Олны танил бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтууд

Үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас хүн бүр үс засалтандаа анхаарч, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэдэг нь нууц биш юм. Тэгвэл байнга шахуу олны нүдэнд ил байдаг, нэр алдарт хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ямар үс засалтыг сонгож, гоо сайхандаа анхаардаг юм бол? Хамтдаа дараах мэдээллээс мэдэж авцгаая. Магадгүй та тэднээс санаа авч, үсний хэв маягаа өөрчлөх ч юм билүү...

Олны танил бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсээ доор боох

Урт үстэй бүсгүйчүүд үсээ доор боож, намирсан үсээ бусдад харуулахыг зорьдог аж. Жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried) болон Рози Хантингтон-Уайтли (Rosie Huntington-Whiteley) нарын аль алинд нь энэхүү үсний засалт зохиж байгаа биздээ? Хэрэв та үсээ урт харагдуулахыг хүсч байвал уг засалтыг туршаад үзээрэй. 

Үсээ доор боох

2 Үсээ дээр боох

Эрч хүчтэй, дэгжин, мөн залуухан харагдуулах үсний засалтыг мөнхийн залуу загвар өмсөгч Хейди Клум (Heidi Klum) болон дуучин, жүжигчин Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сонгожээ. Энэ нь баяр ёслол болон өдөр тутмын амьдрал гэлтгүй аль алинд нь төгс зохицож, халуухан харагдуулдаг байна. 

Үсээ дээр боох

3 Доор шууж боох

Энэ нь богино үстэй бүсгүйчүүдийн сонголт юм. Яарч, сандарсан үед үсээ хумиж, ороодог бол, чухал үдэшлэг, ёслолын үеэр цэвэрхэн янзалж, шууж боодог байна. Тийм ч учраас жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз? 

Доор шууж боох

4 Дээр шууж боох

Нүүрний хэлбэрийг илүүтэй тодотгож, цэвэрхэн атлаа хүчирхэг харагдах энэхүү үс засалтыг олны танил бүсгүйчүүд бүгд сонгохыг эрхэмлэдэг. Үсээ дээш шуух нь маш хялбар байдгаас гадна, энэхүү үс засалтаар гоёж, үдэшлэг цэнгүүнд оролцоход хамгийн тохиромжтой юм. 

Дээр шууж боох

5 Үсний дээд хэсгийг хавчиж боох

Үсний дээд хэсгийг хавчиж, боох нь эмэгтэй хүн бүрт сайхан зохидог. Гэхдээ үс нь хэт урт бол, бага зэрэг төвөгтэйгөөс гадна, эвгүй харагдуулах нь бий. Сонирхуулж хэлэхэд жүжигчин мэргэжилтэй бүсгүйчүүдийн хамгийн ихээр сонгодог үс засалт нь дээд хэсгийг хавчиж шуух гэнэ шүү. 

Үсний дээд хэсгийг хавчиж боох

6 Үсээ арагш хавчих

Үзэсгэлэнтэй жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) болон Английн гүнж Кейт Миддльтон (Kate Middleton) нарт уг үс засалт үнэхээр сайхан зохиж байгааг та харж байгаа биз ээ. Намбалаг болон тансаг, эрхэмсэг төрхийг илтгэх энэхүү үс засалт эмэгтэйлэг байдлыг илүү их тодотгож, үзэсгэлэнтэй харагдууллаг байна. 

Үсээ арагш хавчих

7 Үсээ хажуу тал руу нь сүлжих

Үсээ сүлжих моод энэ жил эргэн иржээ. Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман болон реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) нар уг үс засалтыг сонгох болжээ. 

Үсээ хажуу тал руу нь сүлжих

8 Үсээ сул тавих

Олны танил бүсгүйчүүд гадуур явах болон улаан хивсний ёслолд оролцох үедээ үсээ сул тавих нь бий. Энэ нь тэднийг энгийн атлаа эрхэмсэг харагдуулдаг аж. 

Үсээ сул тавих

9 Үсээ нэг тал руу нь унжуулах

Үсээ сул тавилгүй, нэг тал руу нь унжуулах нь дэгжин, дур булаам харагдуулдаг. Нэрт дуучин Шакира (Shakira), жүжигчин Жессика Альба (Jessica Alba) нар энгийн хэрнээ эрхэмсэг харагдахыг хүсдэг бөгөөд тэдэнд энэхүү үс засалт зохиж байгааг та доор зурганаас харж байгаа биз ээ.

Үсээ нэг тал руу нь унжуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()