КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

Оросын уран бүтээлч Андрей Полетаев нь хотын гудамжинд өрнөх хүмүүсийн өдөр тутмын амьдралыг бидний хэрэглэдэг жирийн балыг ашиглан гайхалтайгаар дүрсэлдэг аж. Түүний бүтээлүүд нь гэрэл зурагтай андуурмаар бодьтой байдаг бөгөөд тэрээр нэг зураг зурахын тулд дор хаяж 200-300 цаг зарцуулдаг гэнэ.  Ингээд та бүхэнд балаар зурсан гайхалтай бүтээлүүдийг толилуулж байна.

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд

Жүжигчид авьяастай байхаас гадна заримдаа танигдахын аргагүй өөрчлөгдөх шаардлагатай болдог. Ялангуяа үс засалт, нүүр будалт, хувиргалт, маск, хувцаслалтын ачаар тэд дэлгэцийн өмнө яг л өөр хүн шиг харагдах нь бий. Ингээд бидний сайн мэдэх алдартай жүжигчид ямар уран бүтээл дээр хэрхэн хувирч байсныг хамтдаа харцгаая.

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд Хадгалах

Хосуудын аз жаргалтай мөч бүхнийг дүрсэлсэн зургууд

Контемпорари уран бүтээлч, зураач Аманда Олеандер хэмээх америк бүсгүй 2015 онд өөрийн жинхэнэ хайр, "нэгэн биеийн нөгөө тал"-аа олжээ. Түүнээс хойш тэрээр өөрийн сэтгэл мэдрэмжиндээ тулгуурлан хайр дурлалын бүхий л нандин зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх болсон байна. Ингээд та бүхэнд хосуудын жинхэнэ аз жаргал гэж юу болохыг тод томруунаар харуулсан Амандагийн уран бүтээлүүдээс толилуулъя.

Хосуудын аз жаргалтай мөч бүхнийг дүрсэлсэн зургууд Хадгалах
2019-02-03, 15:52

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль

Гайхалтай хэмнэл, өнгө аяс бүхнийг цогцлоож чадсан “Coachella”-ийн хөгжмийн фестивал амжилттай үргэлжилж байна. Тус наадамд энгийн залуусаас гадна урлаг соёлын алдартай уран бүтээлчид хүртэл маш өргөнөөр оролцон, үзэж сонирхдог болоод нилээдгүй хугацааг ардаа үдэж байгаа юм. Ингээд та бүхэндээ тус наадмын сонин сайхан болоод ирсэн зочдыг танилцуулъя.

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль Хадгалах

Хамгийн дур булаам 10 супер эмэгтэй

Та бүхэндээ супер баатруудын дүрийг бүтээсэн 10 жүжигчин бүсгүйг танилцуулж байна. Тэд өөрсдийн эдгээр дүрүүдээр дүрээр бидний зүрх сэтгэлд хоногшон үлдсэн билээ. Таны бодлоор аль илүү дур булаам бөгөөд тачаангуй харагдаж байна?...

Хамгийн дур булаам 10 супер эмэгтэй Хадгалах

2017 онд нээлтээ хийх аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даахад хүргэж, ямар ч хүнд өөрийн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэдэг билээ. Харин та хэзээ хамгийн сүүлд ухаан балартаж, жихүүдэс төрөм аймшгийн кино үзсэн бэ? Бид өнөөдөр та бүхэндээ 2017 онд нээлтээ хийх шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Адал явдал, сонин хачин зүйлсд дурлагсад эдгээр киног үзэхгүй бол харамсаад ч барахгүй юм. 

2017 онд нээлтээ хийх аймшгийн кинонууд Хадгалах

Хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн Диснейн хүүхэлдэйн кинонууд

Алдарт Диснейн хүүхэлдэйн кинонууд нь нэгийг бодогдуулж, сэтгэл зүрхэнд хоногшиж чаддаг гайхалтай бүтээлүүд билээ. Гэвч тэдгээр кинонд гарах сэтгэл өвтгөж, зүрх зүсэх хэсгүүд бидний хүүхэд насны сайхан дурсамжийг үгүй хийж, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Чухам ямар киноны, аль хэсгүүд олон нийтээс шүүмжлэл хүртэж, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн Диснейн хүүхэлдэйн кинонууд Хадгалах

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (III хэсэг)

Робинзон Крузогоос эхлээд хүнд нөхцөлд амьд гарч чадсан хүмүүсийн тухай кино олон бий. Гэхдээ та тэдгээр кинонууд дээр гардаг аргуудыг хэцүү байдалд орсон үедээ хэрэглэнэ гэж бодож байвал том эндүүрчээ. Учир нь кинон дээр гарч буй ихэнх зүйлс ор мөргүй худал байдаг юм. Үүнийг батлах хөгжилтэй хэрнээ танин мэдэхүйн мэдлэгийг тань тэлэх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (III хэсэг) Хадгалах
2019-05-02, 12:40

Хүмүүсийн сайн мэдэх кинонуудад эдгээр жүжигчид тоглох байжээ

Та бидний сайн мэдэх олон киноны дүрүүдэд огт өөр жүжигчдийг төлөвлөж байсан гэдэг. Одууд заримдаа өөрт нь тавьсан саналаас ашиг сонирхолын зөрчилдөөн юм уу, эрүүл мэндийн шалтганаас болоод татгалздаг. Ямар ямар жүжигчид, эдгээр кинонуудад чухам юуны улмаас тоглохоос татгалзаж байсан бэ гэдгийг та бүхэнтэй хуваалцах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүмүүсийн сайн мэдэх кинонуудад эдгээр жүжигчид тоглох байжээ Хадгалах

"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс

Нэгэн удаа Жоан Роулинг “Харри Поттер” киноны бусдын дургүй, зэвүүг хүргэдэг Драко Малфойг маш олон эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болохыг мэдээд их гайхсан байна. Эцэст нь тэрээр охид бүсгүйчүүд муу залууст татагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ түүний таамаг буруу ч байж болох юм. Үнэн хэрэгтээ Драко гадаад төрхөөрөө төдийгүй өөрийн хийж буй үйлдлээрээ бусдын хайрыг татдаг байсан бололтой. Ингээд Драко Малфойг сайн залуу байсныг батлах баримтуудыг хүргэе.

"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс Хадгалах

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид

Жүжигчин хүний мэргэжил гэдэг ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан ажил бөгөөд үзэгчдэд киног илүү бодит мэт санагдуулахын тулд зарим саад бэрхшээлтэй өөрийн биеэр нүүр тулж, гэмтэж бэртдэг байна. Үзэж буй бидэнд шүүмжлэх маш амархан байдаг бол жүжигчдэд дүрээ бүтээж, амьдруулна гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг ажээ. Тэгвэл хамтдаа алдартай жүжигчдийн бүтээсэн хамгийн хэцүү дүрүүдтэй танилцацгаая.

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид Хадгалах

Бодит явдлаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой 20 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд илүүтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, догдлол, баяр хөөрийг мэдрүүлж чаддаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ бодит амьдралаас сэдэвлэн бүтсэн гайхалтай кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Бодит явдлаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой 20 кино Хадгалах