ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иргэд нь бараг нар үздэггүй дэлхийн 10 хот

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нар өдөр бүр бидэн дээр тусаж байх ёстой. Үүлний цаагуур орсон байсан ч гэсэн нарны туяа бидний бие дээр тусаж л байх учиртай. Нарны хэт ягаан туяа нь хүний арьсанд хавдар үүсгэх аюултай гэж үздэг байсан ч өглөө, оройн нарыг хүн төрөлхтний биед онцгой ашиг тустай гэдгийг шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар нотолсон билээ. Гэтэл дэлхийн зарим хотын иргэдэд ийм нар харах хувь заяа бараг байдаггүй тул хурц нар харахаараа баяр наадам болсон мэт л баярладаг байна.

Иргэд нь бараг нар үздэггүй дэлхийн 10 хот Хадгалах

Исламын шашин яагаад хоёр хуваагдсан бэ?

Исламын шашин 1400 жилийн өмнө Сунни, Шиа гэсэн 2 урсгалд хуваагдсан байдаг. Тэдний ийнхүү хуваагдах болсон гол шалтгаан нь Исламын шашныг үүсгэн байгуулагч Мухаммедыг залгамжлах хүнийг тодруулахад маргаан үүссэнтэй холбоотой. Өдгөө дэлхий дээр 1.6 тэрбум исламын шашинтай хүн байгаагаас 85 хувь нь Сунни, 15 хувь нь Шиа урсгалыг шүтдэг байна. Иран, Ирак, Бахрейн, Азербайжан, Ливан зэрэг орны ихэнх иргэд Шиаг дагадаг бол Төв, Өмнөд Ази Ойрхи дорнодын нийт 40 орны иргэд Сунни урсгалыг шүтдэг.

Исламын шашин яагаад хоёр хуваагдсан бэ? Хадгалах

Дэлхийн далайн тухай итгэмээргүй 20 баримт

Бидний амьдарч эх дэлхийг цэнхэр нүдэн гараг гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг хий хоосон бий болчихсон цуу яриа биш гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа нь гарцаагүй. Гэвч та далай тэнгисийн талаар хэр сайн мэдэх вэ? Далайн давалгаа ганцхан цагийн дотор хэдэн зуун км туулах хүчтэйгээс эхлээд далайн гүнд мянга мянган тонн алт нуугдаж байдаг гэхчлэн маш олон сонирхолтой "нууц" далайн гүнд оршиж байдаг аж. Хүн төрөлхтөн ангараг гарагийн нарийвчилсан газрын зургийг гаргаж чадсан хэрнээ далай тэнгисийн зааг хязгаар, газар бүрийг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй учир дараах баримтууд таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн далайн тухай итгэмээргүй 20 баримт Хадгалах

Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад

Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх амьтан, ургамлын аймгийн нийт зүйлийн тоо 5.3 саяас 1 их наядын хооронд хэлбэлзэж байна. Амазоны ширэнгэн ой дахь өчүүхэн жижиг шавьжнаас эхлээд далайг хөндлөн гулд туулах сүрлэг цэнхэр халим хүртэл үүнд хамаарна. Гэтэл сонирхолтой нь яаж ч төсөөлсөн хоорондоо холбоогүй юм шиг санагдаж болох амьтдыг нарийвчлан судалвал нэгэн өвгөөс үүссэн хамаатнууд болж таардаг юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад Хадгалах

Түүхэн дэх хамгийн цуутай 5 гладиатор

Эртний Ромын эрх чөлөөт иргэдийн хувьд хэдэн мянгаараа цэнгэлдэхэд цугларч мэсчин боолууд буюу гладиаторуудын тулааныг үзэх нь баяр цэнгэлийн дээд байлаа. Тэд хангалттай олон ялалт байгуулж чадах юм бол эрх чөлөөтэй болоод зогсохгүй асар их хөрөнгийн эзэн болдог байсан юм. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн гладиаторуудыг танилцуулж байна.

Түүхэн дэх хамгийн цуутай 5 гладиатор Хадгалах

Дэлхийн хамгийн "ухаан муутай" амьтдын нэг коала баавгай яагаад усталгүй үлдсэн бэ?

Коала баавгай хэдийгээр эгдүүтэй хөөрхөн боловч тийм ч ухаалаг амьтан биш. Жишээлбэл гол хүнс нь болох эвкалипт модны навчийг тэд зөвхөн мөчир дээр ургасан байхад нь авч иддэг. Харин навчийг түүж аяганд хийгээд өгвөл тэд огтхон ч ам хүрэхгүй. Энэ мэт олон сул талтай коала нь Австрали шиг аюултай тивд яаж усталгүй өнөөг хүртэл амьдарч ирсэн юм бол?

Дэлхийн хамгийн "ухаан муутай" амьтдын нэг коала баавгай яагаад усталгүй үлдсэн бэ? Хадгалах

Дэлхий дээрх амьдрал 2100 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнтэй техник технологийн хөгжил салшгүй холбоотой юм. Тэгвэл 2100 онд дэлхий ертөнцийн өөрчлөлт, техник технологийн шинэ дэвшлүүд ямар байх талаар эрдэмтэд таамаглал гаргажээ. Энэ үүднээс та бүхэнд манай дэлхий ирэх зууны босгон дээр хэрхэн өөрчлөгдсөн байх тухай мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дээрх амьдрал 2100 онд хэрхэн өөрчлөгдөх вэ? Хадгалах

Мөнхийн үнэт эрдэнэ - Алтны тухай сонирхолтой баримтууд

“Алт” гэдэг үгийг сонсоход танд юу төсөөлөгддөг вэ? Магадгүй уул уурхай, эсвэл асар их хэмжээний мөнгө, үнэт эдлэлүүд бодогддог байх. Гэвч энэхүү байгалийн хосгүй үнэт эрдэнэ нь зөвхөн тансаглал, эрх мэдлийн илэрхийлэл бус хүн төрөлхтний түүхэн цаг үед хэзээд хамгийн хэрэгтэй, нандин чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Энэ үүднээс та бүхэнд алтны тухай бидний мэддэггүй сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна.

Мөнхийн үнэт эрдэнэ - Алтны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Ойд төөрсөн хүн яагаад нэг газраа эргэлдээд байдаг вэ?

Хаа нэг газар зүг чигээ алдан төөрсөн хүн өнөөх л явсан газраа ахин дахин эргэлдээд байдаг тухай та бүхэн урьд өмнө нь сонсож байсан байх. Энэ хэрэгт бараг хүн бүхэн өөрсдийн өнцгөөс хариулт өгдөг бол тэдгээрийн дунд хүний нэг хөлийг нөгөө хөлнөөсөө илүү урт байдагтай холбон тайлбарладаг хүмүүс ч бий. Үүний учрыг олохоор эрдэмтэд судалгаа хийж үзэхэд маш хачирхалтай үр дүн гарчээ.

Ойд төөрсөн хүн яагаад нэг газраа эргэлдээд байдаг вэ? Хадгалах

"Дэлхийн төгсгөл" дэх суурин газрын амьдрал ямар байдаг вэ?"

Өмнөд Африкийн Кейптаун хотыг хуучин дэлхийн төгсгөл гэж нэрлэдэг байв. Гэхдээ үүнээс илүү тусгаарлагдмал суурин холгүй байдаг юм . Хэрэв та Кейптаунаас усан онгоцонд суугаад 7 хоног аялбал "Долоон Далайн Эдинбург" хэмээх хочтой хотод очно. Гэхдээ тус хот нь Шотландын Эдинбургтэй огтхон ч адилгүй аж. Ингээд тэрхүү хотыг дэлхийн хамгийн алслагдсан гэж нэрлэдэг болсон шалтгааныг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. 

"Дэлхийн төгсгөл" дэх суурин газрын амьдрал ямар байдаг вэ?" Хадгалах

"Шөнийн одод баяртай..." - Гэрлийн бохирдол гэж юу вэ?

Одоогоос зуугаадхан жилийн өмнө дэлхийн аль ч хотод шөнө гадаа гарч харвал сүүн зам, алтангадас, долоон бурхан гээд шөнийн тэнгэрийн бүхий л гоо үзэсгэлэнг тодоор харах боломжтой байв. Гэтэл одоо томхон хотоос дор хаяж 100 км холдож байж одод түгсэн шөнийг мэдрэх боломжтой болжээ. Техник технологи хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр зохиомол гэрэлтүүлэг нэмэгдэж, "гэрлийн бохирдол" хэмээх нэгэн аюул гарч ирсэн юм.

"Шөнийн одод баяртай..." - Гэрлийн бохирдол гэж юу вэ? Хадгалах

Андын нурууны хамгийн хүйтэн, хуурай хэсэгт ургадаг "харь гаригийн" ургамал

Хүн байтугай хэр барагийн амьтан хүрэх боломжгүй хахир хатуу орчинд хутгаар ч огтолж дийлэхээргүй бөх бат "харь гарагийн" гэмээр ургамал ургадгийг эрдэмтэд саяхан нээжээ. Хаг шиг харагдах энэхүү хачирхалтай ургамал нь Андын нуруунд далайн түвшнээс дээш 3.2-4.5 мянган метрийн өндөр газраас олддог гэнэ.

Андын нурууны хамгийн хүйтэн, хуурай хэсэгт ургадаг "харь гаригийн" ургамал Хадгалах