Дэлхийн хамгийн "ухаан муутай" амьтдын нэг коала баавгай яагаад усталгүй үлдсэн бэ?

Коала баавгай хэдийгээр эгдүүтэй хөөрхөн боловч тийм ч ухаалаг амьтан биш. Жишээлбэл гол хүнс нь болох эвкалипт модны навчийг тэд зөвхөн мөчир дээр ургасан байхад нь авч иддэг. Харин навчийг түүж аяганд хийгээд өгвөл тэд огтхон ч ам хүрэхгүй. Энэ мэт олон сул талтай коала нь Австрали шиг аюултай тивд яаж усталгүй өнөөг хүртэл амьдарч ирсэн юм бол?

Дэлхийн хамгийн "ухаан муутай" амьтдын нэг коала баавгай яагаад усталгүй үлдсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Коала баавгай зөвхөн мөчир дээр байгаа навчийг иддэг нь тэдний гавлын ясны бүтэцтэй нь холбоотой. MRI зургаар харах үед тэдний тархи нь бусад амьтадтай харьцуулахад маш мөлгөр болох нь ажиглагдана. 

Аливаа амьтны тархин дахь нугалааг шинжлэх ухаанд "gyrification" гэсэн тусгай нэр томъёогоор тодорхойлдог. Тархин дахь нугалаа нь их байх тусам тухайн хэсгийн мэдээлэл дамжуулах хурд илүү сайн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн амьтны тархины нугалаа хэр их байна, төдий чинээгээр оюуны чадавхи нь нэмэгддэг аж. 

Үүн дээр нэмээд коалагийн тархийг биетэй нь харьцуулж үзвэл маш жижиг буюу бусад уутат амьтдын харьцаанаас 60 хувь бага байдаг аж. Тархи нь ердөө 19.2 грамм жинтэйн дээр гавлын ясныхаа 61 хувийг л дүүргэж чаддаг. 

Коалагийн тархи

Эндээс үзвэл байгаль дэлхий цаанаасаа коала баавгайн оюуны чадамжийг "тааруухан" байхаар бүтээсэн байна. Гэхдээ тэдний хувьд байгалийн шалгарлыг давахын тулд их ухааны шаардлага байхгүй юм. Ерөнхийдөө коала баавгайн иддэг эвкалипт модны навчинд хэргийн бүх учир оршино. 

Таны мэдэж байгаачлан коала баавгай цаг үргэлж модноос зүүгдээстэй байдаг. Мэдээж эдгээр амьтдын цорын ганц хоол тэжээл нь тэрхүү мод учраас өөр мод руу нүүх эсвэл ус уухаас бусад үед доош буух шаардлага байхгүй. Ийм байхад их ухаанаар ч яах юм билээ?

Коалагийн араг яс

Харин эвкалиптын навчны хувьд бусад хөхтөн амьтан идсэн тохиолдолд шууд аминд нь хүрэх аюултай. Учир нь тус ургамалд амьд биеийн эсийг үхэхэд хүргэдэг их хэмжээний цианоген гликозид хэмээх бодис агуулагддаг.

Тэгвэл энэхүү уутат баавгай яаж үүгээр хооллодог юм бол?

Эх коала зулзагаа төрсөн цагаас нь эхлээд өөрийн өтгөнөөр хооллодог. Үүний ачаар тус баавгайн ходоодонд эвкалиптын навчыг задлах бактер тогтдог байна. Тэрхүү ургамлаас шим тэжээлийг нь гаргаж авахын тулд коала эвкалипт ургамлыг бараг бохь мэт зажилдаг. Харин залгих үед нь тэдний гэдсэнд агуулагдах бактери бүх хорт бодисыг зайлуулдаг. 

Коала яагаад заавал ийм хортой, шим тэжээл багатай ургамал иддэг юм бол гэж та гайхаж байж болох юм. Тэдний нутагладаг Австралийн зүүн ба зүүн өмнөд хэсэгт ерөнхийдөө эвкалипт модноос өөр идэш болох ургамал байдаггүй. Нэмж дурдахад хортой навчаар хооллож чадах өөр амьтан байхгүй учраас хоолны төлөөх өрсөлдөөн ч гардаггүй аж. Ийм тайван орчинд амьдардаг учраас коала амьд үлдэхийн тулд модноосоо зүүгдээд навчаа идэхэд л хангалттай байдаг болж таарч байна. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд маш том аюул уутат баавгайд нүүрлэх болжээ. Коала баавгай хламиди гэхчлэн халдварт өвчнөөр үхэх нь ихэссэн байна. Хламидийн бактери нь амьтны нөхөн үржихүй, хараа, шээсний сүв, амьсгалын эрхтнүүдийг хүнд гэмтээдэг аж. 

Австралийн ихэнх коала аль нэг хэлбэрийн хламиди туссан бөгөөд алслагдсан хэд хэдэн арлууд дээр амьдардаг цөөн тооны хэд л эрүүл үлдэж чадсан байна. Гөлгөр тархи, хортой идэшнээс ялгаатай нь хламиди өвчин тус нутгийн уур амьсгалтай ямар ч холбоогүй юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ өвчин нь Европын колоничлогчдийн авчирсан хонь, үхрээс коалад дамжсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()