Хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн Диснейн хүүхэлдэйн кинонууд

Алдарт Диснейн хүүхэлдэйн кинонууд нь нэгийг бодогдуулж, сэтгэл зүрхэнд хоногшиж чаддаг гайхалтай бүтээлүүд билээ. Гэвч тэдгээр кинонд гарах сэтгэл өвтгөж, зүрх зүсэх хэсгүүд бидний хүүхэд насны сайхан дурсамжийг үгүй хийж, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Чухам ямар киноны, аль хэсгүүд олон нийтээс шүүмжлэл хүртэж, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн Диснейн хүүхэлдэйн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Finding Nemo" - Корал

Бяцхан Немогийн түүхийг өгүүлэх энэхүү уран бүтээлийн эхэнд сэтгэл өвтгөм хэсэг гардгийг та бүхэн мэдэх биз ээ. Немогийн аав Марлен, ээж Корал нар нь түрснүүдээ харан, хамгаалж байтал гэнэт махчин загас хүрч ирж, түрснүүд болон ээж Коралыг нь идэж, сэтгэл сэртхийлгэм аймшигт үйл явдал болж өнгөрдөг. Корал түрснүүдээ хамгаалах гэсэндээ өөрийн амиа золионд гаргаж, эх хүн гэж ямар гайхалтай сэтгэлийн хаттай болохыг тод харуулсан юм. Гэвч энэхүү аймшигт хэсэг нь хүүхдүүдийн аз жаргалыг үгүй хийж, уйтгар гунигт автуулсан төдийгүй айдсыг мэдрүүлж, бяцхан зүрхийг нь түгшээж орхидог. Кино багийнхан олон мянган түрсийг ээжийнх нь хамт үхүүлж, Марленд ганц бяцхан загас үлдээсэн нь Немо билээ. 

"Finding Nemo" - Корал

2 "Tarzan" - Калагийн хүү

Киноны эхэн хэсэгт Кала гэх горилла бяцхан хүүгээ баранд идүүлж, амьдын хагацал үзэж буйгаар дүрсэлдэг. Үрээ алдсан эхийн сэтгэл тайтгаралгүй явсаар эцэг эхээ алдсан хүүг олж, өсгөдөг билээ. Энэхүү уран бүтээлд хэд хэдэн удаа аймшигтай үхлийг тодоор үзүүлж, бяцхан үзэгч хүүхдүүдэд буруу зүйлсийг сурталчилдаг аж. 

"Tarzan" - Калагийн хүү

3 "The Incredibles" - Синдром

Супер гэр бүлийн гишүүд өөрсдийн гайхамшигт авьяас чадварыг ашиглаж, дэлхийг авардаг. Харин тэдний дайсан болох Синдром нь эцсийн мөчид супер гэр бүлийн хамгийн отгон гишүүнийг авч зугтдаг боловч бяцхан хүү чөтгөр болон хувирч хорон санаатангаас мултардаг аж. Тухайн мөчид Синдромын хувцасны нөмрөг хажуугаар нь өнгөрч явсан онгоцны сэнсэнд орооцолдож, улмаар амь насыг нь авч оддог. Ингээд бодоход аймшигтай онгоцны сэнс рүү орсон хэн ч байлаа гэсэн хэдэн хэсэг болж хуваагдаж дэндүү хэрцгийгээр амиа алдах нь тодорхой болохыг үүнээс харж болох юм. Тэгвэл бага насны хүүхэд энэ хэсгийг үзэхэд үнэхээр тохиромжтой гэж үү? 

"The Incredibles" - Синдром

4 "Treasure Planet" - "Mr. Scroop"

Уран зөгнөлт, утга төгс уг уран бүтээлд ч мөн хүүхдүүд үзэхэд тохиромжгүй хүнд хэсэг гардаг. Гол дүрийн хүү болох Жим хорон санаатан "Mr. Scroop"-той хамт сансрын хөлөгт сууж, эрдэнэсийн гарагийг зорьж явтал сансрын шуурга тааралдаж, "Mr. Scroop" ганцаар олсноос тасарч, задгай сансарт хаягддаг билээ. Тэрээр задгай сансарт аажим аажмаар үхэж, амиа алдах бөгөөд энэ нь бага насны балчир хүүхдүүдэд сөрөг хүмүүжил олгох магадлалтай гэж тухайн үедээ яригдаж байсан юм.

"Treasure Planet" -  "Mr. Scroop"

5 "Aladdin" - Газим

Шунал нь ихэдсэн Газим, Аладдиныг дагаж, эрдэнэсийн агуйд хүрч ирдэг бөгөөд өөрийн саваагүй зангаасаа болж, хад чулуунд дарагдаж амиа алддаг юм. Тэрээр Аладдиныг агуйгаас гарч явсны дараа орж, алт эрдэнэс түүн, гарах гэтэл гэнэт агуй нурж аймшигтайгаар түүнийг хөнөөдөг билээ. Энэхүү аймшигт хэсэг кинонд дүрслэгддэггүй хэдий ч дотоод ертөнцдөө төсөөлж бодох төдийд ямар ч хүнд айдас төрүүлж, дотор давчдуулах нь ойлгомжтой юм.

"Aladdin" - Газим

6 "Mulan" - Шанью

Дайны сэдэвт хүүхэлдэйн кинон дундаас “Мулан” яахын аргагүй шилдэг юм. Киног үзэхэд сонирхолтойгоос гадна эртний Хятадын аж амьдрал, нөхцөл байдлыг тодорхой дүрсэлсэн байдаг билээ. Хятадын эзэнт улсад Хүннү гүрэн заналхийлж, тулалдаан болох үед Мулан уулын цасыг нурааж дайснаа дардаг. Гэвч Хүннү гүрний хаан Шанью цөөн тооны үнэнч цэргүүдтэйгээ амьд үлдсэнээр барахгүй Хятадын эзэн хааныг алахыг завдана. Мулан, Шаньютэй тулалдаж, дийлэх боловч тэр дор нь хөнөөж орхихын оронд салютаар буудаж зэрлэгээр хороодог билээ. Тус кино үзэхэд нүд баясгам ч гэлээ монгол хүүхдүүдэд өвөг дээдсийгээ тийм үзэшгүй муухай царайтай, харгис хэрцгий, бас дайсандаа дийлдсэн сул дорой нэгэн гэсэн бодол толгойд нь сууж орхивол яана? Уран сайхны кино гэдэг бол цэвэр “уран сайхны” бүтээл байдаг. Зохиолч, найруулагч нар киногоо сонирхолтой болгохын тулд юуг ч, яаж ч зохиож, түүхийг хааш нь ч мушгин гуйвуулж болно. Тиймээс “Мулан” хүүхэлдэйн киног монгол хүүхдүүд үзээд буруу ойлголттой үлдэх нь гарцаагүй юм.

"Mulan" - Шанью

7 "Good Dinosaur" - Хенри

Диснейн гайхалтай бүтээлүүдийн нэг болох "Good Dinosaur" киног та ч бас үзсэн гэж найдъя. Өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, биеэ даах чадварыг олж авах гэж хичээж яваа бяцхан Динозаврын тухай өгүүлдэг бөгөөд киноны эхэн хэсэгт түүний аав хүүгээ аврах гэж өөрөө хүчтэй усны урсгалд шидэгдэж, улмаар амиа алддаг. Зүрх зүсэгдэм энэхүү хэсэг нь сэтгэл санааг тайвгүйтүүлж, стресстүүлж эхэлдэг. Харин яагаад бага насны хүүхдүүд хагацал, зовлон зүдгүүр харж, сэтгэл санаагаа зовоох ёстой гэж? Тэд ердөө л инээж баясаж, хөгжилдөж байхад хангалттай биш гэж үү? 

"Good Dinosaur" - Хенри

8 "The Hunchback of Notre Dame" - Фролло

Хонхтой цамхагийн дээр Куазимодо, Фроддо нар тулалдаж, эцэст нь Фроддо тамын гал руу унаж, амьдаараа шатаж үхдэг. Амьдаараа шатна гээд төсөөлдөө? Үнэхээр хэрцгий бас аймшигтай санагдаж байгаа биз? Хүн хичнээн буруу зүйл хийсэн байлаа ч, үүнийг нь аймшигтайгаар тамлан гэсгээж байгааг хүүхдүүдэд харуулж, мэдрүүлэх нь хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. 

"The Hunchback of Notre Dame" - Фролло

9 "The Little Mermaid" - Урсула

Бяцхан лусын дагинын гайхалтай уянгалаг хоолойг авч, оронд нь хөл өгдөг хорон санаат шулмыг та санаж байгаа биз дээ? Харин киноны төгсгөлд Ариель, ханхүү Эрикийн хамтаар Урсулатай тэмцэлдэж, эцэст нь аймшигтайгаар хөнөөдөг аж. Гэхдээ заавал түүнийг алж байгаа хэсгийг тодоор харуулж, хэзээ ч мартаж чадахгүй нуруугаар хүйт даалгам үзэгдлийг тод томруунаар дүрслэх шаардлага байсан гэж үү? Энэ нь хүүхдүүдэд эерэг, сайнаар нөлөөлөхөөс илүүтэй муу муухай зүйлсийг үзүүлсэн тул маш олон эцэг эхчүүд Дисней кино компанид гомдол гаргасан байдаг юм. 

"The Little Mermaid" - Урсула

10 "The Lion King" - Сорвит

Ахыгаа алж, хаан суудалд санаархсан Сорвит цөөвөр чононуудтай нэгдэж, амьтдыг атгандаа оруулдаг хэдий ч, эцэст нь Симба гарч ирэн, Сорвитыг дарж, газар нутгаа буцаан авдаг. Буруу зүйлс ихийг хийж, атгаг санаа өвөртөлж явсан Сорвитын үхэл үнэхээр нүд хальтирмаар билээ. Нэгэн цагт хамтдаа зүтгэж явсан цөөвөр чононууд түүний эсрэг нэгдэж, барьж иддэг төдийгүй энэ нь үнэхээр зүрх шимшрүүлэм хэсэг аж.

"The Lion King" - Сорвит

11 "Beauty and the Beast" - Гастон

Тосгоны охин Беллд хайртай, эхнэрээ болгож авна гэж аархах анчин залуу Гастоны үхлийг үзэгч хүүхдүүд харахыг хүсдэггүй л болов уу? Араатантай тулалдаж байгаад цамхагийн оройгоос унаж үхэх түүний нүднээс айдас харагдаж, дараа нь юу болсон бол гэж төсөөлөх төдийд жихүүдэс төрж, нүд харанхуйлна. Олон арван метр цамхагийн дээрээс унасан тохиолдолд тархи нь бяцарч, үе мөчнүүд нь хугарч, цусанд булагдсан байх нь тодорхой. Харин ийм зүйлсийг хүүхдүүд төсөөлж бодох нь сэтгэхүйд нь сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. 

"Beauty and the Beast" - Гастон

12 "Bambi" - Бэмбигийн ээж

Уолт Дисней кино компани зэрлэг байгалийг дүрслэхдээ гарамгай. Үүний нэг том жишээ нь “Бэмби” хүүхэлдэйн кино юм. Тус кинонд өхөөрдөм хөөрхөн янзага хорвоод мэндлэн, тэнтэр тунтар гишгэлэн дэлхий ертөнцтэй танилцана. Хахир хатуу өвлийг давж, хаврын анхны ногоог баяр хөөр дүүрэн идэж байтал Бэмбигийн ээж анчин ирж байгааг мэдээд янзагаа зугтаалган, эргэж битгий хар гэж хэлдэг. Бэмби ээжийнхээ тушаалыг үг дуугүй даган зугтаж эхлэхэд ард нь буун дуу тасхийж, үзэгчдийн сэтгэлийг сэмрүүлдэг билээ. Аюулгүй болсон хөөрхий Бэмби ээжийгээ хоолойгоо сөөтөл дуудах боловч хариу гарахгүй.

Тэр хайсаар л байна,  гэвч хэзээ ч олохооргүй болсон байдаг шүү дээ. Эхээ алдсан бяцхан янзага, хүн төрөлхтний харгислалыг хараад хайр энэрлээр бялхаж яваа хүүхдүүд зүрх эмтрэн шаналж, магадгүй анх удаагаа үзэн ядалт гээч зүйлийг мэдэрч болох юм. Томчууд хүн төрөлхтөн харгис гэдгийг хэдийн мэддэг болсон байдаг ч, хүүхдүүд тийм бага балчир насандаа заавал үхэл хагацал харж, хүний хэрцгийллийг мэдрэх ямар хэрэг байна вэ? Хүүхэд гэдэг цагаан цаас л гэсэн үг. Түүн дээр юу бичнэ тийм л болж өсч торнино шүү дээ.

"Bambi" - Бэмбигийн ээж

13 "Tarzan" - Клейтон

"Тарзан" хүүхэлдэйн кинон дээр эсрэг дүрийн "Клейтон" үхлийн ирмэгт тулж ирээд, улмаар модны мөчирт орооцолдон, дүүжлэгдэж амиа алддаг. Гэвч энэхүү бүтээл нь хүүхдүүдэд зориулсан кино гэдгийг мартаж яав ч болохгүй. Тийм атал хүүхдүүдэд ийнхүү буруу үлгэр дуурайлал өгөхүйц дүрс, найруулгыг кинондоо оруулсан хэмээн алдарт кино компани асар том шүүмжлэлийг хүртсэн юм. "Дисней" кино компанийн бүтээсэн, энэхүү хэсэг хүн бүрийн дургүйг хүргэсэн үйлдэл болсон бөгөөд тэд ч өөрсдийн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн байдаг.

"Tarzan" - Клейтон

14 "The Lion King" - Муфаса

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны зурагт үзүүлсэн хэсэг дээр үзэгчдийн хамаг бие хөшиж, өөрийн эрхгүй нулимс мэлмэрдэг билээ.  Сорвитын уран ухаан, ов залийн дүнд Симба аюулд орж, эцэг болох Муфаса нь аврахаар ирдэг. Зовж зовж, хүүгээ аварсан Муфаса арайхийн аюулаас зайлан хад руу үсэрч гарч ирээд дүү Сорвитоосоо тусламж эрэхэд дүү нь яадаг билээ? Түлхэж орхидог шүү дээ. Ингээд Симбаг уран үгээрээ хуурч, хөөж явуулаад цөөвөр чононуудыг алахаар илгээдэг. Нөгөө гэр бүлийн элбэрэл, ахан дүүсийн хайр хаачив аа? Хүүхдүүд энэ киног үзээд ах, дүүдээ ингэж хандаж болно гэж бодвол яах вэ? Ээжүүд хүүхдүүддээ дүүгээ битгий зод гэж хэлэхэд нь хүүхэд нь өөдөөс нь “Сорвит ахыгаа алж, дүүгээ алах гэж оролдож болдог. Би яагаад болдоггүй юм?” гэж хэлбэл яах билээ?

"The Lion King" - Муфаса

15 "Up"- Элли Фредериксон

Том жижиггүй сайн мэдэх “Up” хүүхэлдэйн кино гайхалтай гэдэг нь гарцаагүй. Киноны эхний 10 минутын турш Карл Фредериксон (Carl Frederickson) хөөр хөгжөөнтэй Эллитэй танилцаж, адал явдлыг эрэлхийлж яваа хүүхэд насны найзууд болж байгааг харуулдаг. Ингээд хэдэн жилийн дараа тэдний нөхөрлөл үерхэл болон хувирч, сүүлдээ гэрлэдэг билээ.  Тэд нэг нэгэндээ ухаангүй хайртай нь ойлгомжтой. Тиймээс тэд хөгшрөх үед Карл Эллигийн мөрөөдлийн аялалын тухай санаж, байсан мөнгөө цуглуулан аялалын тасалбар авчирдаг ч, Элли хэтэрхий хөгширсөн тул ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэнэ.

Эцэст нь Карл оршуулгын хайрцагны өмнө сууж байгаа нь гардаг. Хэн ч харсан насан туршийнх нь хайр нас барсан нь ойлгомжтой. Үүнээс ч дор нь юу гээч, түүний өөрийн гараар бүтээн босгосон амьдрал ганцхан мөчийн дотор утга учиргүй болж, хамгийн хайртай хүнийхээ ердөө ганцхан хүслийг нь биелүүлж чадаагүй явдал юм. Хэдийгээр тэр амлалтандаа хүрч аялана гэсэн газар руугаа явдаг боловч Эллигийн хүсэл биелээгүй шүү дээ. Тиймээс бяцхан хүүхдүүдэд маань амьдралын хатуу хөтүү, бодит үнэнийг арай хэрцгийгээр харуулж, баяр хөөр дүүрэн ертөнцийг нь сүйрүүлж байгаа хэрэг яахын аргагүй мөн билээ.

"Up"- Элли Фредериксон

Үнэхээр бодоод байхад зарим хэсгүүд нь дэндүү харгис юм. Хүүхдэд зориулсан уран бүтээл атлаа заавал ингэж, хэрцгийгээр дүрүүдээ хөнөөх нь аймшигтай санагдаж байна. Харин танд ямар санагдаж байна вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()