Нацистын мэндчилгээнд гар өргөөгүй цор ганц хүн Август Ландмессерийн түүх

1936 оны нэгэн зурган дээр нацистуудын мэндчилгээн дээр гараа өргөөгүй элгээ тэвэрсэн залуугийн зургийг та өмнө харж байсан биз. Энэ бол ажилтан Август Ландмессер байсан бөгөөд тэр яагаад ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн юм бол?

Нацистын мэндчилгээнд гар өргөөгүй цор ганц хүн Август Ландмессерийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр зун Хамбургт хамгийн сүүлийн дарвуулт хөлөг онгоц болох «Blohm + Voss»-ыг усан дээр буулгасан байна. 295 метр бүхий дайны сургалтын энэхүү дарвуулт онгоцыг 1930 онд Германы коммунист намын гишүүнтэй маргалдсаны улмаас амь насаа алдсан нацистын хөдөлгөөний гишүүний нэрээр буюу «Хорст Вессель» хэмээн нэрлэсэн аж.

Хорст Весселийн үхлийг улс төрд ихээр ашиглаж байсан бөгөөд түүнийг "Тамлан зовоогч" гэж зарласан байна. Тэрээр Германы коммунист намын төлөөлөгч Альбрехт Хёлерийн бууны суманд өртөж тархиндаа гэмтэл авсан бөгөөд еврей эмч байсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж авахаас татгалзаж, нэг сарын дараа цусны бохирдлоос болж нас барсан аж. Дарвуулт хөлөг онгоц буулгах ёслол дээр Адольф Гитлер оролцсон байна. Харин Весселийн ээж уламжлалын дагуу хөлөг онгоцон дээр оргилуун дарс хагалсан бөгөөд чухал арга хэмжээнд оролцохоор ирсэн бусад ажилчид салют буудуулсан гэнэ.

Уг арга хэмжээнд оролцсон нэг л хүн бусадтайгаа санаа нэгдээгүйгээр зогсохгүй эсэргүүцэл илэрхийлж, гараа элгэндээ тэвэрсэн байжээ. Тухайн үед Август Ландмессер 26 настай байсан аж.  Тэрээр 1931 онд ажил олох зорилготойгоор нацистын намд элссэн ч 4 жилийн дараа еврей бүсгүй болох Ирма Эклертэй гэрлэснээр намаас хөөгдсөн байна.

1935 онд хосууд Ингрид гэх охинтой болжээ. Тэд 1937 онд Дани руу нүүхээр шийдэж аян замдаа гарсан ч тэднийг зогсоож Августыг өөр цусны хүнтэй гэрлэсэн хэрэгт буруутгасан байна. Гэхдээ Август эхнэрээ еврей гэдгийг мэдээгүй гэж шүүхт итгүүлж чадсанаар суллагдсан аж. "Хэрвээ суллагдсаныхаа дараа  эхнэртэйгээ холбогдсон тохиолдолд албадан ажил хийлгэх болно" гэсэн нөхцөлийг тэд гаргасан байна. Гэвч хэдэн сарын дараа Августыг дахин баривчилж “Бёргермоор”-ын хорих анги руу явуулжээ.

Харин 3 хоногийн дараа Ирма Эклерийг баривчилж эхлээд “Фульсбюттель” хорих анги, дараа нь “Ораниенбург” хорих анги руу, дараа нь эмэгтэйчүүдийн “Лихтенбург” хорих анги руу шилжүүлж эцэст нь эмэгтэйчүүдийн “Равенсбрюк” хорих анги руу шилжүүлжээ. Гэвч тэр 1942 оны эхэн үед 14000 хоригдлын хамт хийн камерт амиа алдсан байна.

1941 оны 1-р сарын 19-нд Август суллагдаж Варнемюнд дахь “Пюст” хэмээх тээврийн компанид ажиллах болжээ. 1944 оны 2-р сард тэр чанга дэглэмт армид албадлагаар явж Хорватын дайны үйл ажиллагаанд оролцож байх үедээ сураггүй алга болсон байна. Магадгүй тэр 1944 оны 10-р сарын 17-нд Стоны ойролцоо алагдсан байж болно. Гэхдээ Ростокийн дүүргийн шүүх түүнийг 1949 оны 8-р сарын 1-нд нас барсан хэмээн зарлажээ.

Түүний хүүхдүүд болох Ингрид болон Ирена нар асрамжийн газарт шилжсэн байна. Том охиныг нь ээжийнх нь талын эмээ авч чадсан бол бага охин нь айлд үрчлүүлтлээ асрамжийн газар байжээ. 1991 онд Ирена  сонинд нэгэн зураг харсан бөгөөд уг зурган дээр байгаа хүн түүний эцэг Август Ландмессер болохыг таньжээ.  Август арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг энэ байдлаар тэмцэж байсан бололтой. 1951 оны зун Август Ландмессер болон Ирма Эклер нарын гэрлэлтийг Хамбургийн хотын захирагч албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тухайн оныхоо хавар Ирена болон Ингрид нар эцгээрээ овоглох болсон ч Ирена ээжийнхээ овгийг ашиглах болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()