Орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд гол дүр бүтээсэн бүсгүйчүүд

2020-11-14, 16:29
41,726

Колумбын "Yo soy Betty, la fea" олон ангит кино 20 гаруй жилийн өмнө гарч, дэлхийн үзэгчдийн зүрх сэтгэлийг тэр дор нь байлдан дагуулж байсан. Өөртөө арчаа муутай ч ухаалаг, хичээнгүй охины түүх маш их нэр хүндтэй болж, 180 гаруй оронд цацагдаж, 25 хэл дээр дахин бүтээгдсэнээрээ 2010 онд Гиннесийн номд бичигдсэн юм. Романтик хайрын түүхийн тухай цувралын гол шинж чанар бол гол дүрийн гадаад төрх болон дотоод ертөнцдөө хийсэн гайхалтай өөрчлөлт байв. Ингээд та бүхэнд орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд тоглосон "нугасны муухай дэгдээхий" нарыг хүргэж байна. 

Орон орны "Хөөрхөн төрөх албагүй" кинонд гол дүр бүтээсэн бүсгүйчүүд

1 Колумби

Хамгийн анхны "царай муут" бол Ана Мариа Орозко байв. Түүний өөрчлөлт нь ирээдүйд олон оронд гарсан ижил төстэй кинонуудын төгс загвар болсон юм. Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйг анхны зурган дээрх шиг болгохын тулд кино баг шаргуу ажилласан нь та бүхэнд харагдаж байна. 

Колумби

2 Герман

Алдартай олон ангит киноны Герман хувилбар 2005 онд гарсан бөгөөд "Берлинд дурласан нь" гэсэн нэртэй ажээ. Даргадаа дурласан царай муутай ажилтан Керима Модагийн дүрд Александра Нэлдель тогложээ.

Герман

3 Израиль

Колумбийн "Хөөрхөн төрөх албагүй" цувралын өөр оронд бүтээгдсэн хамгийн анхны хувилбар бол 2003 онд дэлгэцнээ гарсан Израилийн "Ugly Esti" юм. Гол дүрд жүжигчин Рики Блич тоглосон байна.

Израиль

4 Энэтхэг

Энэтхэгийн 2003 оны "Beauty Hassi" хувилбарыг бүтээгчид гол дүрийн жүжигчин дур булаам Мона Сингх-д шүдний аппарат, нүдний шил зүүлгэж, хуучны хувцас өмсүүлэн танигдахын аргагүй болгожээ.

Энэтхэг

5 Орос

2005 онд гарсан Орос хувилбарыг “Не родись красивой” гэж нэрлэжээ. Катя Пушкарева, Андрей Жданов, Кира Воропаева болон бусад баатруудын хоорондын харилцаа үзэгчдийг татсан тул СТС телевизийн сувгийн рейтинг маш хурдан дээшилжээ. Гол дүрийг жүжигчин Нелли Уварова бүтээснийг та бид мэднэ.

Орос

6 АНУ

Америкийн "Ugly Betty" нь 4 улиралтай (2006-2010) бөгөөд тухайн улсын хамгийн алдартай цувралуудын нэг болжээ. 

АНУ

7 Мексик

"Хамгийн царай муутай хөөрхөн охин" ("La fea más bella") цуврал нь 2006 онд Мексикийн дэлгэцнээ гарсан. Анжелика Вэйл гол дүр болох даргадаа хариу нэхэлгүй дурладаг Летигийн дүрд тоглодог. Анжелика бусдын адил шүдний аппарат, нүдний шил, инээдэмтэй хувцасны тусламжтай "нугасны муухай дэгдээхий" болжээ.

Мексик

8 Испани

Испанид 2006-2009 онд цацагдсан "Yo soy Bea" олон ангит кино нь тус улсын хамгийн алдартай телевизийн хөтөлбөрүүдийн нэг болжээ. Рут Нунес гол дүрд тоглосон юм.

Испани

9 Бельги

Бельгийн "Сара" олон ангит кино ч мөн улсдаа ихээхэн алдартай болж байжээ. "Нугасны муухай дэгдээхий" болж хувирсан Верле Батеннс орон нутгийн телевизийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналаар шагнагдаж байсан юм.

Бельги

10 Бразил

Энэхүү цувралын хамгийн сүүлд гарсан хувилбар нь 2009 онд Бразилчуудад хүрсэн "Bela, a Feia" юм. Гаднах төрхийг үл харгалзан карьераа бүтээж, хайр дурлалынхаа төлөө хичээдэг баатарлаг эмэгтэйн дүрийг Жизель Итие бүтээжээ.

Бразил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()