Сексийн давуу талууд

2016-12-18, 16:40
116,967

Секс бол хүний бие физиологийн салшгүй хэрэгцээ гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ хүнд таашаал өгч, хосуудын харилцааг бат бэх болгохоос өөр өчнөөн олон давуу тал байдгийг тэр бүр анзаардаггүй байна. Харин бид та бүхэнд тэдгээр нууцуудыг хуваалцахаар бэлтгэлээ. Та мэдээг маань уншаад хайртаасаа бүр л салж хагацахгүй болж магадгүй. Сайхан биш гэж үү? 

Сексийн давуу талууд

1 Арьс цайрна

Хөнжилдөө орж, хамтрагчтайгаа жаргал эдлэх бүртээ та арьсаа өнгөлөг болгож байна гэж бодох хэрэгтэй ажээ. Секс хийснээр цусны эргэлт сайжирч, арьсанд очих хүчилтөрөгч нэмэгддэг гэнэ. Ямар ч будаггүй байсан таны арьс цаанаасаа л гэрэлтээд ирэх нь байна шүү. 

Арьс цайрна

2 Калори шатаана

Секс бол дасгал юм. Үнсэлцэх ч бас. Дур тавихгүй байсан ч, таны бие зогсолтгүй хөдөлж байгаа тохиолдолд холестролын түвшин багасч, сэтгэл санаа өөдрөг болдог төдийгүй цусны эргэлт сайжирч, фитнесс зааланд дасгал хийж, хөлсөө гаргасантай ижил хэмжээний калори шатаадаг байна. 

Калори шатаана

3 Жаргалтай болно

"Жаргалтай эмэгтэй хамгийн хөөрхөн нь" гэж Одри Хэпбюрн (Audrey Hepburn) хэлсэн байдаг билээ. Тэгвэл дур тавьснаар хүний биед серотонин ялгарч, сэтгэл санаа дээшилдэг гэнэ. Ерөнхийдөө бол секс нь сэргээш бөгөөд хүний сэтгэл санааг удтал өөдрөг байлгаж чаддаг гол хүчин зүйл гэж ойлгож болох юм. 

Жаргалтай болно

4 Үс эрүүлжүүлнэ

Дасгал хийснээр батга арилж, калори шатдаг. Секс ч бас ийм нөлөө үзүүлж чадна. Гэхдээ дасгалаас илүү нь секс дааврын түвшинг багасгадаг бөгөөд ингэснээр арьс тань улам өнгөлөг болж, үс хүртэл эрүүлжин, гялалздаг ажээ.

Үс эрүүлжүүлнэ

5 Өнгөлөг харагдана

Дур тавих үед хацар ягаардаг. Үүний учрыг та мэдэх үү? Бүсгүйчүүд хацраа ягааруулахын тулд будаг хэрэглэдэг бол дур тавих үеэр эндорфин ялгарч, хацар цаанаасаа л улайж орхидог гэнэ. Тиймээс хэр олон дур тавина, төдий чинээ ягаахан дур булаам хацартай болно гэсэн үг юм. 

Өнгөлөг харагдана

6 Анхилам үнэртэй болно

Секс хийх тусам л та эсрэг хүйстнээ бүр их татах болно. Учир нь сексийн үеэр таниас үнэртэй уснаас ч анхилуун үнэр гардаг бөгөөд жирийн үед ч тэр сайхан үнэр таны биед хадгалагдаж үлдсэн байдаг тул эрчүүдийн дурыг галзууртал нь хөдөлгөдөг аж. 

Анхилам үнэртэй болно

7 Хөгшрөлтийг удаашруулна

Илүү секс хийлээ гээд мэдээж цаг хугацаа зогсохгүй л дээ. Гэхдээ наснаасаа залуу харагддаг гэнэ шүү. Орон дотроо хичнээн идэвхтэй байна, төдий чинээ коллаген ялгарч, үрчлээс, нөсөө толбо алга болдог ажээ. 

Хөгшрөлтийг удаашруулна

8 Хумс бэхжинэ

Таны хумс нимгэн, амархан хугарч гэмтдэг бол хэдхэн шөнийг галзуу өнгөрөөгөөд л асуудлаа шийдэж болох юм. Сексийн үеэр ялгардаг даавар хумсыг ч мөн бэхжүүлж, гялалзуулдаг тул орон дотроо хамтрагчтайгаа илүү их цагийг өнгөрөөгөөрэй.

Хумс бэхжинэ

9 Батга арилна

Секс нэг төрлийн дасгал тул олон хийх тусам батга арилна гэсэн үг. Батганаасаа салж л байвал хэд л бол хэд байсан ч яах вэ дээ? Ингээд л нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгчинд мөнгө үрэх шаардлагагүй боллоо шүү дээ. 

Батга арилна

10 Уруул зузаарна

Цусны эргэлт түргэссэнээр уруул зузаан харагддаг. Сексийн дараах ягаахан хацар, гялалзсан толигор арьс, дээрээс нь дур булаам зузаан уруул. Одоо танд будаг шунх хэрэгтэй гэж үү?

Уруул зузаарна

11 Арьс зөөлөрнө

Сексийн авчирдаг өөр нэгэн ач тус бол арьс зөөлрүүлэх явдал юм. Түүгээр ч зогсохгүй хэдэн өдрийн турш арьс зөөлөн чанараа хадгалдаг байна. Сексийн үеэр хүн хөлөрдөг шүү дээ. Харин хөлс арьсны нүхийг цэвэрлэн чөлөөлж, улмаар арьсыг зөөлрүүлдэг гэнэ. 

Арьс зөөлөрнө

12 Хөх томорно

Секс хөхний хэмжээг томруулдаг. Сексийн үеэр цээжний тойрог 25% томордог бөгөөд хөхний толгой 1 см хүртэл томордог байна. Хөхөө хамгийн зугаатай аргаар томруулж болдог байхад гоо сайхны хагалгаа хийлгэх ямар шаардлагатай гэж? 

Хөх томорно

13 Нойронд сайжирна

Шөнийн цагаар хангалттай унтаж амрах нэгэн арга бол секс юм. Нойргүй хүний нүд улайж, нүдний доогуур хөхөрсөн байдаг бол бөх гэгч унтаж амарсан хүн дур булаам харагддаг билээ. Дур тавьсны дараа окситоцин ялгарч, хүнийг тайвшруулдаг тул тэр дорхноо нам унтдаг ажээ. 

Нойронд сайжирна

14 Хэвлий нарийсна

Бүсгүй та гэдэс хэвлийндээ жаахан сэтгэл дундуур явдаг бол секс хийх хэрэгтэй. Кортизол дааврын хэмжээ ихэссэнээр хэвлийгээрээ таргалдаг бол сексийн үеэр тус даавар багасдаг тул гэдсээрээ турах найдвартай арга бол секс гэнэ шүү. Гэдэсний таталт хийхээс хамаагүй таатай арга биш гэж үү?

Хэвлий нарийсна

15 Шүд цайрна

Бэлгийн  харилцаа тогтмол хийж байвал шүд хүртэл цайрч, хорхойтохгүй болдог гэнэ. Яаж вэ гэж үү? Учир нь үрийн шингэн цайр, кальци болон шүд хорхойтуулдаг нянтай тэмцэгч бусад эрдсийг агуулдаг байна. Ингэж л хүний шүд илүү цагаан, илүү эрүүл, илүү бат бөх болдог байна.

Шүд цайрна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()