"Дэлхийн төгсгөл" дэх суурин газрын амьдрал ямар байдаг вэ?"

Өмнөд Африкийн Кейптаун хотыг хуучин дэлхийн төгсгөл гэж нэрлэдэг байв. Гэхдээ үүнээс илүү тусгаарлагдмал суурин холгүй байдаг юм . Хэрэв та Кейптаунаас усан онгоцонд суугаад 7 хоног аялбал "Долоон Далайн Эдинбург" хэмээх хочтой хотод очно. Гэхдээ тус хот нь Шотландын Эдинбургтэй огтхон ч адилгүй аж. Ингээд тэрхүү хотыг дэлхийн хамгийн алслагдсан гэж нэрлэдэг болсон шалтгааныг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. 

"Дэлхийн төгсгөл" дэх суурин газрын амьдрал ямар байдаг вэ?"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тристан да Кунья хэмээх эр Өмнөд Атлантын далайд аялж байгаад хэсэг арлуудыг нээсэн юм. Энэ хүн Ромын Пап ламын туслах байсан ч Португалийн хаанд мөн ойр нэгэн байжээ. Шинэ газар нээсэн тэрээр судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон аж. Ийнхүү 1506 онд тус арлуудыг Тристан да Кунья гэж нэрлэх болжээ. 

Цаашилбал тус арлуудыг бусад аялагчид тэмдэглэлдээ мөн дурдсан байдаг. Жишээ нь 16-р зуунд Даничуудын зурсан зурсан газрын зураг дээр Тристан да Куньяг тэмдэглэсэн байв. 

Гэхдээ 19-р зууны эхээр л тус арлууд дээр хүмүүс суурьшиж эхэлсэн юм. Америк эр Жонатан Ламберт Тристан дээр төвхнөх оролдлого хийсэн ч бүтэлгүйтжээ. Гэхдээ түүний хамтрагч Томас Карри үлджээ.

1816 онд Тристан да Кунья Их Британийн нэг хэсэг болжээ. Эдгээр арлууд нь Африкийн хамгийн өмнөд цэгээс 2400 км зайд байрладаг ч өнөөг хүртэл Британийн эзэмшилд байгаа юм. 

Өдгөө "Долоон далайн Эдинбург"-т зөвхөн хөлөг онгоцоор хүрч очих боломжтой. Арлууд дээр нийт гурван зуу орчим хүн амьдарч байна. Энд дэлгүүр, сургууль, кафе, цагдаагийн газар, эмнэлэг гээд хэрэгтэй бүхэн бий болохоор оршин суугчдын амьдралыг тун тухтай гэж хэл болно.

Тэд мөн сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч авч, газар тариалан эрхэлдэг учраас өөрсдийн хүнс болоод түлшний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг ажээ. 

Гэхдээ арлын ихэнх хэсгийг галт уулс эзэлдэг учраас бүх байшингууд нь далайн эрэг дээрээ бөөгнөрсөн байна. 1961 онд арлын нэг галт уул нь идэвхжсэн бөгөөд улмаар газар хөдөлж, хөрсний гулсалт үүсчээ. Үүнээс болоод арлын бүх оршин суугчдыг Их Британи руу нүүлгэн шилжүүлсэн байдаг. 

Гэсэн хэдий ч дассан газрын даавуу зөөлөн гэдгээр гамшиг намжихад оршин суугчид нь буцаж ирэв. Долоон далайн Эдинбург нь үнэхээр байгалийн гайхалай цогцолбор газар учраас зорьж ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()