Хамгийн аюултай 10 нохойны үүлдэр

Хэдийгээр нохойг хүний үнэнч анд гэдэг ч тэд хүнрүү дайрах нь түгээмэл үзэгдэл. Энэ нь ноходын зан төлөв, хүмүүжлээс бус харин үүлдрээсээ хамаардаг байна. Өмнөд Америкт хийсэн судалгаанд үндэслэн дэлхийн хамгийн аюултай 10 нохойны жагсаалтыг гаргажээ. 140 жилийн ажиглалтаас харахад хамгийн аюултай нохойгоор "питбулл" шалгарсан бөгөөд тэд 233 хүний аминд хүрж, 1268 хүнийг гэмтээсэн байна. 

Хамгийн аюултай 10 нохойны үүлдэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Акита Инү

Япон үүлдрийн акита ноход том биетэйгээс гадна маш зоригтой. Эдгээр нохдыг айлгах, захирах боломж бараг л байдаггүй. Тиймээс ч тэд шаардлагатай “хүмүүжил”-ийг олж авч чаддаггүй учир хяналтаас гарсан тохиолдолд асар их аюул дагуулна.

Акита Инү

9 Боксер

Боксерууд тийм ч ярдаг биш хэдий ч сургуулилт хийхдээ муу учир дутуу сургуулилт хийсэн эсвэл огт сургуулилт хийгээгүй тохиолдолд аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс тэдэнтэй харьцахад төвөгтэй байдаг бөгөөд эзэн рүүгээ дайрах магадлал өндөр аж. Германд боксер нохдыг цагдаагийн албанд ихээр ашигладаг.

Боксер

8 Данийн доги

Эдгээр ноход нь өөрт нь анхаарал халамж тавихгүй байгаа, хамт зугаалахгүй, харьцахгүй байгаа эзэд рүүгээ ч дайрдаг байна. Мөн тэд маш мэдрэмтгий учир тэдэнтэй бүдүүлэг байдлаар харьцсан хүмүүст маш дургүй. Тогтмол сургуулилт хийж, анхаарал халамж тавихыг шаарддаг.

Данийн доги

7 Чау-чау (Chow Chow)

Энэ үүлдрийн нохойг хамгийн аюултай нохдын жагсаалтанд багтана гэж хэн санах билээ. Гэтэл үнэн хэрэгтээ хэрвээ эдгээр нохдыг буруу сургавал тэд маш аюултай болдог байна. Үүнээс гадна чау-чау нь их зөрүүд амьтад бөгөөд нас ахих тусам энэ зан чанараа ил гаргадаг аж. Тиймээс чау-чаугийн сургуулилтад багаас нь анхаарал хандуулах хэрэгтэй. 

Чау-чау (Chow Chow)

6 Доберман-пинчер

Ухаалаг, найрсаг доберманууд тэдний гэр бүлд аюул тохиолдсон үед эсвэл аюул тохиолдох гэж байгаа мэт санагдах үед хэн рүү ч дайрж чаддаг гэнэ. Эзэн нь тушаал өгөхгүй байсан ч тэд өөрийн зөн совингоор ийнхүү аюул учруулж буй нэгэн рүү дайрдаг аж.

Доберман-пинчер

5 Аляскийн маламут

Хэдийгээр төдийлөн их тархаагүй ч эдгээр нохдын эрч хүчийг зөв зүйлд зарцуулахгүй бол тэд маш ууртай, дайрдаг болдог. Тэд том биетэй учир сургуулилт хийхэд нэлээд төвөгтэй, тэвчээр их шаарддаг аж. Байгалд төдийлөн гардаггүй гэр бүлд үл тохирно.

Аляскийн маламут

4 Немц овчарк

Немц овчарк нь дэлхий даяар нэлээд их тархсан нохой бөгөөд хэмжээний хувьд нэлээд том. Энэхүү том нохой нь бусад үүлдрийг бодвол хурц шүдтэй бөгөөд буруу сургуулилт хийсэн тохиолдолд хүн рүү дайрах магадлалтай. Үүнээс гадна тэд цагдаагийн байгууллагын №1 сонголт гэдгийг та мэдэх байх.

Немц овчарк

3 Хаски

Хаски ноход нь өөрсдиийн төрөлх нутаг болох Аляска болон Алс хойд зүгийн уур амьсгалтай ижилхэн гэмээр хэрцгий амьтад аж. Хэрвээ бэлтгэл сургуулилт хийлгэж эрч хүчийг нь гадагш гаргаж чадахгүй байвал энэ ноход хэнийг ч барьж, бүр аминд хүрч чадна. Харин зөв хүмүүжүүлсэн, зөв сургасан хаски хэзээ ч хүн рүү дайрахгүй.

Хаски

2 Ротвейлер

Ротвейлер нь “өөрийн болон хүний” гэсэн зарчмыг ихээхэн баримталдаг учир сүүлийн 140 жилийн туршид 81 хүний аминд хүрч 277 хүнийг гэмтээсэн байна. Тэд өөрийн эзэн, өөрийн байшин, өөрийн хоолны савыг л хамгаалдаг. Ротвейлерийг аюулгүй нохой болгохын тулд бүр багаас нь эхлэж сургуулилт хийх хэрэгтэй бөгөөд 1 наснаас хэтрэхэд л  тэд зөвхөн “өөрийн” гэсэн зүйлийг хамгаалах галзуу хүсэлтэй болж өсдөг байна. Жаахан хүүхэдтэй гэр бүлд энэ нохой тохирохгүй.

Ротвейлер

1 Питбулл

Питбулл терьерийг хамгийн аюултай болгож буй зүйл нь түүний зан ааш бөгөөд тэрээр зорьсондоо хүрч байж санаа нь амардаг амьтан гэнэ. Хэрвээ түүний толгойд ямар нэг зүйл орж ирсэн л бол тэр үүнийгээ заавал хэрэгжүүлдэг болохыг энэ нохдын эзэд мэднэ. Мөн ямар нэг зүйлийг зуусан бол тавиулахад маш хэцүү. 

Хэдийгээр энэ үүлдрийн ноход хүнд хайртай байдаг ч нэлээд зэрлэг, ууртай ноход юм. Буруу болон хэт хүнд сургуулилт хийснээр энэхүү нохой нь хүнд аюул учруулах эрсдэлтэй.

Питбулл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()