Ойд төөрсөн хүн яагаад нэг газраа эргэлдээд байдаг вэ?

Хаа нэг газар зүг чигээ алдан төөрсөн хүн өнөөх л явсан газраа ахин дахин эргэлдээд байдаг тухай та бүхэн урьд өмнө нь сонсож байсан байх. Энэ хэрэгт бараг хүн бүхэн өөрсдийн өнцгөөс хариулт өгдөг бол тэдгээрийн дунд хүний нэг хөлийг нөгөө хөлнөөсөө илүү урт байдагтай холбон тайлбарладаг хүмүүс ч бий. Үүний учрыг олохоор эрдэмтэд судалгаа хийж үзэхэд маш хачирхалтай үр дүн гарчээ.

Ойд төөрсөн хүн яагаад нэг газраа эргэлдээд байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Судалгааны үр дүнг үнэн бодитой гаргахын тулд хүмүүсийг дөрвөн бүлэг болгон хувааж, өөр өөр аргаар шалгасан байна. Туршилтад оролцож буй бүх хүний явсан замыг тогтоох үүднээс байршил тогтоох төхөөрөмж суулгасан бөгөөд тэдэнд шигүү ойг эгц чигээрээ туулах даалгавар өгчээ.

Бүлэг болгон хуваасан эхний хүмүүсийг манан буусан бүрхэг өдөр ойгоор алхуулахад тэд нэг газраараа ахин дахин эргэлдэж байсан аж. Харин цэлмэг, нартай өдөр ойгоор явсан хоёр дахь бүлгийн хүмүүс ойг эгцээрээ буюу замаасаа хазайлгүй туулж чадсан байна. 

Мөн судалгаа хийсэн эрдэмтэд хүмүүсийн нүдийг боож, задгай талбайгаар хөндлөн гарахыг хүссэн гэнэ. Туршилт эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа тэдгээр хүмүүс бүгд замаасаа гарч, зүүн зүг рүү даялан явж эхэлжээ.

Туршилтын үр дүнд хүний баруун, зүүн хөл "өөр" гэх сонирхолтой хариулт дээр эрдэмтэд санал нэгдсэн байна. Тодруулбал хүний баруун хөл зүүнээсээ илүү том алхдагаас болж хүн нэг газраа эргэлддэг ажээ. Гэхдээ баруун хөл нь зүүнээсээ урт гэсэн үг биш, харин илүү хүчтэй байдгаас тэр юм.

Өөрөөр хэлбэл хүний тархи ямарваа нэг зүйлээр баримжаа авч замаа олж чадахаа боливол яваандаа замын зүүн тал руу хазайсаар тойрог үүсгэж нэг газраа эргэлдэж эхэлдэг байна. 

Тэгэхээр бие махбодийн энгийн онцлогоос болж төөрсөн хүмүүс нэг газраа эргэлддэг байх нь. Ойд төөрч байсан хүмүүс дээр мөн судалгаа хийж үзэхэд тэдний 42 хувь нь замаасаа хадуурснаас, 17 хувь нь цаг агаарын нөхцөлөөс, 16 хувь нь уулын уруу гулсаж унаснаас шалтгаалж төөрсөн байдаг бол үлдсэн хувь нь бусдаасаа тасарсан, гэмтэл авсан, харанхуйд баримжаа алдсан гэх мэт шалтгаантай аж.

Явган аялал, кэмпинг хийхдээ төөрөхгүйн тулд мэдээж замын төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ сайн базааж, газрын зураг судлахын зэрэгцээ газрын онцлог тэмдгийг сайн тогтоож, гол горхийг дагаж, алхахдаа яарахгүй байх нь чухал. Мөн аль болох ганцаараа явахаас зайлсхийж, 2-3 хүнтэй заавал цуг яваарай.

Харин нэгэнт төөрсөн бол дагаж мөрдөх 4 үе шат бүхий зарчим бий. Энэ нь:

  • Зогс. Сандарч болохгүй. Байгаа газраа үлдээд суух хэрэгтэй.
  • Бод. Өөрийн нөхцөл байдал, байршлын тухай та юу мэдэж байна? Бүгдийг эргэцүүл. Зайлшгүй шаардлага байхгүй л бол байгаа газраасаа хөдөлж болохгүй.
  • Ажигла. Хаана байгааг тань хэлж өгөх мэдээллийг хай. Газрын зураг, луужин бий юу? Ойр хавьд жим, гол горхи байгааг илэрхийлэх тэмдэг байна уу?
  • Төлөвлө. Боломжтой үйлдлийн хувилбаруудыг гаргаад нэгийг нь л сонго. Хэрэв та гэмтсэн, эсвэл харанхуй болж байгаа бол тэндээ үлдсэн нь зөв хувилбар. Харин цаашаа хөдлөхөөр, эсвэл ирсэн газар луугаа буцахаар шийдсэн бол явсан газартаа мөчир хугалах, тод өнгөтэй зүйл унжуулах гэх мэт тэмдэг тавих хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()