ТАНИН МЭДЭХҮЙ

Хэлээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Хүн эрүүл саруул, гоо үзэсгэлэнтэй харагдахад амны эрүүл ахуй, шүд хамгаас чухал байдаг. Мянга биеэ тордоод, амны хөндий тань өвчлөлтэй бол тэр бүх оролдлого ямар ч үр дүнгүй болно. Шүдний цоорол, элдэв өвчлөл нь эхээс урагт халдах аюултай тул, бүсгүйчүүд амны эрүүл ахуйг сайтар сахих нь зүйтэй. Та бүхэн хэлээрээ эрүүл мэндээ сонжоод нэг үзээрэй.

Хэлээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ? Хадгалах

Таны алганы зураас юу хэлнэ вэ?

Өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, ирээдүйд амьдралын ямар зам харгуй таныг хүлээж байгааг мэдэхийг хүсч байна уу? Ингэхийн тулд зүгээр л баруун гарынхаа алган дээрх зүрхний зураасыг /дунд, ядам, чигчий хурууг дамнан байрлаж байгааг/ ажигла. Ингээд хариултыг тулгаарай.

Таны алганы зураас юу хэлнэ вэ? Хадгалах

Таныг сонжих сонирхолтой 20 арга

Хүн бүр мэдээж өөрсдийн гэсэн давтагдашгүй мөн чанартай байдаг. Бид бусдыг болон өөрсдийгөө маш олон зүйлсээр тодорхойлж болдог. Жишээ нь аливаад хэрхэн ханддаг, амьдралын үзэл бодол, муу, сайн зуршил гэх мэт... Зарим хүмүүс өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ төдийлөн сайн ойлгож, мэддэггүй шүү дээ. Үүнээс болж үл ойлголцол үүсэн, байдал эвгүйдэх нь бий. Тиймээс дараах ерөнхий 20 зүйлсээр аливаа хүнийг яг ямар хүн бэ гэдгийг тодорхойлчихож болно хэмээн сэтгэл зүйчид зөвлөж байна. 

Таныг сонжих сонирхолтой 20 арга Хадгалах

“Gucci” брэндийн нууц

Брэнд гэдэг бол он цаг хугацааны туршид үнэт чанараа үл гээх, чанар чансаагаа үеийн үед бататгасаар байдаг гайхалтай ойлголт билээ. Тиймээс энэ удаад бид та бүхэндээ дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн төлөөлөл болсон "Gucci"-ийн үүсэл хөгжил, онцлог шинж чанаруудыг танилцуулах гэж байна. Сүүлийн үед холливуудын одод гялалзсан хээтэй даашинзаар гангарах болсон. Тус загварын ордны шинэ, ерөнхий дизайнер Александро Мишел ажиллаж эхэлснээс хойш "Gucci" улам ч гайхалтай гоё болж байгааг дурьдах хэрэгтэй.  Ингээд 2016 оны хаврын коллекц багтаасан, сонирхолтой мэдээллийг та бүхэн сонирхон хүлээн авна уу.

“Gucci” брэндийн нууц Хадгалах

Алдартнуудын өдөр бүр хийдэг зүйлс

Алдартай бизнесмэн, улс төрчид, удирдагчид гээд хэн бүхэнд байх ёстой хамгийн чухал чанар бол “хүнлэг” байдал юм. Зарим хүмүүс хүнлэг гэхээсээ илүү мөнгөөр бие сэтгэл, тархиа угаалгаж, бүхнийг хэдэн төгрөгөөр үнэлэх гээд байдаг. Харин эсрэгээрээ амжилтанд хүрсэн, мөнгөний үнэ цэнэ амьдралын утга учрыг мэддэг хүмүүс хүнлэг чанар, тусч энэрэнгүй байдлыг урьтал болгодог. Тэд буяны байгууллагад харамгүй хандив өргөж, үр хүүхдээ хэрхэн зөв хүн болгож хүмүүжүүлэх талаар толгойгоо гашилгадаг гэвэл болно. Тэгвэл та бүхэндээ урьдаар удирдагч, манлайлагч хүмүүсийн өдөр бүр хийдэг, зуршил болсон зүйлсийг танилцуулья.

Алдартнуудын өдөр бүр хийдэг зүйлс Хадгалах

Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн

Таныг бүрэлдэн бий болсон цагаас эхлэн ээж тань танд анхаарал хандуулж, халамжилж эхэлдэг билээ. Бяцхан хүүхэд энэ хорвоо дээр мэндлэхэд хамгийн их жаргалыг эх хүн мэдэрдэг хэдий ч заримдаа сөрөг тал ч байдаг юм. Гэхдээ бид энэ талыг хэзээ ч бодож үзэж байгаагүй болов уу. Ингээд ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэнийг хүргэе.

Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн Хадгалах

Сургуульд хэзээ ч заадаггүй зүйлс

Бид амьдралд  маш олон  хэрэгтэй зүйлсийг сургуулиас олж авдаг. Тэгвэл үнэндээ сургуульд заадаггүй хэрнээ хувь хүний суурь хүмүүжил, төлөвшил зэргээс хамааран амьдралдаа амжилт үзүүлсэн хүмүүс цөөнгүй. Тиймдээ ч ажил амьдрал нь тогтуун сайхан яваа хүмүүс амжилтынхаа нууцыг гэр бүлийн хүмүүжил, олж авсан практик туршлагатайгаа холбон тайлбарладаг. Ингээд та бүхэндээ амжилттай, өндөр орлоготой хүмүүсийн чухал чадваруудаас хуваалцаж байна.

Сургуульд хэзээ ч заадаггүй зүйлс Хадгалах

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ?

Өөрт тохирсон, аятайхан үнэртэнг худалдаж авна гэдэг нэг бодлын “дайн” юм. Яагаад вэ гэж үү? Учир нь хурц, зөөлөн, төрөл бүрийн үнэртэй сүрчгүүдийг үнэрлэсээр хамар цоргиж, толгой эргэсээр сүүлдээ бүр үнэрээ ч ялгахаа байдаг шүү дээ. Ямар сайндаа л сонголт сайтай томоохон дэлгүүрүүдэд бүхэл үрийн кофе хүртэл байдаг. Энэ нь аливаа үнэрийг ахин шинээр ялгах боломжийг бидэнд "олгож" байгаа хэрэг юм. Ингээд та бүхэндээ сүрчигний төрөл болоод үнэрээ хэр удаан барих, орц найрлагаараа ямар ялгаатай зэргийг танилцуулж байна.

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ? Хадгалах

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс

Эмэгтэй хүн гэдэг урам зориг хайрласан ганцхан үгэнд ухаангүй ихээр баярлан, бодлогогүй хэлсэн ганцхан үгэнд голдоо ортол гомддог. Харин эрчүүд үүнийг нь анзааралгүй өнгөрдгөөс болж олон бүсгүйчүүд сэтгэлийн шархтай үлддэг байна. Тиймээс та бүхэндээ алдаа бүү гаргаасай гэсэн үүднээс эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгсийг дуулгая.

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс Хадгалах

Японы боловсролын систем ямар байдаг вэ?

Дэлхийд хамгийн хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ гайхагддаг Япончуудын сургалтын систем нь их хачирхалтай төдийгүй чанараараа дэлхийд 6-р байранд ордог юм. Орчин цагийн техник технологийн ноён оргил гэж хэлж болохуйц тус улсын иргэд дунд боловсролгүй буюу бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж ганц ч үгүй. Тэдний энэ их амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Энэ нь тэднийг багаас нь хичээнгүй, зорилготой хүмүүс болгож төлөвшүүлдэг байна.

Японы боловсролын систем ямар байдаг вэ? Хадгалах

Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ?

Урин дулааны улиралд бүх насны хүмүүсийн өмсөх дуртай гуталны нэг бол яахын аргагүй пүүз, кэт байдаг. Мэдээж хүн бүхэн л оригинал, чанартай пүүз авахыг хүсдэг ч зарим үед худалдаачдын үг болон интернэт дэлгүүрүүдэд хууртагдах нь цөөнгүй. Харин жинхэнэ чанартай пүүз, тэр дундаа "Nike" брэндийн пүүзнүүдийг хуурамчаас нь хэрхэн ялгах, таних тухай мэдээллийг уншигч та бүхэнд зориулан бэлтгэлээ.

Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ? Хадгалах

Ажлаас болж мартдаг 10 чухал зүйлс

Биднийг амьдралын бодит зүйлсээ мартахад хүргэж, илүү их мөнгө олох хүсэлтэй болгодог маш олон ажлын шаардлагууд байдаг. Мөн энэ нь хэзээ ч дуусашгүй цикл болдог. Бид илүү их мөнгө олсноор, бидний хүсэл сонирхол нэмэгдэж, бүр илүү их мөнгө хэрэгтэй хэмээн бодож эхлэнэ. Нэгэнт бид энэхүү ширэнгэнд орсон бол, өдөр бүр гэртээ ядрангуй очиж, яг энэ байдлаараа бүтэн жилийг өнгөрөөнө. 

Ажлаас болж мартдаг 10 чухал зүйлс Хадгалах