Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид

Жүжигчин хүний мэргэжил гэдэг ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан ажил бөгөөд үзэгчдэд киног илүү бодит мэт санагдуулахын тулд зарим саад бэрхшээлтэй өөрийн биеэр нүүр тулж, гэмтэж бэртдэг байна. Үзэж буй бидэнд шүүмжлэх маш амархан байдаг бол жүжигчдэд дүрээ бүтээж, амьдруулна гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг ажээ. Тэгвэл хамтдаа алдартай жүжигчдийн бүтээсэн хамгийн хэцүү дүрүүдтэй танилцацгаая.

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Брэд Питт (Brad Pitt) - "Troy"

Жүжигчин Брэд Питт "Troy" киноны Ахилль (Achilles) баатрын дүрийг бүтээсэн бөгөөд кинонд гардаг аварга биетэй Боагриус (Boagrius)-тэй тулалдаж байгаа хэсгийг бичүүлэхдээ тэрээр өсгийгөө гэмтээсэн байна. Брэдийн хөлөө бэртээснээс болж кино зураг авалт хэдэн хоногоор хойшилж байсан бөгөөд киноны төгсгөлд домогт Ахилль баатар шагайн тус газраа харвуулан амиа алдаж байгаагаар гардаг билээ. Энэ хэсгийг Брэд Питтийн хөл бэртсэнээс үүдэж, ингэж төгсгөх санааг кино найруулагчийн зүгээс гаргаж байсан гэх сонирхолтой түүх байдаг байна. 

Брэд Питт (Brad Pitt) - "Troy"

14 Кино багийнхан - "The Blair Witch Project"

Аймшгийн төрөл жанрын кино болох "The Blair Witch Project" киноны зураг авалтыг хийхдээ ой модон дотор хэд хэдэн камер байршуулсан бөгөөд энэ нь жүжигчдийн нүүр хувирал болон киноны хэсгүүдийг камерын хальснаа буулгах зорилготой байжээ. Гэвч киноны зураг бүрмөсөн авагдаж, дууссаны дараа монтаж хийж байх явцад тэдний бичиж авсан дуу чимээнээс тэс өөр, бяцхан хүүхдүүдийн ой модонд уйлах чимээ камерын хальснаа бичигдэн үлдсэн байна. Кино багийнхны хувьд өмнө нь олон аймшгийн кино хийж байсан туршлагатай хамт олон байсан бөгөөд хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй учраас маш ихээр балмагдаж, айж байсан тухайгаа хэлж байжээ.

Кино багийнхан - "The Blair Witch Project"

13 Эштон Катчер (Ashton Kutcher) - "Jobs"

Жүжигчин Эштон Катчер "Apple Inc" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Jobs" киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр киноны зураг авалтын явцад хоолны дэглэм барих шаардлагатай болжээ. Гэвч энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бие нь гэнэт муудахад хүргэсэн байна. Тэрээр хэдэн хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон бөгөөд цусан дахь инсулиных нь хэмжээ хэт ихэсч, амь насанд нь хүртэл аюул учруулах шахжээ.

Эштон Катчер (Ashton Kutcher) - "Jobs"

12 Диани Кругер (Diane Kruger) - "Inglourious Basterds"

Кино найруулагч Күэнтин Тарантино (Quentin Tarantino)-ийн найруулсан кинонууд хамгийн өвөрмөц, онц сонирхолтой кинонууд байх нь бий. Тэр ч үүднээсээ кино зураг авалт жүжигчдийн тэсвэр тэвчээр, хатуужлыг жинхэнэ утгаар нь сорьдог байна. Тэгвэл жүжигчин Диани Кругерийн тоглосон уг кинонд Брижет вон Хаммерсмарк, Ханс Ландад багалзуурдуулж буй хэсэг гарах бөгөөд үхлийн ирмэг дээр ирж буй эмэгтэйн дүрд жүжигчин Диани гайхалтай бүтээсэн юм. Харин найруулагч Тарантино Хансийн дүрд тоглосон жүжигчин Кристоф Уолц (Christoph Waltz)-оос бүсгүйг жинхнээсээ хүчтэй багалзуурдахыг шаардсан бөгөөд энэ нь Дианиг золтой тэнгэрийн оронд аваачаагүй аж. Бүсгүй хэсэг хугацаанд ухаан алдсан бөгөөд кино багийнхан яаралтай түргэн дуудсан байна.

Диани Кругер (Diane Kruger) - "Inglourious Basterds"

11 Кино багийнхан - "Alien"

Райдли Скотт (Ridley Scott)-ийн гол дүрийг бүтээсэн "Alien" киноны зураг авалтыг хийж байх явцад нэгэн хачирхалтай гэмээр зүйл болсон нь Вероника Картрайт (Veronica Cartwright) кинонд гарч ирэх харийнхныг зураг авалт эхлэхээс өмнө ямархуу хувцастай, яаж гарч ирэхтэй танилцаагүй байсан бөгөөд гэнэт гарч ирсэн харийнхныг хараад ухаан алдаж, унана гэж хэн санах билээ. Аз болоход кино багийнхан түүнийг тэр дор нь эмнэлэгт хүргэжээ.

Кино багийнхан - "Alien"

10 Лиам Нийсон (Liam Neeson) - "Love Actually"

"Love Actually" гэх кинонд жүжигчин залуу эхнэрээ хорт хавдрын улмаас алдаж буй тухай гардаг билээ. Дүрээ илүү бодит мэт бүтээхийн тулд найруулагч Лиамд хандан "Чи яг өөрийнхөө эхнэрээ хорт хавдраар алдах гэж байгаа юм шиг жүжиглэх хэрэгтэй байна" гэж хэлж байсан юм. Харин кино зураг авалт дуусч, кино ч нээлтээ хийсэн бөгөөд энэ явдлаас хойш 6 жилийн дараа 2009 онд Лиамын эхнэр Наташа Ричардсон (Natasha Richardson) цанаар гулгаж байх үедээ хүнд гэмтэж, тархины хорт хавдраар бурхан болсон байна. Тэд хамтдаа 15 жил амьдарсан сайхан хосууд байсан юм.

Лиам Нийсон (Liam Neeson) - "Love Actually"

9 Хүүхдүүд - "Willy Wonka and the Chocolate Factory"

Уг кинон дээр хүүхдүүдийн дуу чимээ их гарах бөгөөд эдгээр хэсгүүдийг авахдаа кино багийнхан олон хүүхдүүдийг ашигласан гэдэг. Жинь Уайлдер (Gene Wilder)-ийн гол дүрийг бүтээсэн кинон дээр нэгэн хачирхалтай зүйл болсон нь хонгил дахь зураг авалтыг хийж байх явцад гэнэт хүн бүрийг айдаст автуулсан сонин дуу чимээ гарсан бөгөөд тэнд байсан хүүхдүүд гэлтгүй кино багийнхан болон жүжигчид бүгдээрээ айдаст автсан байна. Тухайн үед жүжигчин Денис Никерсон (Denise Nickerson) хүүхдүүдийг айх хэрэггүй, ийм зүйлс болдог юм гэж хэлж байсан ч гэсэн, өөрөө маш их айж байсан гэдгээ хожим хэлж байжээ.

Хүүхдүүд - "Willy Wonka and the Chocolate Factory"

8 Типпи Хедрен (Tippie Hedren) - "Birds"

1963 онд анх олны хүртээл болсон 'Birds" киноны зураг авалтын үеэр хачирхалтай зүйл болсон бөгөөд киноны гол дүр болох Мелани Дэниелс (Melanie Daniels)-ийн дүрд тоглосон жүжигчин бүсгүй Типпи киног илүү бодит мэт болгохын тулд шувуудтай биечлэн харицах хэрэгтэй болжээ. Гэвч шувуудын нэг нь бүсгүй рүү дүүрч, хөнгөхөн гэмтэл учруулаад авсан байна. Ямар нэгэн байдлаар хүнд гэмтээгүйг харсан кино багийнхан санаа амар зураг авалтаа цааш үргэлжлүүлжээ.

Типпи Хедрен (Tippie Hedren) - "Birds"

7 Жэйсон Миллер (Jason MIller) - "The Exorcist"

Найруулагч Уиллиам Фридкин (William Friedkin) киног илүү олон хүний сэтгэлд хүргэхийн тулд кино зураг авалтын багагүй хэсгүүдийг бодитоор авсан байдаг ажээ. Тухайлбал Эллен Бөрстин (Ellen Burstyn)-ийн Рийген (Reagen)-д алгадуулдаг болон Каррас (Karras) ламтан руу чөтгөр шүглэсэн охин бөөлжиж буй хэсгүүд нь бүгдээрээ хуурамч биш бөгөөд энэ нь жүжигчин Жэйсоний уурыг тухайн үедээ багагүй хүргээд авсан байна. Хэдийгээр бөөлжис биш ч гэлээ, хүн идэхийн аргагүй болсон ногоотой шөлийг хүнсний будганд оруулж, ногоон өнгөтэй болгон, зураг авалтандаа ашиглаж байсан юмсанж.

Жэйсон Миллер (Jason MIller) - "The Exorcist"

6 Майкль Ж.Фокс (Michael J.Fox) - "Back to the Future III"

Бидний сайн мэдэх "Back to the Future III" кинонд гол дүрийн жүжигчин залуу Майкль дүүжлэгддэг хэсэг гарах бөгөөд энэ хэсгийг маш олон удаа авсан байна. Үүнээс үүдэж, жүжигчин залуу цөөнгүй удаа хөнгөхөн бэртээд авчээ. Нэг удаагийн зураг авалтын дээр амь насаа ч алдаж болзошгүй нөхцөлд байдалд орж байсан талаар киноны найруулагч хожим дурсаж, ярьсан байдаг аж. Амьсгаа нь боогдсон жүжигчин залуу 1 минутын турш ухаан алдсан бөгөөд ажилчид тэр даруйд нь арга хэмжээ авч, олсыг тасласан байна. 

Майкль Ж.Фокс (Michael J.Fox) - "Back to the Future III"

5 Роберт Доуни Жуниор (Robert Downey Jr.) - "Less Than Zero"

Киноны гол дүрийн залуугийн амьдралыг үзэгчдэд илүү бодитой гаргаж өгөх үүднээс жүжигчин залуу жинхнээсээ хар тамхи татдаг байжээ. Тэрээр энэ талаараа "Киноны дүр мансууруулах бодис хэрэглэдэг залуугийн тухай байсан. Тиймээс надад хэрэглэхээс өөр арга байгаагүй ээ. Тэгээд ч би чинь жүжигчин шүү дээ" гэж хэлж байсан байна. 

Роберт Доуни Жуниор (Robert Downey Jr.) - "Less Than Zero"

4 Вигго Мортенсен (Vitto Mortensen) - "The Lord of the Rings"

Алдарт бөгжний эзэн цувралын "The Two Towers" анги дээр киноны гол дүрүүдийн нэг Арагорн (Aragorn)-ийн кинонд гарах хэсгийн зураг авалтыг хийж байх үед жүжигчин залуу золтой усанд живчихээгүй гэнэ. Түүнийг зураг авалтаа хийлгүүлж байхад гэнэт далайн давалгаа үүсч, жүжигчнийг далайн түрлэг авч явжээ. Балмагдсан кино багийнхан яаран ус руу ойртоход залуу аз болоход яагаачгүй гараад ирсэн байна. Түүний усанд сэлж чаддаг байсан авъяас амийг нь аврана гэж хэн санах билээ.

Вигго Мортенсен (Vitto Mortensen) - "The Lord of the Rings"

3 Исла Фишер (Isla Fisher) - "Now You See Me"

Илбийн гайхамшгийг үзүүлсэн "Now You See Me" киног мэдэхгүй, үзээгүй хүн гэж байхгүй биз ээ. Саяхан уг киноны II анги дэлхий даяар нээлтээ хийгээд байсан билээ. Тэгвэл уг киноны I анги дээр жүжигчин бүсгүй Исла усан дотор цоожлогдсон байдалтай гардаг хэсгийн зураг авалтыг авах үеэр тэрээр хэд хэдэн удаа ухаан алдаж байжээ. Нэлээн хэдэн удаагийн зураг авалтын дараа уг хэсгийг амжилттай авсан бөгөөд жүжигчин бүсгүй энэ талаараа "Надад үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би жүжигчин хүн шүү дээ гэж өөрийгөө зоригжуулсан" хэмээн хэлжээ. 

Исла Фишер (Isla Fisher) - "Now You See Me"

2 Стив Кэрелл (Steve Carell) - "40 Year Old Virgin"

"The 40 Year Old Virgin" киноны гол дүрийн залуугийн цээжний үсийг авч буй хэсгийг камерын хальснаа буулгахдаа гол дүрийг бүтээсэн жүжигчин залуу Стивийн цээжний үсийг ургуулж, авсан гэдгийг та өмнө нь сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, үнэхээр ийм зүйл болж байжээ. Тэр үед вакс гэх зүйл гараагүй байсан бөгөөд кинонд наалтаар цээжнийх нь үсийг хуу татан авдаг байна.

Стив Кэрелл (Steve Carell) - "40 Year Old Virgin"

1 Жон Траволта (John Travolta) - "Face/Off"

1997 онд жүжигчин залуу "Face/Off" гэх нэртэй киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд кинонд тэрээр өөрийн хүүгээ буудан хөнөөж байгаа тухай гардаг байна. Харин энэхүү киноноос 12 жилий дараа кинон дээр гардаг шиг үйл явдалтай Жон нүүр тулгарсан бөгөөд тэрээр гэр бүлийнхнийхээ хамтаар Багам (Bahama)-ийн арлуудаар аялж явахдаа 16 настай Жефф (Jeff) гэх хүүгээ золгүйгээр алдсан юм.  

Жон Траволта (John Travolta) - "Face/Off"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()