Харин тэрээр "Look What You Made Me Do" дууныхаа клипэнд ч мөн муурны дүрсийг хэд хэдэн удаа гаргаж, хуучны Тейлор одоо ч энд байна гэдгийг илтгэсэн билээ. 

Тэр мууранд хайртай

3 Амаа ангайхаа хэзээ ч болихгүй

Хүн бүхэн энэхүү дууны утгыг хуучин Тейлор байхгүй болсон, тэр шинээр төрсөн гэхчлэн ойлгож байсан. Гэхдээ энэхүү уран бүтээлийн клипэнд Тейлор яг л өмнөх шигээ амаа ангайж, хүн бүрийн танил төрхийг гаргажээ. Түүний энэхүү дадал болсон үйлдлийг та хэд хэдэн дууны клипнээс нь харах боломжтой. 

Амаа ангайхаа хэзээ ч болихгүй

4 Утсаар ярьсаар л...

Энэ хэдэн он байх хамаагүй. Тейлор нөгөө л нэг утастайгаа зууралдаж, хэн нэгэнтэй ярьсан хэвээр л байх юм. Угтаа бол бид түүнийг шинээр төрсөн, ахин мэндэлсэн гэж итгэж байгаа хэдий ч түүний үйлдэл яг хэвээрээ, өмнөх шигээ харагдах нь гайхшрал төрүүлнэ. 

Утсаар ярьсаар л...

5 Түүний бүжгийн хөдөлгөөн

Мэдээж түүнийг өндөр сайхан биетэй гэдэгтэй маргах хүн үгүй. Харин эвсэл муутай попын гүнж маань энэ удаад халуухан бүжгийн хөдөлгөөнөөр хүн бүхний харцыг булааж, сэтгэлийг гижигдээд амжжээ. Дуучин бүсгүй "Shake it off" дууныхаа клипэнд бусдыг хөгжөөх өнгө аястай бүжиглэж, олон хүнд инээд баяслыг бэлэглэж байсан бол сүүлд хийгдсэн "Look What You Made Me Do" дууныхаа клипээр өөрийн нууц авьяасыг дэлгэн харуулж, олныг алмайруулжээ. 

Түүний бүжгийн хөдөлгөөн

6 Олон амжилтын эзэн болсон дуу

"Look What You Made Me Do" клипэнд Тейлор нийт 11 өөр төрхийг гаргадаг. Түүний энэхүү уран бүтээл нь "Youtube" хуудсанд тавигдсан эхний өдрөө 19 сая үзэлт авч, шинэ амжилт тогтоосон юм. "Look What You Made Me Do" дуу нь Тейлор Свифтийн "Reputation" цомгийн анхны дуу бөгөөд тус цомог 11 сард албан ёсоор нээлтээ хийх аж. 

Олон амжилтын эзэн болсон дуу

7 Кимд зориулсан бэлэг

Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) болон Тейлор Свифт нарыг таагүй харилцаатай гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэд цахим сүлжээгээр хоорондоо маргалдаж, нэг нэгэндээ хатуу үгс чулуудаж байсан нь саяхан мэт санагдана. Харин дуучин бүсгүй Кимд хариу болгож, шинэхэн клипэндээ түүнийг хальт дурсаад өнгөрчээ. Тейлор дууны дунд хэсэгт хуучны Тейлоруудын орой дээр зогсож, өөртөө итгэл бардам байгаа нь харагддаг. Харин тухайн үеийн үсний засалт нь Кимийн хамгийн дуртай үс засалт төдийгүй "Чи намайг хэзээ ч дийлэхгүй" гэх утгыг илтгэх аж.

Кимд зориулсан бэлэг

Харин энэ хэсэгт Тейлорын гаран дээрх 13 гэсэн тоо нь дуучин бүсгүйн азын тоо аж. Тэрээр тайзан дээр гарахаасаа өмнө 13 гэсэн тоог гар дээрээ бичдэг гэнэ. 

8 "U" баг

Тэр маш олон найзуудтай гэдгээрээ алдартай нэгэн. Нэр алдартай олон найзуудтай боловч, бүгд түүний хүссэн шиг сайн найз байж чаддаггүй бололтой. Бүсгүй үүнийгээ "U" баг хэмээн нэрлэж, хүн бүхэн түүнийг шүтэн бишэрч, хайрлах ёстой гэх утгыг давхар илтгэсэн байна. Хэрэв та анзаарч харсан бол түүнийг тойрон зогсох хар хувцастай бүсгүйчүүд нь яг л робот мэт харагдах аж. 

"U" баг

9 Могой

Хэрэв та анзаарсан бол түүний клипний нэгээхэн хэсэгт Тейлорыг тойрсон могойнууд харагддаг. Харин тэрхүү могойнууд нь Кимийн шүтэн бишрэгчдийг төлөөлүүлсэн хэсэг аж. Ким, Тейлор хоёр тааруу харилцаатай байж, багагүй шуугиан тарих үед Кимийн дэмжигчид Тейлорын цахим сүлжээн дэх зураг болгоны дор могойны эможи үлдээж, яг л могой шиг хүүхэн гэхчлэн доромжилж байжээ. Харин энэхүү хариу болгож, дуучин бүсгүй тэднийг могойгоор төлөөлүүлэн гаргасан байна. 

Могой

10 Савлуур дээрх гүнж

Тэрээр урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа үргэлж ялдамхан төрхөөрөө гайхагдаж ирсэн. Чамин савлуур дээр сууж, уянгалаг хоолойгоор дуулах нь түүнд дэндүү сайхан зохидог билээ. Харин шинэ Тейлор ч мөн адил тэсрэлт хийсэн клипэндээ тансаг савлуур дээр сууж байгаа нь харагддаг билээ. 

Савлуур дээрх гүнж

11 Эрдэнэс дунд хэвтэх Тейлор

Өнгөрсөн намар Парис хотноо загварын долоо хоног үзэж явсан Ким Кардашьян (Kim Kardashian) халдлагад өртөж, 1 сая гаруй долларын үнэ бүхий эрдэнэсээ алдсан билээ. Харин Тейлор түүний тус хэргийг сөхөж, алдсан эрдэнэс чинь энд байна гэх санааг илтгэж, эрдэнэс дунд хэвтсэн байна. Та Ким Кардашьяны халдлагын тухай мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Эрдэнэс дунд хэвтэх Тейлор

12 Би Тейлорт хайртай

Тус клипэнд Тейлорын ард зогсох бүжигчин "I love TS" буюу Би Тейлорт хайртай гэх богино цамцыг өмссөн байдаг. Харин энэ нь дуучин бүсгүйн хуучин найз залуу болох Том Хиддлстоны өмсөж байсан "I love TS" гэх бичигтэй футволктой ижил харагдаж байсан нь тэр ахиад л хуучин найз залуудаа зориулан дуу хийжээ гэх хардлагыг төрүүлсэн юм. 

Би Тейлорт хайртай

13 Канье Вестэд зориулсан хэсэг

2009 онд болж өнгөрсөн "MTV" хөгжмийн наадмын үеэр дуучин Тейлор Свивт "You Belong With Me" дуугаараа "Шилдэг клип" шагналыг хүртсэн юм. Харин энэ нь реппер Канье Вест (Kanye West)-д таалагдаагүй бололтой. Тэрээр тайзан дээр гарч ирэн, Тейлорын микрофоныг булааж, "Баяр хүргэе Тейлор. Харин одоо би дуусгачихъя. Беойнси бол шилдэг. Тэр л үүнийг хүртэх эрхтэй" хэмээн нэлээдгүй бухимдаж, олны нүдийг орой дээр нь гаргаж, Тэйлорыг тун ч эвгүй байдалд оруулж орхисон билээ. Мэдээж ийм байдалд орсон хүн инээгээд зогсох нь юу л бол. Яг энэ үеэс тэдний хоорондын тэмцэл эхэлсэн гэж үздэг юм. Харин Тейлор энэ бүхний хариу болгож, шинэхэн уран бүтээлдээ Каньегийн тухай хэд хэдэн үг хэлэхийн зэрэгцээ клипэндээ ч тусгасан аж. Тэрээр дууныхаа эхний хэсэгт "I don't like your little game, don't like your tilted stage" хэмээн хэлсэн нь Канье Вестийн "Yeezy" аялан тоглолтынхоо үеэр ашигласан хазгай тайзыг шүүмжилж, шоолсон гэх утгыг илтгэсэн нь тодорхой байв. 

Канье Вестэд зориулсан хэсэг

14 Муу охин болох гэсэн оролдлого

Тейлорийн “сайн охин, муу болох” өөрчлөлт Холливууд дахь анхных бас сүүлчийнх биш. Өөрийн имидж, амьдралын хэв маягаа орвонгоор нь эргүүлж одоогийн галзуу төрхөө нээсэн Рианна (Rihanna), Майли Сайрус (Мiley Cyrus) зэрэг дуучдын хажууд тэр дэндүү болхи харагдаж байсан гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ. Гэмгүй бяцхан каунтри дуучин охиноос, муу эмэгтэйн дүрд хувирахад савхин бариу хувцас, ташуур хангалтгүй шүү дээ Тейлор.

Муу охин болох гэсэн оролдлого

15 Тэр өөрчлөлтөө зарлаж байна

Тэрээр энэ дуугаараа хуучин Тейлор Свифт одоо байхгүй болсон гэж “хашгирч” байна. Дуучин бүсгүй маш цөөхөн жилийн дотор асар их ашиг орлого, шагналын эзэн болж, өөрийн халуухан төрхийг олж бүхнийг өөртөө авч чадсан. Клипний төгсгөлд тэрээр өнгөрсөн амьдралынхаа бүх дүрүүдийг жагсааж, түүнд хэлдэг байсан хатуу үг, доромжлол, шүүмжлэлийг хэлжбүхнийг өөрөөр харж, түүний одоогын байгаа бүхнээс илүү ихийг авах болно гэж сануулж байгаа юм. Тэдний ард байгаа онгоцон дээр тэрээр “Алдар нэр” гэж маш томоор улаанаар бичсэн бөгөөд түүний алдар нэрийн оргилд гарах дөнгөж одоо эхлэж байна. Цаашдаа онгоц шиг дээшээ нисч бүхнийг дээрээс харах болно гэж сануулж буй ажээ.

Тэр өөрчлөлтөө зарлаж байна

Та түүний шинэхэн клипийг үзэж сонирхоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()