Эхнэр, нөхөр хоёр нэг бүсгүйд дурлажээ

Австралийн нэгэн залуу хос энгийн л амьдралаар амьдарч байсан боловч өөр нэг бүсгүйтэй танилцсаныхаа дараа хоёулаа түүнд дурлажээ. Улмаар эхнэр, нөхөр 2 түүнтэй хамт гурвуулаа амьдрахаар шийдсэн байна. Мөн тэд бие биедээ хайртайгаас гадна амархан ойлголцдог учир ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн юм..

Эхнэр, нөхөр хоёр нэг бүсгүйд дурлажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

24 настай Рози Хэйли болон 23 настай Тае нар Швед гаралтай Австраличууд бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа танилцаж, жилийн дотор гэр бүл болж байжээ.

Гэвч түүнээс 2 жилийн дараа Рози өөрийгөө бисексуал буюу хоёр хүйсийн аль алийг нь сонирхдог болохоо нөхөртөө хэлж байв. Улмаар хосууд 2018 оны 5-р сард 23 настай Кенешиа Петти (Keneshia Petty)-тэй Tinder аппликэйшнээр дамжуулан танилцсан байна.

Улмаар Рози Хэйли болон Тае нар Кенешиатай ээлжлэн болзож, бие биедээ татагдаж, хамтран амьдрахаар шийджээ.

Хэдийгээр тэдний энэ харилцааг хэнийх нь ч эцэг, эх зөвшөөрөөгүй боловч залуу хосууд огт санаа зовоогүй гэнэ.

2018 оны 11-р сард Таеийг томилолтоор явсны дараа Рози болон Кенешьей нар түүнтэй цахим орчноор дамжуулан харилцаагаа хэвээр хадгалж чадсан байна.

Мөн Тае 2019 оны 2-р сард томилолтоосоо эргэж ирээд 2 бүсгүйтэй зэрэг гэрлэхээр шийджээ. Тэдний хурим ирэх жил болох аж.

Залуу хосууд өөрсдийн өвөрмөц харилцааг ёс суртахуунгүй эсвэл буруу зүйл гэж үздэггүй. Тэд бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд нийгэмд тогтсон гэр бүлийн уламжлалт харилцааг үл тоон нэг дээвэр доор хамтдаа амьдарч байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()