Дэлхийн хамгийн алдартай гудамж

2013-03-20, 22:01
30,727
Улс орон бүр, хот бүр янз бүрийн чамин тансаг гудамжтай байдаг бөгөөд энэхүү гудамжинд жуулчид цуглах ихээхэн дуртай байдаг. Ингээд дэлхийн хамгийн алдартай, сонирхолтой гудамжнуудын талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн алдартай гудамж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Ломбард гудамж (Lombard Street)
“Russian Hill” рүү чиглэсэн нэг урсгалтай замтай гэдгээрээ Ломбард гудамж нь Сан-Фрацискод алдартай. Энэхүү гудамжинд 8 ширхэг огцом эргэлт байдаг болохоор оршин суугчид нь Галзуу хулгана гэж нэрлэсэн бөгөөд дэлхийн хамгийн олон эргэлтэд зам юм.



2. Эбби Роуд (Abbey Road)
“Abbey Road” нь Лондонгийн хойд хэсэгт байрладаг. Энэхүү гудамжин дээр домогт хамтлаг болох Beatles клипнийхээ 90%-ийн зураг авалтыг хийсэн байна. 1969 оны 4 сард Beatles хамтлаг хамгийн сүүлчийнхээ цомгийн зураг авалтыг хийхийн тулд энэхүү гудамжинд ирсэн бөгөөд гудамжийг цомгийн нэрээр буюу “Abbey Road” хэмээн нэрлэх болжээ. Энэхүү цомог нь Beatles хамтлагийн хамгийн их зарагдсан цомог болсон байна. Харин өнөөдрийн байдлаар мянга мянган жуулчид Abbey Road гудамжны фон дээр зураг авахуулахын тулд Лондон хотыг зорин ирдэг аж.



3. Холливудын гудамж (Hollywood Walk of Fame).
Энэхүү гудамж нь бяцхан однуудаас тогтох бөгөөд эдгээр одууд нь ямар нэг алдартанд зориулсан байдаг байна. 2400 гаруй од энэхүү гудамжны дагуу байрладаг аж.



4. Ла-Рамбла (La Rambla) өргөн чөлөөний гудамж.
Модод ургасан энэхүү гудамж Барселоны хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж аж. Энэхүү гудамжийг зорьж буй хүмүүс нь нутгийн иргэд биш харин жуулчид байдаг байна. Гудамжийг Ла-Рамбла гэж нэрлэх болсон учир нь энэхүү гудамж нь хэд хэдэн өвөрмөц гудамжуудаас бүтдэгт оршино.



5. Орчард-роуд (Orchard Road).
Орчард-роуд нь Сингапурын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамж бөгөөд энэхүү гудамжинд хотын иргэд болон жуулчид маш ихээр цугладаг байна. Гудамжны эргэн тойронд олон дэлгүүр, шөнийн цэнгээний газрууд бий. Үүнээс гадна энэхүү гудамж нь  Сингапурын ерөнхийлөгчийн албан ёсны гэрийн хаяг гэнэ.



6. Кхао Сан Роуд (Khao San Road).
Khao San Road - Тайландын Чао Прай голоос холгүй орших жижигхэн гудамж юм. Khaosan  гэдэг нь “нунтаг будаа” гэсэн утгатай бөгөөд өмнө нь энэхүү гудамжинд их хэмжээний цагаан будааны наймаа хийдэг байсан байна. Харин одоо “Khao San Road” гудамж нь жуулчдын дунд маш алдартай бөгөөд өртөг багатай газар аж. Бангкокын дурсгалт газруудын нэг гэж хэлж болно.



7. Уолл-стрит (Wall Street).
Уолл-стрит нь АНУ-ын түүхэн санхүүгийн чухал гудамж юм. 17-р зууны үед Голландчуудын барьсан хананы нэрээр энэхүү нарийхан гудамжийг нэрлэх болжээ.



8. Via Dolorosa.
Иерусалимын алдарт гудамж бөгөөд энэхүү гудамжаар Есүс алхаж байсан хэмээн үздэг байна.



9. Лас-Вегасын гудамж (Las Vegas street).
Невадын төвд байрлах Лас-Вегас нь мөрийтэй тоглоомын төвлөрсөн газар юм. Азаа үзэхийг хүссэн жуулчин хэзээд энд ирж болох аж.



10. Елисей (Champs Elysees).
Елисей нь маш олон дэлгүүр, кино театр, кафетай гэдгээрээ дэлхийд алдартай гудамжуудын нэг. Энэхүү тансаг өргөн гудамж нь Согласиягаас Ялалтын арк хүртэл үргэлжлэх аж. Үүнээс гадна Парисын хамгийн нэр хүндтэй гудамж бөгөөд дээд давхруудад нь ихэвчлэн оффис байрладаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()