Британид цасан шуурга болсны улмаас 60 хүн бааран дотор гурван хоногийн турш гацжээ

Арваннэгдүгээр сарын сүүлчээр Их Британи даяар шуурга дэгдэж, хэд хэдэн бүс нутаг зузаан цасанд дарагджээ. Ялангуяа хойд Английн хот тосгодууд 2 метр хүртэл цасан давхарга тогтсон байна. Цаг агаарын аюулт үзэгдлээс болж хэд хэдэн суурингийн цахилгаан тасарч, зам боогдсон аж. Яг энэ үеэр Британийн хамгийн эртний бааруудын нэгт тооцогддог "Tan Hill Inn" мөн цасанд дарагдаж, дотор нь байсан хүмүүс гурван хоногийг тэнд өнгөрөөжээ.

Британид цасан шуурга болсны улмаас 60 хүн бааран дотор гурван хоногийн турш гацжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Баасан гарагийн үдэш байсан учраас харьцангүй олон буюу 60 гаруй хүн тус бааранд үдшийг өнгөрүүлэхээр цуглурсан байжээ. "Tan Hill Inn"-д нийтдээ 3 зам хүрдэг бөгөөд эхний хоёр нь цасанд дарагдсан бол гурав дахийг нь шонгийн мод унаж хаасан байна. 

Ийнхүү гарцгүй болсон үйлчлүүлэгчид ням гараг хүртэл баарандаа хоргодсон байна. Азаар нутгийн Noasis хэмээх хамтлаг тэдэнтэй хамт гацсан байсан бөгөөд баарны ажилтнууд ч мөн байсан учраас цагийн хамтдаа уйдалгүй өнгөрөөжээ. 

Харамсалтай нь нэг хүний бие муудсан учраас аврагчид тусгай тээврийн хэрэгслээр ирж авсны зэрэгцээ хэдэн хүн бямба гарагт ажилтай байсан учраас хамт явцгаажээ. Үлдсэн хүмүүс нь харин цаг агаар дээрдэх хүртэл яаралгүйгээр дулаахан газар хоргодохоор шийдсэн байна. 

Ням гараг хүртэл тэд хөлөгт тоглоом тоглож, хамтдаа ууж наргиж, дуу дуулж, кино үзэж, шалан дээр бөөнөөрөө унтацгаасан гэнэ. Баарны зүгээс зочдыг үнэ төлбөргүй буфетээр дайлсан бөгөөд ажилтнууд ч "хоригдлуудтай" маш найрсаг харьцаж байсан аж. 

Ням гарагт бүгд гэртээ харьж, сэтгэгдлээ хуваалцсан байна. Олонх нь амьдралынхаа хамгийн мартагдашгүй амралтын өдрүүдийг тэнд өнгөрөөлөө гэсэн бөгөөд уг явдлыг дахин давтахыг хүсч байгаагаа ч нуусангүй.

Тус баарны ажилтнууд ч мөн "хорионд" байх хугацаандаа шинэ найз нөхөдтэй болцгоож, үнэхээр найрсаг уур амьсгалд гайхалтай гурван хоног өнгөрсөн болохоо онцолжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()