МОНГОЛ ФОТО

Улаанбаатар хотын дэгжин залуус

"Автомашингүй өдөр" их хотын дэгжин залуус хэрхэн хувцаслаж ямар имиж бүрдүүлсэн бол? Залуус төвтэй хотынхоо дэгжин, хээнцэр, эрх дураараа залуусын зургаар энэ удаад гангарлаа. Та бүхэн хүлээн авна уу. 

Улаанбаатар хотын дэгжин залуус Хадгалах

25 жилийн өмнөх Улаанбаатар хот Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

25 жилийн өмнөх Улаанбаатар хот Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд Хадгалах

1970-аад оны Улаанбаатар Бельги дипломатчийн нүдэнд ингэж буужээ

Одоогоос 45 жилийн тэртээх 1976 онд Бельгийн Вант улсаас ЗХУ-д суух Элчин сайд, дипломатч Тьерри де Грубен (Thierry de Gruben) БНМАУ-д айлчлан ирж байжээ. Тэрээр манай улсын хойд хөршид томилогдсон албан үүргийнхээ хугацааг дуусгаж, Их Британид эх нутгаа төлөөлөн ажиллахынхаа өмнө Төв Азийн цээжинд орших БНМАУ-ыг үзэж сонирхохдоо эгэл жирийн ард иргэдийн амьдралыг хувийн гэрэл зургийн цуглуулгадаа баримжуулан хадгалсан байна. Үүнийг түүний хүү Кристофер де Грубен (Christopher De Gruben) 2017 онд өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлж, интернэт хэрэглэгчдэд хуваалцжээ. 

1970-аад оны Улаанбаатар Бельги дипломатчийн нүдэнд ингэж буужээ Хадгалах

Монголын халуухан охид (30 фото) №10

Зуны эхэн сар талдаа орсон боловч гадаа яг л намар мэт... таны бие сэтгэлийг дулаацуулж, нүд оюуныг тань баясгахаар "Монголын халуухан охид" цувралынхаа шинэ дугаарыг дэлгэж байна. Харц чинь уулын булаг шиг, бие чинь усны урсгал шиг үзэсгэлэнт чамайг бишрэн магтмуй... 

Монголын халуухан охид (30 фото) №10 Хадгалах
2022-05-12, 18:45

40 жилийн өмнөх Улаанбаатарын амьдрал (28 фото)

Өнөөдөр та бүхэндээ төв азийн цээжинд орших Их монгол улсын нийслэл Улаанбаатар хотынхоо 40-50 жилийн өмнөх түүхэн зургуудыг толилуулж байна. Стресс түгжрэл болсон эмх замбараагүй нийслэл маань олон жилийн өмнө ийм гайхалтай эко хот байж дээ. 

40 жилийн өмнөх Улаанбаатарын амьдрал (28 фото) Хадгалах
2022-05-09, 10:30

Монгол элдэв зураг №65 (50 фото)

Хэрэглэгч та бүхэндээ саакын хамгийн гэгээлэг, хөгжилтэй "Монгол элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг толилуулж байна. Энэ нийтлэл таны нандин дурсамжуудыг сэдрээж, хайр, хүсэл мөрөөдлийн ертөнцөөр аялуулна гэдэгт итгэлтэй байна. Та үзэж дуусаад хамгийн хайртай хүмүүстэйгээ юу хийхээ мэдсэн байх болно.

Монгол элдэв зураг №65 (50 фото) Хадгалах
2022-05-05, 16:50

Үзэсгэлэнт байгалийг өндрөөс тольдохуй... Б.Эрдэнэбулган (80 фото)

11 дэх жилдээ БАЙГАЛЬ болон УУЛСЫН төрлөөр дагнан эх орныхоо үзэсгэлэнт газруудыг гэрэл зурагт мөнхөлдөг Б.Эрдэнэбулганы нүд баясгам гайхалтай гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэж байна. Тэрээр бусад зурагчдаас ялгарах гол онцлог нь хүний хөлд дарагдаагүй онгон зэрлэг байгалиар аялж, уулсын оргилоос ямар гайхалтай орчин харагддагийг бусдад харуулахыг зорьдог ажээ.

Үзэсгэлэнт байгалийг өндрөөс тольдохуй... Б.Эрдэнэбулган (80 фото) Хадгалах

Канад гэрэл зурагчны дуранд буусан Монгол бөөгийн ёс

Канадын гэрэл зурагчин Кевин Фрайр (Kevin Frayer)-ийн бүтээлүүд олон улсын алдартай сэтгүүлүүдэд хэвлэгдэн гардаг. Мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн 30 гаруй улс орноор аялсан энэ эрхмийн гэрэл зургийн хальснаа Монгол орны өнгө төрх ч буужээ. Тэрээр 2018 онд “Нарны тахилга” ёслолтой таарсан байна. Энэхүү үйл ажиллагаа гэрэл зурагчин Кевин Фрайерийн дуранд ийнхүү буужээ.

Канад гэрэл зурагчны дуранд буусан Монгол бөөгийн ёс Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (35 фото) №166

Хаврын тэнгэр шиг ааштай юмаа гэж бүсгүйчүүдээ явуулдагтай адил гадаа нэг дулаараад л, нэг шуураад л гэртээ хэвтэж баймаар өдөр байх чинь ээ... Та бүхний санаа сэтгэлийг хэдэн хором ч гэсэн мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд аваачихаар сайтынхаа хамгийн алдартай "Монголын үзэсгэлэнт охид" цувралын цоо шинэ дугаарыг толилуулж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу. 

Монголын үзэсгэлэнт охид (35 фото) №166 Хадгалах
2022-04-23, 16:53

100 жилийн өмнөх Монгол улс

Манай сайт уншигч та бүхэндээ Монгол орны баялаг түүхийг баримтуулан үлдээсэн гадаадын аялагч, гэрэл зурагчдын бүтээлүүдээс байнга хүргэдэг билээ. Энэ удаа Данийн алдарт аялагч, антропологч Хеннинг Хаслунд-Кристенсен 1920-иод оны чухал эгзэгтэй цаг үед манай оронд ирж багагүй хугацаанд амьдарсан дурдатгалыг сонирхуулж байна.

100 жилийн өмнөх Монгол улс Хадгалах
2021-12-27, 18:24

Монголчууд "өөрсдөө үйлдвэрлэдэг" байсан үеийн сонирхолтой түүхэн зургууд

Хөгжиж буй орны эдийн засагт нэн чухал хэрэгтэй хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбар өдгөө ДНБ-ний 25 хувийг нь уул уурхай дангаараа бүрдүүлдэг манай оронд дутагдалтай байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэтэл өнгөрсөн зуунд ажилчин анги, инженер техникийн боловсон хүчний ямар ч нөөцгүй, хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүй Монгол орныг үндэсний аж үйлдвэртэй орон болгоод зогсохгүй 80-аад онд улсын орлогын 35 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байсан гэхээр үнэхээр бахдам амжилт.

Монголчууд "өөрсдөө үйлдвэрлэдэг" байсан үеийн сонирхолтой түүхэн зургууд Хадгалах
2021-11-25, 18:33

20 жилийн өмнөх Улаанбаатарын төрх Америк аялагчийн дуранд...

АНУ-ын Майами хотноо төрсөн Рон Миллер нь хэдий инженер мэргэжил эзэмшсэн боловч аялал, адал явдлын тал дээр докторын зэрэг хамгаалсан гэхэд буруудахгүй нэгэн юм. Залуу насандаа америкийн олон мужаар дамжин амьдарсан нь түүнд хангалтгүй санагдаж, ердөө гурван жилийн дотор дэлхийн 6 тивийн 80 гаруй орноор аялжээ. Дэлхийн хүмүүсийн дотоод мөн чанар, оюун санааны эхийг ойлгохоор замд гарч, олон гайхалтай соёл, түүх, байгалийн сайхныг нүдээр үзсэн тэрээр аяллынхаа онцлох мөчүүдээр "Escape from the Happy Cannibal" хэмээх ном хэвлүүлсэн байна. Ингээд түүний 2001 онд Монголд зочилсон аяллын зургуудаас сонирхоцгооё.

20 жилийн өмнөх Улаанбаатарын төрх Америк аялагчийн дуранд... Хадгалах
2021-11-12, 18:04