Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ?

Урин дулааны улиралд бүх насны хүмүүсийн өмсөх дуртай гуталны нэг бол яахын аргагүй пүүз, кэт байдаг. Мэдээж хүн бүхэн л оригинал, чанартай пүүз авахыг хүсдэг ч зарим үед худалдаачдын үг болон интернэт дэлгүүрүүдэд хууртагдах нь цөөнгүй. Харин жинхэнэ чанартай пүүз, тэр дундаа "Nike" брэндийн пүүзнүүдийг хуурамчаас нь хэрхэн ялгах, таних тухай мэдээллийг уншигч та бүхэнд зориулан бэлтгэлээ.

Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Интернэт худалдаа хийхдээ анхаар!

Юуны түрүүнд худалдаа хийх гэж буй тухайн сайтынхаа үнэлгээ, улс орон, хэр их бараа таваартай байгааг нягтал. Зарим сайтууд зөвхөн их хандалттай, олон зарагдсан бараага л ил харуулдаг тул үүнийг ч бас бодолцох хэрэгтэй.

Интернэт худалдаа хийхдээ анхаар!

2 Өөр зураг харуулах боломжтой эсэхийг асуух

Интернэтээс татаж авсан зургийг танд үзүүлж байж магадлалтай тул, өөр зураг байгаа эсэх, эсвэл ард талаас нь зургийг нь авч явуулахыг хүсэх хэрэгтэй. Хэрвээ тухайн сайт эсвэл хувь хүн өөр зураг явуулах боломжгүй гэвэл өөр газраас хайсан нь дээр гэж зөвлөе. Нэгэнт захиалчихсан хойно хуурамч гутал авч байснаас энэ нь дээр.

Өөр зураг харуулах боломжтой эсэхийг асуух

3 Оригинал "Nike" цөөхөн размертай байдаг

Жинхэнэ үйлдвэрээсээ ирсэн оригинал "Nike"-ууд бол эрэгтэй размер (Америк хэмжээгээр) 9, 10, 11 харин эмэгтэй размер 7, хүүхдийн размер 3.5 гэж байдаг.

Оригинал "Nike" цөөхөн размертай байдаг

4 Оригинал "Nike" барагтаа л бол хямдардаггүй

Хэрвээ эх сайтаасаа үнэ нь хэтэрхий хямд байвал хуурамч байх магадлал өндөртэй. Түүнчлэн тээвэрлэлтийн хугацааг бас анхаар. 7-14 хоногийн дотор ирвэл Хятадаас ирсэн байж болох юм. Онлайн худалдаа хийхээр шийдсэн бол "Nike" брэндийн албан ёсны худалдааны сайтаас нь захиалаарай.

Оригинал "Nike" барагтаа л бол хямдардаггүй

5 Сайтар нягтлах

Нэгэнт бараагаа хүлээж авсан тохиолдолд эх сайт руу нь ороод дахин нягталж үзээрэй. Улны өнгө, размер бичсэн наалт, логоны өнгө зэргийг нягтлах хэрэгтэй.

Сайтар нягтлах

6 Савлагаа

Оригинал "Nike" пүүз үйлдвэрээс ирэхдээ шинэ хайрцагтай, лацтай ирдэг. Харин дууриамал пүүзнүүд өөр гуталны хайрцагт, эсвэл гялгар уутанд ирдэг.

Савлагаа

7 Өнгийг нь хар

Хэрвээ та өмнө нь "Nike"-ийн пүүз авч байсан бол түүнтэйгээ харьцуулаад нэг үзэхэд гэмгүй. Түүнчлэн оригинал пүүз ерөнхийдөө сааралдуу, бүрсгэр өнгөтэй байдаг. Бас үдээс нь гүйцэд, жигд, цэвэрхэн үдэгдсэн байдаг.

Өнгийг нь хар

8 Шошгыг хар

Шошгон дээрх дугаар, хайрцагныхаа дугаартай таарч байх ёстой. Түүнчлэн пүүзний хэлэн дээрх шошгон дээр үйлдвэрлэсэн он сар бий. Эх сайт дээрээ 2008 онд үйлдвэрлэсэн байлаа гэж бодоход хуурамч пүүзний хэлэн дээрх огноо 2010 гэж бичсэн байх жишээтэй.

Шошгыг хар

9 Таарч байгаа эсэх

Жинхэнэ пүүзийг өмсөж үзэхэд хөлд яв цав таарсан, эвтэйхэн байдаг. Харин дууриамал пүүз бол илүү нарийхан, бас байгаа размераасаа хагас хэмжээгээр жижигхэн байдаг байна. Гадуур дэлгүүрүүдээр зарагдаж байгаа пүүзнүүдийг өмсөж байхад ч гэсэн үүнийг мэдээд авчихад гэмгүй.

Таарч байгаа эсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()