Хэлээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Хүн эрүүл саруул, гоо үзэсгэлэнтэй харагдахад амны эрүүл ахуй, шүд хамгаас чухал байдаг. Мянга биеэ тордоод, амны хөндий тань өвчлөлтэй бол тэр бүх оролдлого ямар ч үр дүнгүй болно. Шүдний цоорол, элдэв өвчлөл нь эхээс урагт халдах аюултай тул, бүсгүйчүүд амны эрүүл ахуйг сайтар сахих нь зүйтэй. Та бүхэн хэлээрээ эрүүл мэндээ сонжоод нэг үзээрэй.

Хэлээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэлэн дээр хээ тогтох

Хэлэн дээр жижиг цэврүү гарч, ийнхүү газрын зураг шиг барзайсан бол таны хэрэглэж байгаа шүдний оо таарахгүй байгаа, эсвэл хэлээ хэт чанга даралттай үрж, хусдагаас үүдэлтэй юм. Мөн халуун ногоотой хурц хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй.

Хэлэн дээр хээ тогтох

2 Цагаан толботой хэл

Энэ нь хэлний өвчлөлийн түгээмэл хэлбэр бөгөөд, ихэвчлэн архи, тамхи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй. Тиймээс өөрийн эрүүл мэндийн төлөө муу зуршлаа хаяхыг зөвлөе.

Цагаан толботой хэл

3 Өнгөргүй ягаан хэл

Таны харж байгаачлан элдэв өнгөр толбогүй, ягаан хэл нь эрүүл хүний шинж юм. Хэрвээ таны хэл ийм бол амны эрүүл ахуй, эрүүл мэнддээ сайтар анхаардгийн жишээ билээ. Эрүүл саруул, цэвэр цэмцгэр, урт удаан амьдрахын тулд, амны эрүүл ахуйдаа тавих анхаарлаа хэзээд ч битгий сулруулаарай.

Өнгөргүй ягаан хэл

4 Дагтаршсан өнгөртэй хэл

Энэ нь мөөгөнцрийн үеийн эхний шинж тэмдэг бөгөөд ийм тохиолдолд эмчид үзүүлж, яаралтай эмчилгээг системтэй хийлгэх шаардлагатай юм. Түүнчлэн өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд бусдын хэрэглэсэн сойзыг хэрэглэхгүй байх, аяга халбагаа дамжуулахгүй байх нь чухал. 

Дагтаршсан өнгөртэй хэл

5 Цэврүү, шархтай хэл

Ихэвчлэн хэлээ халуун хоол цайнд түлэх, эсвэл халуун ногооны харшил зэргээс үүдэн ийнхүү жижиг цэврүүнүүд гардаг байна. Мөн зарим тохиолдолд хавдрын шинж байх эрсдэлтэй учраас, эмчид хандах нь зүйтэй.

Цэврүү, шархтай хэл

6 Өнгөртэй хэл

Энэ нь ихэвчлэн хоолны хордлогын шинж байх магадлалтай бөгөөд ийм тохиолдолд шингэн юм сайн уух, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн сойзоо хүнтэй солихгүй байх, давс ихтэй хоол бага идэх нь зөв гэдгийг сануулая. 

Өнгөртэй хэл

7 Хагарсан хэл

Ийнхүү хэл хагарч хуваагдах нь ямар нэгэн хүнд өвчин байх аюултай. Тиймээс даруй эмчид хандаж, тохирсон эмчилгээг цаг алдалгүй даруй хийлгээрэй.

Хагарсан хэл

8 Давалгаат хэл

Ялангуяа бяцхан хүүхдүүдийн хэл нь ийнхүү жигд бус өнгөртөж, давалгаа үүссэн мэт харагддаг. Энэ нь чихэрлэг зүйлс ихээр хэрэглэх, амаа дутуу цэвэрлэсэнтэй холбоотой. Зарим тохиолдолд ходоод гэдэсний өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул анхаарах хэрэгтэй.

Давалгаат хэл

9 Цусан улаан хэл

Яг л аймшгийн киног санагдуулам цусан улаан хэл нь тухайн хүнд төмөр, витамин B12 архаг дутагдсаны илрэл юм. Тиймээс та өөрийн эрүүл мэндийг бодож, эдгээр витаминыг эмчийн заавраар ууж хэрэглэх нь тохиромжтой.

Цусан улаан хэл

10 Хар толботой хэл

Магадгүй хорт хавдар шиг харагдаж байгаа ч, энэ нь тухайн хүний антибиотикийн хэт их хэрэглээ, мөөгөнцөр өвчний шинж тэмдэг, амны ариун цэвэр муу байгаатай шууд холбоотой. Тиймээс өөртөө илүү их цаг зав, анхаарал халамж зориулаарай.

Хар толботой хэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()