Алтан торон дахь амьдрал

2012-11-11, 18:15
39,082
Баялаг, залхуу болон шунал, тачаал бүгд нийлээд юу болох вэ? Магадгүй зугаа цэнгэлийн газар энэ бүгд цуглардаг биз ээ. Нүцгэлсэн бүсгүйчүүд усан сангийн хажууд өөрсдийн эзнээ хөгжөөхийн тулд гэдэсний бүжиг бүжиглэнэ. Татвар эмс гэсэн үгийг сонсохооор л олон хүний хувьд ийм бодол, сэтгэгдэл төрдөг билээ. Тэгвэл бодит байдал дээр өөр байдаг байна.
Алтан торон дахь амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



“Татвар эмс” буюу “гарем” хэмээх үг нь грекийн “харим” гэсэн үгнээс гаралтай аж. “Харим” гэдэг нь хориотой, тусгаарлагдсан гэсэн утгатай юм байна. Энэ нь ордны эсвэл байрны нэгэн хамгаалалттай, нууц газар бөгөөд энд улсын томоохон албан тушаалтны эхнэрүүд амьдардаг байжээ. Татвар эмсүүд анхны эхнэрийн эсвэл тайганы хяналтан дор оршдог аж. Анхны эхнэр нь бусад татвар эмс ямар цол хэргэмтэй хүнд очихыг нь шийдэх эрхтэй байжээ.



Султаны татвар эмсийн тэргүүн нь шахын эх байсан бөгөөд тэрээр хүүгийнхээ бүх эхнэрүүдийг сонгодог байсан байна. Татвар эм болоход хэцүү биш боловч олон татвар эмсийн дундаас сонгогдох нь л их хэцүү байжээ. Эдгээр олон эмс дундаас цөөхөн тооны бүсгүйчүүд л сонгогдож томоохон хаан, ноёдын эхнэр нь болж тансаг, сайхан амьдарч чаддаг байна.

Ирээдүйн эхнэр нь болох уу, үгүй юу гэдгийг бүсгүйн гоо сайхан болон ухаанаас шалтгаалдаг. Гэвч энэ нь зөвхөн ил харагдаж буй шалгуур юм. Үнэндээ заль мэх их шаардлагатай байдаг. Зөвхөн хамгийн зальтай, ухаантай эмэгтэйчүүд л султаны хамгийн анхны эхнэрүүд болж, татвар эмсийг захирах томоохон эрх мэдэл олж авдаг.

Бусад нь хөгширтлөө тэнд амьдарч, бусад дээд албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж зарц боол мэт амьдардаг байжээ. Зарим тохиолдолд эдгээр татвар эмсүүд нөхрөө ойроос хараагүй байдаг байна. Энэ нь тийм ч гайхахаар зүйл биш аж. Учир нь эртний үед маш олон тооны татвар эмсүүд байдаг байсан.



“Татвар эмс”-ийн амьдралын хүндрэлүүд...
Татвар эмсийн амьдарч буй газар мөн л маш чанд хатуу хууль, журамтай байжээ. Жишээлбэл: Туркт хаад, ноёд хэзээ ч хамаагүй өөр шинэ татвар эмийг авчирч өөрийн эхнэрээ болгож болох бөгөөд өмнөх эхнэрүүддээ цаазлах ял оноодог байсан байна.

Харин цаазлах арга барил нь энгийн бус байжээ. Хуучин эхнэрээ, татвар эмийг зэрлэг муур эсвэл хорт могойн хамтаар арьсан шуудайнд хийж, чулууны хамтаар амыг нь уяад Босфорын ус руу шиддэг байсан байна. Харин заримыг нь торгон уяагаар боож амийг нь хороодог байсан бөгөөд боож үхэхээ мэдсэн тавар эмсүүд үүнийг аз хэмээн тооцож байжээ.

“Татвар эмс”-ийн түүх
Татвар эмсийн талаар анх 15-р зууны үеийн Османы засаглалын үед бий болсон хэмээн үздэг. Анх татвар эмсийн тоонд зөвхөн зарц, шивэгчин нарыг оруулж, христийн шашинтай хажуу хөрш орны эмэгтэйчүүдийг эхнэрээ болгож авдаг байжээ. Энэхүү уламжлал Баязида II (1481–1512)-ын дараа өөрчлөгдсөн бөгөөд эхнэрээ татвар эмс дундаас сонгох болжээ.



Султан Мехмед II (1451–1481) Константинополийг 1453 онд эзлэн авсны дараа хотод маш олон сайхан барилга барьжээ. Одоогийн Баязидын газар нутаг дээр тэрээр эртний хот болох Бурс болон Эдирений ордуудын загвартай ордыг бариулсан байна.

Нэг хэсэгтээ энэхүү ордыг ашиглаж байсан боловч сүүлдээ жижигдэж, 1472–1478 оны үед Топкапын ордыг барьсан байна. Топкапын орд бага багаар нэмэгдсээр бүхэл бүтэн цогцолбор болжээ. Энд улсын хурал цуглаан, ажил хэргийн уулзалт  болж томоохон хүмүүс цугладаг байсан байна.

Харин хуучин ордныг татвар эмсийн байрлах газар болгон ашиглаж Султан Сулейман (1520–1566) өөрийн амьдарч буй нутаг дэвсгэртээ “Эмсийн ордон”-ыг байгуулсан байна.



1587 оны үед буюу Мурад III (1574–1595)-ын үед татвар эмсийг бүгдийг Топкапын орд руу шилжүүлжээ. Харамсалтай нь энэхүү гайхалтай ордон 1665 онд шатсан бөгөөд түүнийг дахин сэргээн босгосон боловч 1776 оны газар хөдлөлтийн үеэр нурж бүр мөсөн устсан байна.

Дахин шинээр татвар эмсийн ордон барьсан бөгөөд энэхүү ордон Махмуда II (1808–1839) хүртэл оршин тогтнож байжээ. Сүүлд Бросфолдод шинээр ордуудыг барих болсон байна.



Татвар эмсийг шатлан захирах ёс
Мэдээж татвар эмсийг захирах хамгийн том хүн нь султан. Харин тэдний дараа султаны эх ордог байжээ. Харин султаныг хааны ширээнд заларсны дараа эх нь хуучин ордноос ирж тусгай ордонд амьдардаг. Султаны эхийн дараа кадын, эффенд болон султаны эхнэр ордог байсан байна.

Татвар эмсийн тоонд юун түрүүнд зарц шивэгчин багтдаг байжээ. Үүнээс гадна татвар эмсийг хамгаалахаар тайганчуудын шинэ алба үүссэн байна. Лалын шашны тэргүүн болон агуу Визирийн дараа тайганчууд татвар эмсийг захирах эрхтэй байжээ.



Зарц, шивэгчид
Кавказын хун тайж нар охидоо султаны эхнэр болно гэдэгт итгэж Оттоманы татвар эмсийн ордон руу явуулдаг байжээ. Бүр охидоо бага байхад нь “Султаны эхнэр болоод алт, мөнгө баялагаар дүүрэн байх болно” -гэж бүүвэйн дуу дуулж байсан гэнэ. Зарц, шивэгчдийг 5-7 настай байхад нь худалдан авч нас бие гүйцтэл нь хүмүүжүүлдэг байжээ.

Өсөх явцад нь хөгжмийн урлаг, ёс жаяг болон эрэгтэй хүнд хэрхэн таашаал өгөх талаар урлагт сургадаг байсан байна. Өсвөр насанд нь охидыг ордонд авчран харуулдаг байжээ. Хэрвээ ямар нэгэн гажиг илэрвэл түүний үнэ буурч эцэгт нь бага хэмжээний мөнгө өгдөг байсан байна.

Охидоо зарахаас өмнө эцэг эхчүүд нь “Бид охидоо зарсан. Тиймээс түүнийг эргүүлж авахгүй” хэмээн гарын үсэг зурдаг байжээ.



Ирээдүйн султаны эхнэр болох зарц нар маш их зүйлийг сурах шаардлагатай байсан байна. Тэд Коран уншиж сурахаас гадна мөргөл үйлддэг аж.

Харин эхнэр нь болсныхоо дараа тэд мусульманы уламжлалын дагуу сайн дурын тусламжийн байгууллага нээдэг байжээ. Султаны эхнэрүүдийн бичиж байсан захидлаас харахад тэд үнэхээр их эрдэм мэдлэгтэй хүмүүс болох нь харагдаж байсан байна.



Хүнд хэцүү ажлаас гадна зарц нар мөнгөн шагнал авдаг байсан нь тэдний сэтгэлийг бага ч болов тайвшруулдаг байж. Тэдэнд ямар баяраар эсвэл төрсөн өдөр зэрэгт нь бэлэг бэлэглэдэг байсан байна. Зарц нарыг маш сайн халамжилж, анхаардаг байсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа зарцыг султан маш хатуу шийтгэдэг аж.

9 жилийн дотор султанд таалагдаагүй зарц татвар эмсийн ордныг орхиж явах эрхтэй гэнэ. Султан түүнд эд хогшил, байр бэлэглэж нөхөр олоход нь тусалдаг байжээ. Султанд зарцыг эрх чөлөөтэй хүн гэсэн баримт бичиж өгдөг бөгөөд гараад ямар ч асуудалгүй байх боломжтой аж. Харин татвар эмсийн хүрээлэнд байх явцдаа бүсгүйчүүд нэг нэгнээсээ, эсвэл хэдийгээр засуулсан ч гэсэн тайганчуудаас таашаал авах нь бий. Эндээс гарсан зарим эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа удалгүй салдаг гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа “би хар арьстай тайганаас таашаал аваад сурчихжээ”- хэмээн хэлдэг байжээ.



Тайганчууд
Бүх тайганчуудыг Африкаас авчирдаг байсан учраас тэд өнгөт арьстангууд байжээ. Энэ нь султаны нэгэн заль байсан аж. Хэрвээ тайганаас хүүхэдтэй болсон татвар эм төрвөл хар арьстай хүүхэд төрөх нь мэдээж. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол билээ. Учир нь бараг бүх тайганууд засуулсан байдаг аж.

Роксалана
16-р зуун хүртэл татвар эмсийн дунд зөвхөн орос, украйн, гүрж, хорватын бүсгүйчүүд байдаг байсан. 15-р зууны үед удирдагч байсан Орхан-гази нь Констатин хэмээх эзэн хааны охинтой гэрлэсэн бөгөөд султан Баязит нь Византийн гүнжтэй гэрлэжээ. Бүхий л татвар эмсийн түүхэн дэхь хамгийн алдартай нь Украйн гүнж Роксолана байсан юм. Тэрээр 40 жилийн турш Сулейманы эхнэр байсан байна.



Украйны гэгээнтэний охин болох Настя-г татарчууд нэгэн дайралтынхаа үеэр хуримынх нь урд өдөр хулгайлжээ. Охины гоо үзэсгэлэнг биширсэн татарчууд охиныг Стамбулын нэгэн эмсийн худалдааны зах руу явуулсан байна.

Ордонд ормогцоо Настя турк хэлээр ярьж сураад, лалын шашныг хүлээн зөвшөөрчээ. Ордонд түүнийг Роксалана хэмээн дууддаг байжээ. Шах (Сулейман) залуу байсан учраас эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үнэлэж чаддаг байсан бөгөөд зальт бүсгүй (Роксалана) шахын сонирхлыг хөдөлгөж түүний эхнэр болно хэмээн амласан байна. Өөрийнхөө зальт аргаар тэрээр хэлсэндээ хүрч, шахын эхнэр болжээ.



Өөрийн байр суурийг илүү бат бөх болгохын тулд тэрээр Сулейманд гурван хүү төрүүлж өгсөн байна. Шахын журмын дагуу бол султан дөрвөн албан ёсны эхнэртэй байж болох аж. Анхны эхнэрийнх нь хүүхэд өсөж үе залгамжлагч болж байв. Хаан ширээг хамгийн анхны хүү эзэлдэг бөгөөд бусдыг нь хороодог байжээ.

Мэдээж зальт Роксоланаагийн хувьд Шахын анхны эхнэрийн хүүхдүүд том дайсан болж байв. Харин Роксолана нууцаар султанд “аймшигт хуйвалдааны” талаар хэлсэн байна. Үүнийг сонссон Сулейман анхны эхнэрийнхээ хүүхдүүдийг устгах зарлиг буулгажээ.

Харин сүүлд нь Роксолана өөрт нь дургүй байсан хадам эхээ хорлож, Сулейманы бусад хөвгүүдийг олж нууцаар амийг нь хороожээ.

Орчин үеийн татвар эмс
1909 онд хамгийн сүүлийн татвар эмсийн ордныг хаасан байна. Топкапын ордонд байсан султаныг хөөж, ордныг музей болгожээ.

Одоогийн Турк улсад татвар эмс байдаггүй байна. Гэвч зүүн-өмнөд зүгийн хөдөө орон нутагт одоог  хүртэл олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг аж.

Орчин үеийн татвар эмсийн эзэд нь хивсний үйлдвэрийн эзэд, амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй фермерүүд гэх мэт баячууд байдаг бөгөөд тэд олон эхнэрээ бүгдийг нь хооллож, хувцаслаж, тэжээх чадвартай байх ёстой гэнэ.

Охидыг одоог хүртэл хүчээр гэрлүүлдэг байна. Хүүхэд насны тоглоом, дурсамжаа орхин 12 настай бяцхан охид туркын толгойн алчуур зүүгээд хөгшин нөхөр рүүгээ нулимс дуслуулан явдаг байна.

Зарим тохиололд ядуу амьдрал болон хүүхдээ тэжээж чадахгүйн улмаас охидоо ийм байдлаар нөхөрт гаргах гэр бүл ч бий.



Баруун зүгийн дарамт шахалтыг үл хамааран лалын орнуудад олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг.

Ихэнхи Арабын орнуудад 4 эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг гэнэ. Гэвч эрэгтэй хүн болгон ийм том гэр бүлийг тэжээж чадахгүй л болов уу.

Арабын Эмират улсад харин татвар эмс амьдарч болоход илүү тохиромжтой аж. Эмиратад бүх эхнэр хүүхдээ хооллох хангалуун байлгах талаар хатуу хууль байдаг байна.



Гэвч нөхрийнхөө хүндэтгэлийг хүлээхэд маш хэцүү бөгөөд олон зууны өмнөхтэй адил нөхрийнхөө сүүдэрт л амьдардаг аж.

Гэр бүлийн дотор еврейчүүдийн хатуу журам байдаг гэнэ. Үүнд: хүчин, хэрвээ эхнэр нь араар нь тавьбал цаазлах, нөхрийнхөө салах гэсэн саналыг эсэргүүцэх юмуу хүүхдээрээ сүрдүүлэх тохиолдолд ял тулгах гэх мэт олон хатуу журамтай байдаг аж. Харин салсан тохиолдолд хүүхдүүдийг нь эцэг нь авдаг гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()