Дэлхийн хамгийн солиотой хүмүүс

Өдгөө хүмүүс бурхнаас заяасан эрүүл сайхан биеэрээ наадаж, элдвээр сэглэж, хүн харахын эцэсгүй болгож  байж түүнээсээ таашаал авах нь элбэг болжээ. Энэ нь манай улсад ч мөн түгэн дэлгэрэх хандлагатай байгаа тул залуусыгаа энэхүү гаж үйлдлүүдээс аль болох сэрэмжлэхийг зөвлөе. Ингээд та бүхэндээ солиотой хэмээх тодотгол авч байгаа хүмүүсийн хачирхалтай үйлдлүүдийг хүргэе.

Дэлхийн хамгийн солиотой хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Могой хэл

Хэлээ цуулан, зүсүүлж могой шиг болгоно гээд төсөөл дөө. Мэдээж хүн өөрийн хэлээ яах нь хувь хүний асуудал боловч бусдад таатай санагдахгүй нь лавтай. Мэргэжлийн хүмүүсээр хэлээ цуулуулж, оёулах үед өвдөлт их мэдрэгдэх хэдий ч тэд үүнээсээ таашаал авч байдаг. Хэлээ цуулуулснаас хойш нэг хэсэгтээ л хоол унд ч идэж чаддаггүй гэнэ.

Могой хэл

9 Вампир шүд

Хүмүүс ихэвчлэн ярзайсан тэгшхэн цагаан шүдтэй болохыг хүсч, тийм шүдтэй хүмүүсийг магтан, атаархдаг. Гэтэл зарим нэг хүмүүс тэгш сайхан шүднүүдээ үзүүрлэж, цус сорогч шиг болгохыг хүсэх нь ч бий. Чухам анх энэ нь юунаас үүдэн гарч ирж байсныг нягтлан үзвээс анхандаа эр зориг, уур бухимдлыг илэрхийлэгч хэмээгддэг байсан бол сүүлийн жилүүдэд гоёл гангараа хэмээх утгаараа хэрэглэгдэх болжээ. 

Вампир шүд

8 "Арьсан" корсет

XX зууны сүүлч болон XXI зууны эхээр энэхүү харгис гоёл нь эрчээ авч эхэлсэн байдаг. Сексийн дур хүсэл өдөөх үүрэгтэй бөгөөд ихэмсэг, чамин харагдуулдаг хэмээн үздэг аж. Нурууных нь хоёр талаар цоолж, төмөр зүүгээд үүгээрээ тууз гүйлгэн чангална. Мэдээж асар их өвдөлт мэдрэгдэх боловч ийнхүү биеэ сэглэх гаж сонирхолтой хүмүүс олширч байгаа нь хачирхалтай.

"Арьсан" корсет

7 Тамгалуулах

Угтаа бол мал амьтныг өөрийн эзэмшлийнх гэдгээ бусдад мэдэгдүүлэхийн тулд тамгыг хэрэглэдэг. Гэтэл өдгөө хүн төрөлхтөн өөрийн биеэ ийн түлж, бэртээж байгаа нь гайхшрал төрүүлэм. Хэт хүйтэн эсвэл халуун төмөр ашиглаж, тухайн хүний биенд тамга тэмдэг үлдээдэг аж. Мөн үүнээс үүдэн халдварт өвчин тусах эрсдэл ч их байдаг билээ.

Тамгалуулах

6 Нүдний алимны шивээс

Энэ нь нүднийхээ алимыг тэр чигээр нэг өнгөөр будах эсвэл элдэв зүйлсийг зурах, шивэхийг хэлдэг байна. 5000 жилийн өмнөөс оршин тогтносон тус үйл нь өдгөө илүүтэй эрчээ авч байгаа аж. Мэдээж тус шивээсийг хийж байгаа хүнээс асар их чадвар шаардах бөгөөд ганц буруу хатгахад л тухайн хүний нүдийг сохолж мэдэх аюултай байдаг билээ. Этгээд үзэл бодолтой, өөрийн гэсэн нууцлаг ертөнцтэй хүмүүс энэхүү шивээсийг хийлгэх хандлагатай байдаг юм.

Нүдний алимны шивээс

5 Арьсан доорх суулгацтай шивээс

Бие дээрх шивээсийг яг бодит мэт харагдуулах бөгөөд энэ нь тус урсгалыг сонирхогч залуусын хувьд ёстой л мөрөөдөл нь болж байдаг гэнэ. Шивээстэй арьсан дор нь силикон биетүүд суулгаснаар ийн төвгөр харагдуулдаг аж. Ерөнхийдөө үүнийг 3D шивээс хэмээн ойлгож болно. 

Арьсан доорх суулгацтай шивээс

4 Арьсан доорх суулгац

Үнэхээр хачирхалтай сонсогдох хэдий ч эрчүүд бэлэг эрхтэндээ, харин бүсгүйчүүд бэлгийн урууландаа сувд суулгаж гангардаг байна шүү. Арьсыг нь сувдны хэмжээгээр цоолж суулгах бөгөөд энэ нь сэрэл өдөөх нэг хэрэгсэл болдог аж. Мэдээж өвдөлт ихээр мэдрэгдэх хэдий ч үүнийг хийлгэх хүмүүс олширч байгаа нь жигтэй.

Арьсан доорх суулгац

3 Товгор арьс

Эгэл жирийн хүмүүс биедээ хоол хүнс, ус ундааг л боловсруулж байдаг. Харин зарим нэг жигтэй хүмүүс биендээ давстай ус хэтрүүлэн шахуулж, товойлгон, элдэв дүрс гаргах болсон гэдгийг та өмнө нь сонсож байсан биз ээ. Үүнийг бүр нэгэн төрлийн гоо сайхны хагалгаа гэж үзэх болоод байгаа гэнэ. Гэхдээ үүнийг сайхан, гоё гэж харах хүмүүс тун цөөхөн байдаг юм шүү. Энэ нь ихэвчлэн Японд түгээмэл харагдах бөгөөд өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн гаж сонирхолтой хүмүүсийн дунд дэлгэрчээ. 

Товгор арьс

2 Мууран хүн

Шүдээ ирлүүлж, зарим газар нь урт үзүүрт соёо суулгуулсан, нүүрэн хэсэгт байрлах персинг, шивээс зэрэг нь түүнийг яг л шулам мэт харагдуулах аж. Эл залуу өөрийгөө муур шиг болгох гэж зулайнаас хөлийн ул хүртлээ элдэв зүйлс суулгуулан, шивүүлжээ. Гэсэн ч муур гэхээсээ илүүтэй шулам шиг, эсвэл бүр харь гарагийн биет мэт харагдаж байгааг нуух юун. Түүний энэ байдлыг сэтгэцийн өөрчлөлттэй нь холбон тайлбарладаг. 

Мууран хүн

1 Түлэх

Энэ нь мөн л хүний биед учруулж болох аймшигт зүйлсийн нэг билээ. Өөрийн гараар биеэ түлж шархдуулан, өвдөлтийг мэдрэх сайхан байдаг гэнэ. Энэ нь эдгэртлээ нэлээн удах төдийгүй дараа нь сорвио харж, бусдад гайхуулах нь асар их таашаал авчирдаг аж. Бүр зарим нэг хүмүүс нь гараа түлснийхээ дараахан ширүүн зүлгүүрээр үрж, улам аймшигтай болгодог ажээ.

Түлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()