Хүний бие ямар үнэ хүрдэг вэ?

Хэдийгээр эрүүл мэндийг худалдаж авах боломжгүй хэдий ч бидний бие организм ямар үнэтэйг бид мэддэггүй. Гэтэл үнэн хэрэгтээ хүний бие маш үнэтэй юм байна шүү. Ингээд та бүхэнд шилжүүлэн суулгах ажиллагаа хамгийн түгээмэл хийгддэг эрхтнүүдийн үнийг танилцуулж байна.

Хүний бие ямар үнэ хүрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бөөр

Хамгийн өндрөөр үнэлэгддэг эрхтэн бол бөөр. Үнийн хувьд 50-60 мянган ам.доллар болон түүнээс дээш үнээр үнэлэгддэг. Хэдийгээр нэг бөөртэй амьдарч болох хэдий ч бүхий л амьдралынхаа туршид хоолны дэглэм барих хэрэгтэй болно.

Бөөр

2 Элэг

Элэг өөрөө нөхөн төлждөг учир хагалгаанд багахан элэг байхад л хангалттай. Энэ нь 54 мянган ам.долларын үнэтэй байдаг бол бүтэн элэг 200 мянга болон түүнээс дээш өртөгтэй байдаг аж.

Элэг

3 Нойр булчирхай

Нойр булчирхай нь 44-70 мянган ам.долларын үнэтэй байдаг. Чихрийн шижин өвчний хүнд хэлбэрийн үед нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай.

Нойр булчирхай

4 Уушги

Хос уушги 200 мянган ам.долларын үнэ хүрдэг бол нэг нь 60 мянган ам.долларын үнэд хүрнэ. Мэдээж, тамхи татдаг хүмүүс уушгины донор болж чадахгүй.

Уушги

5 Зүрх

Хэрвээ уушги болон зүрхийг хамтад нь өгөх юм бол 1.5 сая ам.долларын үнэтэй болно. Зүрхний үнэ 60 мянган ам.доллароос эхэлдэг бөгөөд ерөнхийдөө өвчтөний эрүүл мэндийн байдал, зүрхний эрүүл байдлаас хамаарч өөр өөр байдаг.  Харин эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь хамгийн үнэтэй, хамгийн хүнд засварын төрөлд багтдаг. Албан ёсоор эрхтэн шилжүүлэх мэс засал сая ам.долларын үнэтэй байх ч магадлалтай.

Зүрх

6 Арьс

Арьс шилжүүлэн суулгах  мэс засал нь түлэгдэлтийн үед хамгийн хэрэгтэй бөгөөд 6 кв.см арьс 10 ам.долларын үнэтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд өвчтөний өөрийнхөн арьсыг шилжүүлэн суулгадаг байна. Нэн ховор шаардлагатай үед л донорын арьсыг ашиглана.

Арьс

7 Чөмөг

Нэг грамм ясны чөмөг нь 23 мянган ам.долларын үнэтэй аж.

Чөмөг

Үүнээс харахад та ямар ч тохиолдолд өөрийнхөө эрүүл мэндийг хянаж, биеэ гамнах нь чухал ажээ

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()