Хүний илүүдэл шингэнийг органик бордоо болгон ашиглаж болох уу?

Ургамал арчилж байгаа хүн зарим зүйлсийг санах хэрэгтэй юм. Аль ч цэцэг ногоонд азот, фосфор, кали ус агаар шиг хэрэгтэй. Тэгвэл хүний илүүдэл шингэн нь эдгээр элементээр баялаг юм. Тэгвэл хүний шээсийг бордоо болгож ашиглах боломж бий юу?

Хүний илүүдэл шингэнийг органик бордоо болгон ашиглаж болох уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чухам энэхүү асуултын хариултыг олохын тулд эрдэмтэд олон тооны судалгаа явуулсан байдаг. Мэдээж хүнсний ногоо бордоход хүний шээс арай хэтэрхий мэт санагдаж болно. Гэхдээ бодит байдал дээр илүүдэл шингэн маань ямар ч бордооноос илүү эрдэс агуулдаг болохыг судлаачид онцолсон бөгөөд химийн бордооны хэрэглээг бууруулахад хүртэл шээсийг ашиглах боломжтой гэжээ. 

Хүнсний систем, хүний ​​хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ажилладаг Францын OCAPI-гийн судлаачид байгаль орчны бохирдлыг буруулах зорилгоор нэгдсэн юм. Тэд эртнээс хөдөө аж ахуйн тариаланд химийн бордоог орлуулах зүйл хайж байгаа аж. Сүүлийн 100 жилийн хугацаанд хиймэл бордоо хөрсний азотын түвшнийг огцом нэмэгдүүлэх болсон. Чухамдаа хөдөө аж ахуйн хэрэглээнээс гарч буй азотын 80 орчим хувь нь хөрс, усанд шингэж, дэлхийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулж байна. 

Францын нийслэл Парист байрлалтай төрийн өмчит хот төлөвлөлтийн байгууллага "Paris et Metropole Amenagement" нь тус хотод 600 орон сууц бүхий "Эко хороолол" байгуулахаар төлөвлөжээ. Тус хороолол нь оршин суугчдын илүүдэл шингэнийг цуглуулж, хотын ногоон байгууламжийг бордох аж. Парисын өөр нэг хэсэгт байрлалтай Европын сансрын агентлагийн төв байр мөн адил технологи бүхий 80 жорлонгоор тоноглохоор төлөвлөж байна.

Швейцарь, Герман, АНУ, Өмнөд Африк, Этиоп, Энэтхэг, Мексик, Францад шээсийг бордоо болгон хувиргах төслүүд аль хэдийн хэрэгжиж эхлээд байна. Швед улс бүр 1990-ээд онд хэд хэдэн тосгонд ийм туршилт хийсэн нь үр дүнгээ өгчээ. "Дэлхийн томоохон хотууд эсвэл бүх бүс нутгийг хамран өргөжүүлэхийн тулд бохир усны дэд бүтцийг бүрэн шинэчлэх шаардлагатай. Энэ нь тийм ч амар ажил биш" гэж АНУ-ын "Rich Earth" хүрээлэнгийн захирал Жулиа Кавиччи ярьжээ.

Хүний илүүдэл шингэн мэдээж дан эрдэс бодисоос бүрдэхгүй. Түүнд агуулагдах төрөл бүрийн бактерийг устгаж, цэвэршүүлэх тусдаа систем зайлшгүй шаардлагатай. Мөн өнөөгийн химийн бордооны хэрэглээг орлуулах хэмжээний илүүдэл шингэн цуглуулна гэвэл бүхий л хот суурингуудад шээс цуглуулах систем тавих ёстой гэнэ. 

Гэхдээ бүс нутгийн жижиг туршилтууд дэлхий даяар хийгдэж байгаа бөгөөд тэдгээр нь үр дүнгээ өгсөөр байгаа аж. Өнөөдөр ашиглагдаж байгаа химийн бордооны гол асуудал нь хиймэл азотын агууламжид оршино. Сүүлийн 100 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбар үсрэнгүй хөгжиж түүхэнд байгаагүй хэмжээний ургац авч байгаа нь химийн бордооны гавьяа хэдий ч үүний цаана том аюул бий.

"Химийн бордоо нь газар доорх усанд хүрэх үед тэдгээрт агуулагдах замгийн хэт өсөлтийг тэтгэж, усан доорх олон зүйлийн амьтдыг устгадаг" гэж НҮБ мэдээлсэн. Үүний гайгаар хөрсөнд агуулагдах хүнд металл, нитратын хэмжээ нэмэгдэх бөгөөд улмаар аммиак, азотын исэл, хүхрийн ялгаралт нь хүлэмжийн хий үүсгэдэг байна. Чухамдаа хүний илүүдэл шингэнийг органик бордоо болгон ашигласнаар ийм асуудлаас сэргийлж чадах юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()