Зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчийн хийж чадах зүйлс

АНУ-ын  ерөнхийлөгчийн гарт улс орныхон ирээдүйн хөгжил гээд бүхий л зүйлс байдаг.  Ийм томоохон үүрэг хариуцлага хүлээсэн түүнд бас бусад улсын ерөнхийлөгч нарт байдаггүй давуу эрх байдаг гэнэ шүү. Ингээд зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчийн эдлэх боломжтой эрхүүдийг танд танилцуулъя. 

Зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчийн хийж чадах зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн анхны хоёр давхар онгоц

АНУ-ын ерөнхийлөгч гурван төрлийн онгоц хэрэглэдэг гэнэ.

  • Boeing 747-200B -дэлхийн анхны хоёр давхар онгоц
  • Boeing C-32  -хэрвээ газардах газрын талбайд 70 метрийн урттай эхний онгоц багтахгүй бол тэрээр энэ онгоцыг сонгодог.
  • VC-25A - энэ онгоцонд хагалгааны өрөө хүртэл бий.

Ерөнхийлөгчийн онгоц аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан байх хэрэгтэй бөгөөд 24 цагийн турш агаарын хүчнүүдтэй холбоотой байдаг.

Дэлхийн анхны хоёр давхар онгоц

2 Өглөө бүр гольф тоглох

Ерөнхийлөгч Дональд Трампын өглөө гольфоор эхэлдэг бөгөөд тэрээр Вашингтон дахь өөрийн гольфийн талбайд ийнхүү тоглодог байна. Үүнээс гадна заримдаа тэр гольф тоглох үедээ ч гэрээ, хэлэлцээр, уулзалт зэргээ амжуулдаг гээд бод доо.

Өглөө бүр гольф тоглох

3 Аварга "лимузин"

Тэрээр "Cadillac" брэндийн аварга лимузиныг унадаг байна. Энэ машиныг ачааны машины суурин дээр хийжээ. Машин галт зэвсгийн хамгаалалттай учир нэлээд хүнд бөгөөд ганцаараа машины хаалгыг онгойлгоно гэдэг чамгүй асуудалтай. Үүнээс гадна ямар нэг осол гарах тохиолдолд цус сэлбэх зорилгоор автомашинд ерөнхийлөгчийн бүлгийн цусыг хадгалдаг. Уг машин 1,5 сая долларын өртөгтэй.

Аварга "лимузин"

4 Улаан товчлуурыг хүссэнээрээ дарж болно

Трампын ширээн дээр буй улаан товчлуур нь ямар нэг хориг тавьсан товчлуур биш юм. Улаан товчлуур дарснаар цагаан ордны үйлчлэгч түүнд хүссэн хэмжээгээр нь кола авчирч өгөх юм байна.

Улаан товчлуурыг хүссэнээрээ дарж болно

5 Гэрэл, цахилгаан, хогны мөнгө төлдөггүй

Тэд гэрэл, цахилгаан, хогны мөнгө төлөхгүй бөгөөд энэ бүхэн нь улсын зардал болдог байна. Гэр бүлийн гишүүд зөвхөн хувийн хэрэгцээнийхээ л мөнгийг төлдөг.

Гэрэл, цахилгаан, хогны мөнгө төлдөггүй

6 Зурагтын сувгийг худалдан авах

Америкийн тэрбумтан Трамп "Miss Universe Organization" байгууллагаа зарсан бөгөөд хэдэн төгрөгний үнэтэй зарсан нь тодорхойгүй. Трампыг шүүгчдийн бүрэлдэхүүнд байхад энэ бизнесийн үнэ 25 сая доллараар үнэлэгдэж байсан ажээ. "Ертөнцийн Мисс" тэмцээн дэлхийн 190 оронд цацагддаг бөгөөд  Трампын хэлсэн үгнээс болоод NBC сувгийнхан тэмцээнийг цацахаас татгалзжээ. Гэтэл Трамп NBC сувгийг  хувьцаанаас худалдан авч, уг тэмцээнийг гаргахыг тушаасан байна.

Зурагтын сувгийг худалдан авах

7 Жолоо барихаас татгалзах

Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын газрын тогтоосноор ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн машин барих хориотой юм байна. Энэ хориг нь одоогийн ерөнхийлөгчид төдийгүй өмнөх бүх ерөнхийлөгч нарт хамаатай. Билл Клинтоноос нэг удаа: Одоогийн нөхцөл байдлаас юу танд таалагдахгүй байна? гэж асуухад тэрээр: Жолоо барьж болохгүй байгаа нь хамгийн харамсалтай гэж хариулж байжээ. Тиймээс тэрээр гольф тоглож байх үедээ гольф-кар унахаас татгалздаггүй аж.

Жолоо барихаас татгалзах

8 Өндөр дүнтэй тэтгэвэр авах

Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа тэд жил бүр 205 мянган долларын тэтгэвэр авдаг бол тэргүүн хатагтай нар 20 мянган долларын тэтгэвэрийг авдаг байна. Тэтгэвэрийн хэмжээ нь сайд нарын цалингийн дүнтэй ойролцоо болно. Хуучин ерөнхийлөгч нарыг засгийн газраас тэтгэдэг бөгөөд тэдний байр, хамгаалалт, утас, аялал гээд бүхий л зүйлийг улс хариуцдаг байна.

Өндөр дүнтэй тэтгэвэр авах

9 Цалингаас татгалзах

АНУ-ын ерөнхийлөгчийн цалин жилд 400 мянган доллар бөгөөд зөвхөн хувийн хэрэгцээндээ л мөнгө зарцуулдаг. Харин Дональд Трамп цалингийнхаа хэмжээг 1 доллар хүртэл буулгаж, цалингаас татгалзжээ. АНУ-ын хуулиар бол цалингаас бүр мөсөн татгалзаж болдоггүй гэнэ.

Цалингаас татгалзах

10 Найдвартай хамгаалалтан дор орших

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдмогц ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордон уруу нүүдэг бөгөөд энэ нь хэд хэдэн давуу талтай байдаг байна. Нэгдүгээрт Цагаан ордныг 4000 орчим ажилтантай тусгай багийнхан хамгаалдаг. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн гэр бүлийн тав тухыг хангахын тулд 100 орчим ажилчид ажилладаг бөгөөд үүнд туслахууд, зөвлөгчид, цэцэгчид, тогооч нар,үйлчлэгч нар гэх мэт.

Найдвартай хамгаалалтан дор орших

11 Бүтэн өдрийн турш зурагт үзэх

Ерөнхийлөгчийн бүхий л уулзалт, хурал, цуглаан болдог Зууван өрөөнд өглөөнөөс эхлэн оройны 18:00 цаг хүртэл зурагт ажилладаг байна. Өглөөдөө Трамп ихэнхидээ "Fox News" үзэж өнгөрүүлдэг ажээ.

Бүтэн өдрийн турш зурагт үзэх

12 Цагаан ордны дотоод засал чимэглэлийг хүссэнээрээ өөрчлөх

Хувийн зориулалттай өрөөний дотоод засал чимэглэлийг хүссэнээрээ өөрчилж болох бөгөөд энэ нь 2,3-р давхрын өрөөнүүд юм. Тэргүүн хатагтай нарт ч энэ эрх бий. Дональд Трамп АНУ-ын 7 дахь ерөнхийлөгч Эндрю Жексоны зургийг өлгөж, алтлаг шар өнгөөр хөшгөө солиод амжжээ.

Цагаан ордны дотоод засал чимэглэлийг хүссэнээрээ өөрчлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()