ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Манай нар унтарвал юу болох вэ?

Хэзээ нэгэн цагт нар унтрах нь тодорхой. Дэлхийтэй хамгийн ойр орших энэ од ойролцоогоор 10 тэрбум жилийн настай гэдэг. Одоогоор 5 тэрбум жил нь өнгөрсөн байгаа аж. Нар нь устөрөгч гели болон хувирах цөмийн нэгдэх урвалын дүнд шатаж байдаг. Мэдээж хэзээ нэг өдөр нарны устөрөгчийн нөөц дуусна. Харин тэр үед юу болох вэ? 

Манай нар унтарвал юу болох вэ? Хадгалах

Нацистын мэндчилгээнд гар өргөөгүй цор ганц хүн Август Ландмессерийн түүх

1936 оны нэгэн зурган дээр нацистуудын мэндчилгээн дээр гараа өргөөгүй элгээ тэвэрсэн залуугийн зургийг та өмнө харж байсан биз. Энэ бол ажилтан Август Ландмессер байсан бөгөөд тэр яагаад ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн юм бол?

Нацистын мэндчилгээнд гар өргөөгүй цор ганц хүн Август Ландмессерийн түүх Хадгалах

Хүний илүүдэл шингэнийг органик бордоо болгон ашиглаж болох уу?

Ургамал арчилж байгаа хүн зарим зүйлсийг санах хэрэгтэй юм. Аль ч цэцэг ногоонд азот, фосфор, кали ус агаар шиг хэрэгтэй. Тэгвэл хүний илүүдэл шингэн нь эдгээр элементээр баялаг юм. Тэгвэл хүний шээсийг бордоо болгож ашиглах боломж бий юу?

Хүний илүүдэл шингэнийг органик бордоо болгон ашиглаж болох уу? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 мэргэн бууч

Шилдэг мэргэн буудагчид заавал жирийн байлдагч байх албагүй. Үүнтэй адил нэг оновчтой сум тухайн хүнийг мэргэн буудагч болгохгүй. Ингээд түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буудагчидтай танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 мэргэн бууч Хадгалах

Хүний бие ямар үнэ хүрдэг вэ?

Хэдийгээр эрүүл мэндийг худалдаж авах боломжгүй хэдий ч бидний бие организм ямар үнэтэйг бид мэддэггүй. Гэтэл үнэн хэрэгтээ хүний бие маш үнэтэй юм байна шүү. Ингээд та бүхэнд шилжүүлэн суулгах ажиллагаа хамгийн түгээмэл хийгддэг эрхтнүүдийн үнийг танилцуулж байна.

Хүний бие ямар үнэ хүрдэг вэ? Хадгалах

Геннисийн номонд хэрхэн бүртгүүлдэг вэ?

Хүн төрөлхтөн элдэв сонин зүйл туршиж, түүгээрээ зугаа наргиан хийж өнөөг хүрсэн түүхтэй. Үүний нэг нь дээд амжилтын Геннисийн ном. Анх 1955 оны наймдугаар сарын 27-ны өдөр Лондон хотноо хэдхэн мянган хувиар хэвлэгдэж байсан энэ ном өнөөдөр дэлхий нийтийн хүртээл болж уг номыг олж авах, энэ номд бүртгүүлэх сонирхол улам өссөөр байна. Тус номын бүртгэл өдгөө цахим хэлбэрт шилжсэн учраас хаанаас ч хамаагүй өөрсдийн амжилтаа баталгаажуулах боломжтой болжээ. 

Геннисийн номонд хэрхэн бүртгүүлдэг вэ? Хадгалах

Сэргэн мандалтын үеийг авч ирсэн зураач Хуго ван дер Гус

Нидерланд зураач Хуго ван дер Гус бол яах аргагүй сэргэн мандалтын үеийн уран зургийн ертөнцөд хувьсал авч ирээд зогсохгүй өнөөг хүртэл Европ даяар алдар нэртэй хэвээр буй эрхмүүдийн нэг билээ. Урлагийн замнал нь оргилдоо хүрээд удаагүй байхдаа сүмд шавь орж уран зургаа орхисон түүний амьдралын түүхийг хүргэж байна.

Сэргэн мандалтын үеийг авч ирсэн зураач Хуго ван дер Гус Хадгалах

Хүн унтаж байх үед юу болж өнгөрдөг вэ?

Хүн амьдралынхаа гуравны нэгийг буюу ойролцоогоор 25 жилийг унтаж өнгөрөөдөг. Харин унтаж байх үеэр юу болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл хүн гаднаасаа тайван амгалан унтаж буй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ хүний биед ямар процессууд явагддаг бол? Юун түрүүнд хүний эрүүл мэндэд амин чухал, залуу хэвээр байхад тустай цикл явагддаг байна. Энэ мэтчилэн нойртой холбоотой сонирхолтой баримтууд олон байдгаас дараах 9 баримтыг хүргэж байна.

Хүн унтаж байх үед юу болж өнгөрдөг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн - Хятадын еврейчүүд гэж хэн бэ?

Хятадын еврейчүүдийн аман зохиолд анхны жүүдүүд манай эриний 1-р зуунд торгоны замаар дамжин Хятадад ирсэн гэж өгүүлдэг. Гэхдээ Араб болон Хятадын сударт энэхүү нүүдлийг VIII-IX зууны үед өрнөсөн гэж үздэг ба Бээжингийн Ханькоу дахь еврей худалдаачдын тухай нэгэн тэмдэглэл үүний баталгаа болдог. 

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн - Хятадын еврейчүүд гэж хэн бэ? Хадгалах

Чингис хааны байлдан дагуулалтын нууцын талаар гаднын сайт ийн бичжээ

13-р зууны эхэн үе, 1206 онд Азийн тэгш өндөрлөгт Монгол угсаатан овог аймгууд нэгдэж, орчин цагийн нэгдсэн худалдаа, харилцаа холбооны эхлэлийг тавьсан түүхтэй. Тэмүүжин буюу хожим Чингис хэмээх цолд өргөмжлөгдсөн нэгэн их хүмүүн өрнө зүгт исламын шашинт орнуудаас, дорно зүгт өмнөд Хятадын олон ханлиг улсуудыг өөртөө нэгтгэн захирч байсан билээ.

Хожим 1227 онд их хааныг тэнгэрт хальсны дараа ч түүний эмхлэн байгуулсан улс хүрээгээ тэлсээр Пакс Монголика хэмээн түүхэнд үлдсэн. Асар өргөн уудам, зүйрлэшгүй амар амгалан нутгийг 1368 оныг хүртэл эрхшээж, худалдаа наймаа, технологийн дэвшлийг өрнөөс дорно, дорноос өрнө зүгт харилцан солилцох боломжийг нээж байсан түүхтэй.

Чингис хааны байлдан дагуулалтын нууцын талаар гаднын сайт ийн бичжээ Хадгалах

Цагаан ордонд хуримаа хийсэн түүхэн дэх цорын ганц ерөнхийлөгч

Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргаа Вашингтон хотод төвлөрсөн цагаас хойш улс төрчид төсвийн цоорхойг нөхөхийн тулд байж болох бүхий л арга хэмжээг авч байсан түүхтэй. Бүр ерөнхийлөгчийн гэр болсон Цагаан ордныг хурим хийж буй хосуудад түрээслэх үйлчилгээ ч явуулж байсан гэдэг. Мэдээж улсынхаа хааны ордонтой зүйрлэж болохуйц цор ганц барилгад амьдралынхаа хамгийн дурсамж дүүрэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг ашиглахыг хүсэхгүй америк хүн цөөхөн байх нь гарцаагүй.

Цагаан ордонд хуримаа хийсэн түүхэн дэх цорын ганц ерөнхийлөгч Хадгалах