2017 онд нээлтээ хийх аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даахад хүргэж, ямар ч хүнд өөрийн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэдэг билээ. Харин та хэзээ хамгийн сүүлд ухаан балартаж, жихүүдэс төрөм аймшгийн кино үзсэн бэ? Бид өнөөдөр та бүхэндээ 2017 онд нээлтээ хийх шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Адал явдал, сонин хачин зүйлсд дурлагсад эдгээр киног үзэхгүй бол харамсаад ч барахгүй юм. 

2017 онд нээлтээ хийх аймшгийн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Bye Bye Man"

Нээлт: 2017 оны 1-р сарын 13

Найруулагч: Стейси Тайтль (Stacy Title)

Гол дүрд: Дуглас Смит (Douglas Smith)

Үйл явдал: Коллежийн гурван оюутан санамсаргүй байдлаар "Bye Bye Man" гэх аймшигт зүйлтэй холбогдож, айдас төрүүлэм үйл явдалтай нүүр тулах болно. Тэдний энэхүү нөхцөл байдлаас гарах цор ганц арга зам нь "Bye Bye Man"-ийн тухай огт бодохгүй, ярихгүй байх явдал юм. Гэвч энэ нь маш хэцүү байх бөгөөд нэрийг нь хэлэх төдийд "Bye Bye Man" тэднийг ангуучлах аж. 

"The Bye Bye Man"

2 "Split"

Нээлт: 2017 оны 1-р сарын 20

Найруулагч: М. Найт Шьямалан (M. Night Shyamalan)

Гол дүрд: Жеймс МакЭвой (James McAvoy), Аня Тейлор-Жое (Anya Taylor-Joy)

Үйл явдал: Тус кинонд Кевин гэх сэтгэцийн өөрчлөлттэй залуугийн тухай өгүүлэх бөгөөд түүний биед 24 өөр хүн солигдон ордог ажээ. Тэрээр 3 охиныг хулгайлснаар үйл явдал эхлэх бөгөөд охид түүний байнга хувьсан өөрчлөгдөхийг ашиглаж, зугтахыг оролдох болно. 

"Split"

3 "Rings"

Нээлт: 2017 оны 2-р сарын 3

Найруулагч: Ф. Хавьер Гутьеррес (F. Javier Gutiérrez)

Гол дүрд: Матильда Латз (Matilda Lutz), Алекс Рое (Alex Roe)

Үйл явдал: 2002 онд хийгдэж байсан "Ring" киноны дараагийн анги болон гарсан тус уран бүтээлийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс олон байгаа юм. Худагнаас гарч ирэх урт үстэй, аймшигтай бүсгүйн бичлэгийг үзсэн хүн долоо хоногийн дараа үхнэ гэх хэллэг нь энэхүү киноны гол хэсэг билээ. Нэгэн залуу тус бичлэгийг олж үзсэн бөгөөд түүнийг долоо хоногийн дараа үхнэ гэж зөгнөх болно. Харин түүний найз бүсгүй хайртай залуугаа аврах гэж адал явдал, айдастай тулах ажээ.

"Rings"

4 "A Cure For Wellness"

Нээлт: 2017 оны 2-р сарын 17

Найруулагч: Гоур Вербински (Gore Verbinski)

Гол дүрд: Дэйн ДеХан (Dane DeHaan)

Үйл явдал: Хүмүүсийг өвөрмөц, сонин аргаар эмчилдэг гэх нэгэн сувилалын газраас захирлыгаа авахаар ирсэн залууд тохиолдох хачирхалтай зүйлсийн тухай уг кинонд өгүүлнэ. Тэрээр сувилалын эмчтэй уулзсаны дараа буцахаар замдаа гартал осолдож, өнөөх сувилалд буцаад хүргэгддэг байна. Харин түүнийг эмчлэхдээ хачирхалтай аргууд хэрэглэж байсан бөгөөд залуу уг газарт орших аймшигт нууцыг мэдэж, хачин жигтэй зүйлстэй нүүр тулгарах юм. 

"A Cure For Wellness"

5 "Jeepers Creepers 3"

Нээлт: Тодорхойгүй

Найруулагч: Виктор Салва (Victor Salva)

Гол дүрд: Жина Филпс (Gina Philips), Жонатан Брек (Jonathan Breck)

Үйл явдал: Дарри гэх өсвөр насны хүүтэй Триш Женнер гэгч 23 жилийн өмнө ахыгаа аймшигтайгаар алдсан юм. Харин бүсгүй гэнэт хүүгээ ахтайгаа адил тохиолдлоор үхэж байна гэж орой бүр зүүдлэх болсон бөгөөд хүүгээ аврахын тулд бүхнийг хийх болно. 

"Jeepers Creepers 3"

6 "Death House"

Нээлт: Тодорхойгүй

Найруулагч: Харрисон Смит (Harrison Smith)

Гол дүрд: Кейн Ходдер (Kane Hodder), Барбара Крэмптон (Barbara Crampton)

Үйл явдал: "Death House" гэх нэрээр алдаршсан нууц шоронд шинээр 2 залуу очих болно. Тэд үхлийн байшингаас амьд гарах гэж олон саад бэрхшээлтэй тулгарах бөгөөд айдас төрүүлж, нуруугаар хүйт даахуйц үзэгдлүүд олон гарах аж. 

"Death House"

7 "Get Out"

Нээлт: 2017 оны 2-р сарын 24

Найруулагч: Жордан Пийл (Jordan Peele)

Гол дүрд: Даниел Калууяа (Daniel Kaluuya)

Үйл явдал: Крис гэх нэртэй Африк Америк залуу найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцахаар хотоос гарч, гэрт нь ирнэ. Харин бүсгүйн гэр бүлийнхэн, тэдний ажилчид гээд бүх зүйлс нэгэн нууцыг агуулж, залууг ангуучилж байгаа мэт санагдана. Энэ явдал цааш үргэлжилж, аймшигтай зүйлс ар араасаа тохиолдох болно. 

"Get Out"

8 "The Belko Experiment"

Нээлт: 2017 оны 3-р сарын 17

Найруулагч: Грег МакЛин (Greg McLean)

Гол дүрд:  Жон Галлахер (John Gallagher, Jr.), Тони Голдвин (Tony Goldwyn)

Үйл явдал: Нэг өдөр компаний ажилчид бүгд түгжигдэж, бусдын тоглоомын золиос болох аж. Тэд хамтран ажиллагсдаа алах ёстой бөгөөд үгүй бол өөрсдөө үхэх аймшигтай сонголтын ирмэг дээр ирэх болно. Харин тэд олон жил хамт ажилласан нөхдийгөө алж чадах болов уу?

"The Belko Experiment"

9 "Keep Watching"

Нээлт: 2017 оны 3-р сарын 24 

Найруулагч: Шон Картер (Sean Carter)

Гол дүрд: Белла Төрн (Bella Thorne)

Үйл явдал: Зартай гурван цуврал алуурчид нэгэн гэр бүлийнхнийг барьцаалж, тэднийг өөрсдийн зугаа гаргах тоглоом болгоно. Хэрэв тэд нэгнээ алж чадвал өөрсдөө амьд гарна, чадахгүй бол хамтдаа үхэх дүрэмтэй бөгөөд тэднийг камераар ажиглаж, аймшигт даалгаврууд өгөх аж.

"Keep Watching"

10 "The Dark Tapes"

Нээлт: 2017 оны 3-р сар 

Найруулагч: Винсент Жи. Гуастини (Vincent J. Guastini)

Гол дүрд: Эмилия Арес Зорян (Emilia Ares Zoryan), Даниэлла Баэз (Danielle Baez)

Үйл явдал: Та эндээс сүнс, чөтгөр, мангас, яргалал, тарчлал гэх мэт бүгдийг олж харах болно. Энэ нь шинжлэх ухааны баримттай, аймшигт үзэгдлүүдийг нэгтгэж кино болгосон бүтээл бөгөөд нээлтээ хийгээгүй байгаа боловч аль хэдийн кино наадмуудын 22 номинацид нэр дэвшээд байгаа юм. 

"The Dark Tapes"

11 "Annabelle 2"

Нээлт: 2017 оны 8-р сарын 11

Найруулагч: Дэвид Ф. Сандберг (David F. Sandberg)

Гол дүрд: Стефани Сигман (Stephanie Sigman), Талифа Бэйтман (Talitha Bateman), Люлю Уилсон (Lulu Wilson)

Үйл явдал: 2014 онд дэлгэцнээ гарч, 257 сая долларын ашиг олж байсан "Annabelle" киноны дараагийн анги гарах өдөр ойртсоор байна. Энэ удаагийн ангид нэгэн бяцхан охинд тохиолдох аймшигт адал явдал таныг хүлээж байна.

"Annabelle 2"

12 "It"

Нээлт: 2017 оны 9-р сарын 8

Найруулагч: Андрес Мусчьети (Andrés Muschietti) 

Гол дүрд: Билл Скарсгард (Bill Skarsgård), Николас Хамилтон (Nicholas Hamilton)

Үйл явдал: Дерри хотод хүүхдүүд нэг нэгээр алга болж, зөвхөн тэдний цогцос нь олдох болно. Харин  'The Barrens' хэмээн алдаршсан 7 хүүхэд Пеннивайс гэх алиалагчтай тааралдаж, аймшигт үйл явдлууд өрнөх аж. 

"It"

13 "Friday the 13th"

Нээлт: 2017 оны 10-р сарын 13

Найруулагч: Брек Эйснер (Breck Eisner)

Гол дүр: тодорхойгүй

Үйл явдал: Өмнөх цувралуудыг аймшигтай болгож, олон хүний амийг хороож байсан Жэйсон Воорхис эргэж ирэхээр болжээ. Харин энэ удаад хэн хохирогч болж, ямар үйл явдалтай тулгарахыг та киноноос хүлээн авч үзээрэй. 

"Friday the 13th"

14 "Insidious 4"

Нээлт: 2017 оны 10-р сарын 20

Найруулагч: Адам Робител (Adam Robitel)

Гол дүрд: Спенсер Лок (Spencer Locke), Лин Шэй (Lin Shaye)

Үйл явдал: "Insidious" киноны 4-р анги гарч, хүмүүсийг айдаст автуулах хугацаа ойртсоор байна. Хэдийгээр энэхүү уран бүтээлд чухам ямар үйл явдал гарах нь тодорхой бус байгаа ч, таныг айдаст автуулж, нуруугаар хүйт даалгана гэдэгт итгэлтэй байна. "Insidious" киноны эхний анги нь нийтдээ 97 сая доллар, 2-р анги нь 161 сая доллар, 3-р анги нь 112 сая долларын ашгийг тус тус олсон байдаг ажээ. 

"Insidious 4"

15 "Saw: Legacy"

Нээлт: 2017 оны 10-р сарын 27

Найруулагч: Питер болон Майкл Спейриг (Peter and Michael Spierig)

Гол дүрд: Тобин Бэлл (Tobin Bell), Жон Кор (Jon Cor)

Үйл явдал: Алдарт "Saw" киноны дараагийн анги болох "Saw: Legacy" кино хийгдэж байгаа билээ. Аймшигтай яргалал, тамлал, амьд гарахыг хүссэн тэмцэл, онц сонирхолтой тус уран бүтээлийг хүн бүхэн үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

"Saw: Legacy"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()