За ингээд амалсан ёсоороо баяр наадмын бэлэг болгон та бvхнийхээ хамгийн их шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг єргєн барьж байна. Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ой тохиож байгаа болохоор нийт 89 фото зураг бэлтгэн орууллаа. За ингээд энэ цаг vед Монголын минь нvvр царай болж, эрчvvд бидний энгvй хайрыг булаан, амьдралын утга учрыг мэдрvvлж байдаг монгол бvсгvйчvvдийнхээ тєлєєллийг хvлээн авцгаана уу. Таныг хєєрхєн нvдээрээ инээмсэглэн тэд угтах болно. Харин та охидоо хvндэтгэн, баярын єдрvvдээ сайн сайхан зvйл бодож, зєв энерги, эрч хvчийг ихээр хvртэж сайхан наадаарай.
Хадгалах
Эх орны налгар зуны цэлмэг тэнгэрээс єдєр шєнєєр ээлжлэн зvvгдэх, сvvн цагаан саран, цацраг хурц наран хоёрын шvрэн хураар нэхсэн, зvлгэн хивсэн дээгvvр шигтгээ адил найгах ганган цэцэгсийн тєрхєєр уншигч таны мэлмийг мялааж, сэтгэлийн мананг тань vргээе гэсэн юм. Ингээд зуны чимэг болсон єнгє алаг цэцэгсийн тєрхийг тєрєл бvрээр нь хальсанд буулгасан нэгэн монгол бvсгvйн бvтээлvvдийг хvлээн авна уу. Эдгээрийн ихэнхийг Євєр Хангайн Тєвхєн хийдийн дэргэдэх ой дотор авчээ.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, зуны сайхан энэ орой хамгийн дуртай ажлаа хийгээд, тэр дундаа сайтынхаа хамгийн гоё нийтлэлийг бэлтгээд сууж байгаадаа маш их баяртай байна. Нэг л мэдэхэд та бvхнийхээ хvсэн хvлээж vздэг "Монголын vзэсэглэнт охид" цувралын100дахь дугаарыг толилуулж байна шvv дээ. Анхны дугаараа 2007 оны 7 сарын 9-нд хvргэж байсан санагдана. 3 жилийн ємнє гээд бодохоор цаг хугацаа vнэхээр хурдан єнгєрчээ. Ямар нэгэн 25, 50, 100 гэсэн тоо дээр хvмvvс нилээд ач холбогдол єгч тэдэн жилийн ой гэж тэмдэглэдэг. Саакын хувьд энэ нийтлэлийнхээ 100 дахь дугаарыг энэ удаа даруухан єнгєрvvлэхээр шийдлээ. Гэхдээ нэгэн сайхан нартай єдєр та бvхэнтэйгээ хамтран гоё зvйлийг хийнэ гэдэгтээ итгэж байна. Уучлаарай сэтгэл хєдлєєд та бvхэндээ сонирхолтой байх болов уу гээд, "Монголын vзэсгэлэнт охид" цувралын талаар бяцхан тvvх дэлгэсэн байгаа.
Хадгалах
2010-06-20, 06:22
104,077
Шинэ долоо хоног, шинэ єдрийн мэндийг хvргэе найзуудаа... эх оронд минь зун цаг айлчлан ирж, хаанаас гараад ирэв ээ гэж дуу алдам эрх хонгор охид их хотыг маань чимэх болжээ. Нарлаг сайхан энэ єдєр наад хавиар чинь тэд гунхсаар л яваа... яг энэ л цэлмэг хєх тэнгэрт минь алгасалгvй нар сар хvртэл тэдний л тєлєє ээлжлэн хєєрч байна. Наашаа суу анд минь чиний хvсэн хvлээж vздэг "Монгол vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулъя. Єргєн барьж буй энэ дугаартаа илvv олон зургууд багтаахыг хичээсэн бєгєєд vзэж хараагvй шинэ тєрхvvдийг олноор харах биз ээ. Улирал цаг vеээ дагаад ухаалаг охидын маань зураг хvртэл єнгєлєг гэрэлтэй болсон байгаа.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, урин дулаан цаг наашлах тусам их хотын гудамжаар зєрєх бvсгvйчvvдийн гуалиг бие, хєєрхєн алаг нvд, цэвэрхэн тєрсєн царай нь улам л єнглєг болжээ. Хальт хараад єнгєрєхийн тєдийд л харц булааж, сэтгэл эзгvйрvvлэн одох нь гайхалтай. Ингээд хавар цагийн зулзган цэцэгс шиг дєнгєж соёолох мэт хєнгєн нимгэн хувцасаа ємсєн тас тас хєхрєн алхах эдгээр охидын тєєлєл болсон "Монголын vзэсэглэнт охид" цувралын шив шинэ дугаарыг та бvхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Дээр дурдсан шиг энэ удаагийн цувралыг товчхондоо зун цагийн эхлэл, зуны намуун vдэштэй зvйрэлмээр байна. Харин одоо хайр татаж, ялдам мишээсэн хонгорхон охидоо хvлээн авцгаана уу. Харц юугаан баясгаад, хайрлаж тэднийгээ хvндэтгээрэй.
Хадгалах
Vдшийн мэнд найзуудаа, єнгєрч буй weekend-ээр "Монгол охид" цувралынхаа шинэ дугаарыг хvргэх гээд амжсангvй. Гэхдээ шинэ долоо хоногийн эхний єдєр vзэсгэлэнт охидууд чинь инээмсэглэн угтах нь та бvхэнд маань илvv сайхан мэдрэмж, эрч хvч єгєх болов уу гэж бодоод нилээд суусны эцэст vvр хаяарч байх мєчид дууслаа. Энэ удаа ємнєх цувралуудыг бодоход арай бага зураг орсон боловч чанарын хувьд сайн болсон байгаа. За ингээд сайхан Монгол бvсгvйчvvд таны гэгээн мэлмийг баясган, ирж буй долоо хоногийн ажил амьдралд чинь аз хийморь хvсэн мэндчилж байна, хvлээн авна уу.
Хадгалах
Одоо та бvхэндээ ОХУ-д сурдаг манай сайтын гишvvн болох Г.Нямсvрэн хэмээх залуугийн авсан сонирхолтой зургуудаас хvргэх гэж байна. Тэрээр ємнє нь єєрийн тєрсєн нутаг Булган аймгийн
Баян-Агт сумын тухай "Энэ
бол миний тєрсєн нутаг" сэдвээр vзэсэглэнт байгаль, зон олны талаар харуулсан олон
vзэгчдийн сэтгэлийн утсыг хєндсєн маш гоё нийтлэлийг бидэнд хvргэж байсан нэгэн.Нямсvрэн хэлэхдээ, "эдгээр зургуудыг єнгєрсєн зун Улаанбаатараас Москва орохдоо авсан бєгєєд "Нарлаг Монгол" (Улаанбаатараас Москвагийн хооронд явдаг галт тэрэгний нэр)-оор зорчиж буй хvмvvс, европ болон хойно сурдаг оюутанууд, наймаачид, цонхоор харагдах сибирийн тал нутаг, ой хєвч, байгаль нуур, тємєр замын байдал, зогсоол тvvнийг хvрээлэх хvмvvсийн аж амьдралыг бага ч гэсэн харуулахыг хичээсэн юм. Энэхvv тємєр зам нийт 6000 км бєгєєд шєнє єдєргvй 100-120 км цагийн хурдтай энэ замыг туулахдаа Оросын том жижиг хотуудаар буудаллан явдаг. Улаанбаатараас Москва орох тємєр замын хоёр талаараа єндєр моднууд тарьсан байдаг бєгєєд зураг авахад их хэцvv бараг юм харагдахгvй байсан. Миний сонссоноор оросын удирдагч асан Сталины бодлого гэнэ. Энэ нь тємєр замаар тээвэрлэж буй зvйлсээ олон тvмэнд харуулахгvй байх, євєл цагт цасны хамгаалалт, газар нутгийн нууцлал зэрэгтэй холбоотой тэдгээр моддыг тарьжээ" гэж онлайнаар бидэнтэй хуучилсан юм. За ингээд тvvний хоёр улсын хооронд зорчихдоо галт тэрэгний цонхоор дарсан энгийн бєгєєд гайхалтай зургуудыг хvлээн авна уу.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, єнєєдєр та бvхнийхээ амралтанд сюрприз болгон бид бvхний хvсэн хvлээж, шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын цоо шинэ дугаараар бэлэг барьж байгааг хvлээн авна уу. Хавар цагийн яргуу цэцэглэж, урин дулаан цаг наашилж байна андууд минь... "нэрийг минь бvv асуу, намайг нэгэн хаврын цэцэг..." хэмээн шивнээд, зєрєєд л єнгрєхийн тєдийд, зvрх сэтгэлийг минь хулгайлан оддог, хээр талын хэргvй цэцэгс шиг, хээнцэр тєрсєн охидууд чинь таныг хvлээж байна. Сайхан тєрсєн тэднийг сайлж, муулж болох ч хараал ёроолын бузар муу vгээр чичилж, эх орон элгэн саднаа бvv доромжлоорой гэж хvсье даа.
Хадгалах
2010-04-18, 23:54
103,143
Энэ удаа харин "Vнэн" учир та санаа зоволтгvй зургуудаа итгэл дvvрэн нээж болно. 4 сарын 1-нд та бvхнийхээ дуртай зvйлийг далимдуулж хуурсандаа бага зэрэг хvлцэл єчье. Бага зэрэг шvv хэхэ... За ямартай ч бvтэн сар болсоны эцэст "Монголын vзэсэглэнт охид" цувралынхаа шинэ дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэхvv дугаарын онцлог бол аль болох энгийн, илvv амьдралд ойр тєрхийг тvлхvv харуулахыг хичээсэн байгаа. Мэдээж та бvхэн шvvмжлэх, санал сэтгэгдэл бичих эрхтэй ч "эдгээр охид чинь бидэнтэй адил аавын хайртай охин, ээжийн элбрэлт vрс, эх орны минь гэрэл гэгээ, ирээдvйн ээжvvд" хэмээн хvндэлж, зєв зохистой харьцаарай гэж аминчлан хvсье. За ингээд цэцэг цэврvv шиг цэвэрхэн тєєрсєн охидынхоо шинэ дvр тєрхvvдтэй танилцацгаая.
Хадгалах
2010-04-06, 12:46
108,478
Сайн уу найзуудаа, єнєєдєр та бvхэнтэйгээ "Монголын vзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Юуны тvрvvнд таны хvсэн хvлээдэг фото нийтлэлийг удаан хvлээлэгсэнд хvлцэл єчье. Энэ удаа сонирхолтой илvv шинэлэг байлгах vvднээс ємнєх дугааруудад зураг нь тавигдаж байгаагvй охидыг хамруулахыг хичээсэн бєгєєд энгийн илvv амьдралд ойр тєрхvvдийг сонгосон байгаа. Хэрэглэгч та бvхнээсээ нэг зvйлийг хvсэхэд сэтгэгдэл бичихдээ соёлтой боловсон байж, єєрийгєє болон бусдыг хvндэлж байхыг хvсье. Энэхvv фото нийтлэлийн дугаар болгоныг бэлтгэхэд маш их хичээл чармайлт, цаг хугацаа зарцуулдаг бєгєєд та бvхний урмын vг, бие биеэ хvндлэх харьцаанаас их шалтгаалдаг гэдгийг хэлэх нь зvйтэй болов уу. За ингээд Монголынхоо гоо vзэсгэлэнгийн тєлєєлєл болсон Хээрийн цэцэг шиг хэргvй тєрсєн, хээнцэрхэн охидоо хvлээн авна уу.
Хадгалах
2010-03-03, 09:29
151,509
Сайхан амарч байна уу залуусаа, яг одоо таны мэлмийн ємнє цэцэг цэврvv шиг цэвэрхэн тєрсєн, цэвэр ичимтгий Монгол бvсгvйчvvдийн минь гэгээн уянга болсон, бид бvхний хvсэн хvлээдэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ оны хоёр дахь дугаарыг сэтгэл бардам єргєн барьж байна. Энэхvv дугаартаа аль болох ємнєх дугааруудад орж байгаагvй, шинэ гоо vзэсгэлэнг эрэлхийлж, илvv сэтгэл татам байлгахыг хичээж ажиллаа. За ингээд Мандах нарны шаргал туяан дор, Манхад цайвалзах талын цав цагаахан гэгээнд, Марал буга хєлєглєж наран зvг одсон, Мичид гэгээхэн анхны хайруудаа хvлээн авцгаа даа.
Хадгалах
ОХУ-д сурдаг манай сайтын нэгэн хэрэглэгчээс єнгєрсєн зун нутагтаа очиж амрахдаа авсан фото зургуудыг илгээсэн байна. Тэрээр 2009 оны 8-р сард єєрийн єсєж тєрсєн нутаг болох Булган аймгийн Баян-Агт суманд цєєн хэд хонохдоо дарсан зургууд ажээ. Саак дээр ирсэн мэдээ болгоныг оруулаад байдаггvй бєгєєд тодорхой шалгуур тавьдаг. Харин эдгээр зургууд олон хvний сэтгэлийг хєдєлгєж эх орныхоо онгон дагшин байгаль, эцэг євгєдєєс уламжилсан эрхэм нандин соёлоороо бахархах сэтгэлийг сэдрээж чадсан энгийн атлаа маш гоё зургууд байсан учир оруулахгvй байж чадсангvй ээ. Монголын сайхан байгаль газар шороо энэ цаг vед их эвдэрч, сvйдэж байгаа боловч онгон цэвэр байгалийг хадгалж vлдсэн ховор газруудын нэг, аваргуудын анхдагч гэж нэрлэгдэх бас айргаараа алдартай Булган нутгийн Баян-Агт сумын нэгээхэн хэсгийн гайхалтай дvр зургуудтай та бvхнийгээ vлдээе.
Хадгалах